A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

A

Asset - Актив, хөрөнгө

Банк, аж ахуйн нэгжээс байршуулсан эх үүсвэр; хэмжигдэхүйц өртгөөр олж авсан бөгөөд байгууллагын өмч, эсхүл, хяналтад байгаа үнэ цэнэ бүхий зүйл. Өөрөөр хэлбэл байгууллагын эзэмшиж байгаа одоо болон ирээдүйд өгөөж өгөх үнэ цэнэ бүхий эдийн засгийн нөөц; 1. Өнгөрсөн үйл явцын үр дүнд бий болсон ирээдүйд ашиг авчрах боломжтой, тухайн аж ахуйн нэгжийн хяналтанд буй нөөц. Хөрөнгийн өмчлөл биет бус, өмчилж буй хөрөнгө биет болон биет бус байж болно. 2. а. хөрөнгөнөөс тухайн аж ахуйн нэгжид орж ирэх ирээдүйн ашиг бодитой болсон. б. өртөг, үнэ цэнэийг нь бодитой хэмжих боломжтой болсон (Энэ тодорхойлолт үндсэн болон эргэлтийн хөрөнгө, биет болон биет бус хөрөнгийн аль алинд хамаарна); эерэг өртөг бүхий өмчийн төрөл бүрийн хэлбэр боловч нягтлан бодох тайлан бүртгэлд тусгасан тохиолдолд хөрөнгө гэж тооцно.

Auditor's report - Aудиторын тайлан

Компанийн санхүүгийн тайланг хянасан тухайд бичгээр үйлдсэн аудиторын санал, дүгнэлт

Аverage cost method - Дундаж өртгийн арга

Хугацааны тодорхой үед бараа материалын нөөцийг дундаж өртгөөр илэрхийлэх

B

Bad bargain - Ашиггүй хэлцэл

Өгөөж багатай юм уу, өгөөжгүй нөхцөлөөр байгуулсан гэрээ хэлэлцээр

Bad debt - Найдваргүй авлага, өр

Нягтлан бодох бүртгэлд зардлаар тооцдог, удаан хугацааны туршид цуглуулж чадаагүй байгаа буюу одоо хүртэл шийдвэрлээгүй, төлөөгүй байгаа авлага, түүний хэсэг; эсвэл, төлбөрийн чадваргүй болсон өртэй этгээдийн Шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлсэн авлагын хэсэг.

Balance - Тэнцэл, баланс, үлдэгдэл

Хөрөнгө, бараа материал, нөөцийн гэх мэт дансны үлдэгдэл

Bank stockholder - Банкны хувьцаа эзэмшигч

Банкны хувьцааны тодорхой хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа этгээд

Banking law, banking legislation - Банкны хууль тогтоомж

Банк байгуулах, ажиллуулах, татан буулгах зэрэгтэй холбоотой асуудлыг зохицуулах эрх зүйн баримт

Bankruptcy Дампуурал

Зээлсэн өрөө буцааж төлж чадахгүй хүн болон бусад нэгжийн хуулийн статус бөгөөд байгаа хөрөнгө, активаа зээлдүүлэгчид шилжүүлж төлбөрийн чадваргүй болсноо албан ёсоор зарлах; өрөө төлж чадаагүйн улмаас хөрөнгө алдах нөхцөл бий болох. Өөрөөр хэлбэл, төлбөрийн чадваргүй болсныг хууль ёсоор хүлээн зөвшөөрсөн байдал буюу хувь хүн, байгууллага төлбөрийн чадваргүй болох Ихэнхи хууль эрх мэдлийн хүрээнд дампуурлыг голдуу тухайн өртэй талын санаачлагаар, эсвэл, Шүүхийн шийдвэрээр тогтоодог.

Вarter – Арилжаа

Бараа үйлчилгээний мөнгөгүй солилцоо; мөнгө ашиглахгүй хийдэг бараа үйлчилгээний солилцоо. Хоёр талт болон олон талт байж болох бөгөөд хөгжингүй оронд мөнгөний тогтолцоотой зэрэгцэнэ оршдог боловч хязгаарламал хэмжээтэй байдаг. Инфляцаас болж мөнгөний ханш унасан, мөнгөн гүйлгээ тогтворгүй болсон үед бартерийн худалдааны бараа мөнгөний гүйлгээний хэрэгслийн үүрэг гүйцэтгэдэг.

Bearer bond - Мэдүүлгийн бонд

Нэг этгээдээс нөгөөд шилжүүлэн бүртгэж болдог бөгөөд эзэмшигч нь үндсэн болон хүүний төлбөрийг зэрэг авах эрх бүхий, нэр заагаагүй, өрийн бичиг; компани, аж ахуйн нэгж болон Засгийн газрын нэрийн өмнөөс гаргасан, өмчийн аюулгүй байдлын баталгаа болдог, эрсдэл багатай өрийн хэрэгсэл. Худалдан авснаар түүнийг эзэмшигч болдог бөгөөд үнэт цаас гаргагч болон хөрөнгө эзэмших эрхийн өөрчлөлтийн бүртгэлийг албан ёсоор баримтжуулдаггүй буюу шилжүүлэх үед гарын үсгийн баталгаа шаардахгүй; өрийн бичгийг эзэмшигчийг бүртгэж тэмдэглэхгүй үнэт цаас

Benchmark Бенчмарк

Гадаад эх сурвалжийг ашиглан гаргасан нэхэмжлэлийн юм уу, нөхөн төлбөрийн дүр зураг

Bid price - Санал болгосон үнэ

Тухайн зах зээл дээрх худалдан авагчийн саналд нийцсэн үнэ

Bill of exchange - Шилжих вексель, тратта

Зээлдүүлэгч, зээлдэгчийн үүргийг гүйцэтгэж байгаа этгээд зээлдүүлэгчийн өмнө хүлээсэн төлбөрийг зээлдэгчээр төлүүлэхээр үйлдэж буй бичиг баримт. Шилжих векселийн тооцоонд батлан даах, бэлэн бусаар төлбөр гүйцэтгэх шаардлагатай байдаг учир Банк оролцоно.

Blank endorsement - Зөвшөөрлийн маягт

Эзэмшигчийн нэргүй маягт. Эзэмшигчийн нэрийг тодорхой заагаагүй ч дамжуулах бичлэгээр нэр нь орсон тохиолдолд үнэт цаасыг үзүүлсэн хүний мэдлийнх болдог.

Blocked account - Хаасан данс

Хөрөнгийн хэмжээ нь үнэт цаасны комиссийн болон брокерын шаардлагаас доогуур байгаа барьцаат данс буюу хязгаарласан данс. Ихэнхдээ, зөрүүтэй худалдаж авсан хувьцааны үнэ тухайн хувьцааг зээлсэн хэмжээнээс буухад дансыг хааж битүүмжилдэг. Энэ данс хөрөнгө нэмэгдэх хүртэл ямар нэгэн илүү хувьцаа худалдаж авахыг зөвшөөрдөггүй. Хувьцаа бүрийн борлуулалтын нэг хэсгийг тухайн дансны өрийг төлөхөд хэрэглэх ёстой. Хөрөнгийн хамгийн бага байх стандартыг дүрэм журмаар тогтоодог.

Bond call - Бондыг буцаан татах

Бонд гүйлгээнд гаргах шийдвэрт ийм заалт орсон тохиолдолд бондын үнийг төлж, хүү бодохыг зогсоон, хугацаанаас нь өмнө гүйлгээнээс татан авах

Bond valuation - Бондын үнэлгээ

Бондын бодит үнийг тодорхойлох үйл явц

Bond yields - Бондын өгөөж

Хөрөнгө оруулагч төлж дуусгах хүртэл үнэт цаас эзэмшихдээ олох орлогын өгөөж. Үүнийг жилийн хувиар тооцно.

Bondholder - Бонд /өрийн бичиг/ эзэмшигч

Бонд гаргагчийн бүртгэлд бүртгүүлсэн эзэмшигч

Bonds Бонд

Хугацааны эцэст урьдчилан тогтоосон хувиар тооцсон хүү дээр нэрлэсэн өртгийн дүнг нэмсэнтэй тэнцүү орлого олдог үнэт цаас буюу тодорхой хугацааны туршид хатуу тогтоосон хүү төлөх болон хугацаа болмогц үндсэн дүнг эргүүлэн олгох талаар үнэт цаас гаргагчийн үүрэг амлалтыг баталгаажуулсан урт хугацаатай өрийн бичиг, энэ талаарх зээлдэгч (өрийн бичиг гаргагч), зээлдүүлэгч (хөрөнгө оруулагч)-ийн хоорондын гэрээ

Book value per share - Нэгж хувьцааны бүртгэлийн үнэ

Нийт хувьцаат капиталаас давуу эрхт хувьцаат капиталыг хассан дүнг гүйлгээнд байгаа нийт хувьцаанд хуваасан дүн

Borrower's capacity - Зээлдэгчийн чадвар

Зээлийн үүрэг биелүүлэх зээлдэгчийн санхүүгийн боломж

Borrower's integrity - Зээлдэгчийн үнэнч шударга байдал

Санхүүгийн байгууллагаас авсан зээлээ хуваарийн дагуу төлөх эрмэлзэлтэй байгаа эсэх. Харилцагч зээл авах хүсэлт гаргах үед зээлдэгчийн үнэнч шударга эсэхийг шинжлэн, зээлдэгчийн үнэнч шударга байдлыг тодруулна. Үүнд, ярьсан зүйлийг бодит байдалтай тулган шалгах замаар аливаа асуудлыг хэт болон дутуу үнэлэх, нуух, үнэнээр нь ярихаас зайлсхийх хандлага байгаа эсэхийг магадлана. Мөн зээлийн мэдээний сангаас зээлийнх нь түүхийг судалж үздэг.

Branch - Салбар, нэгж

Төвөөс ангид оршдог, бие даасан хуулийн этгээдийн эрхгүй нэгж, салбар

Breakup - Kомпанийг хуваах, тусгаарлах

Kомпанийн ажлыг зогсоох, түүний эрх, үүрэг, хариуцлагыг шинээр үүсэх хоёр буюу түүнээс дээш компанид шилжүүлэх, эсвэл, компанийн ажлыг зогсоолгүй, түүний зарим эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулсан компанид шилжүүлэх

Bretton Woods agreement - Бреттон Вудсийн хэлэлцээр

Дэлхий нийтийг Алтан стандартын болон тогтмол ханшийн тогтолцоонд эргүүлэн оруулсан 1944 оны санхүүгийн хэлэлцээр

Broker Брокер

Худалдагч, худалдан авагчийн хооронд зуучлах ажилтан

Budget Tөсөв

Санхүүгийн орлого, зарлагын төлөвлөгөө

Bullet loan - Bullet зээл

Гэрээний дагуу тодорхой хугацаанд элэгдэл хорогдол тооцдоггүй, хугацаа нь болмогц бүрэн төлдөг зээл; 2. Зээлийн нийт хугацаанд үл хуваарилан, хүү оролцуулсан дүнгээр зээлийн хугацааны төгсгөл хэсэгт нэг удаа төлдөг зээл. Энэхүү бөөн дүнгээр нэг удаа төлөх зээл нь барьцаат бонд, өрийн бичиг гэсэн зээлийн бусад хэлбэрээр байж болно.

Business ethics - Aжил хэргийн ёс зүй

Зах зээл дээр мөрдөн хэрэгжүүлж байгаа хуулийн хүрээнд ажлаа үр дүнтэй явуулах чадвартай, хэлсэн үгэндээ хүрдэг, үнэнч, шударга байдалд тулгуурласан ажил хэргийн соёл. Бизнесийн сэтгэлзүй гэдэг удирдлагын өвөрмөц чанар сэтгэл зүйн зөрчлийг судалдаг шинжлэх ухааны хүрээ

Business plan - Бизнес төлөвлөгөө

Бизнесийн зорилго, түүнд хүрэх арга зам, хийх ажлыг тодорхойлон тусгасан албан ёсны бичиг баримт

C

Cable remittance - Цахим гуйвуулга

Бэлэн бусаар мөнгө шилжүүлэх нэг хэлбэр; иргэн өөрийн оршин суугаа газраас өөр сум, аймаг, хотод суугаа төрөл садан, түншдээ цахим сүлжээгээр мөнгө шилжүүлэх

Call Шаардлага

Өмчлөгчид гэрээт хугацаанд тодорхой үнээр үнэт цаас худалдаж авах эрх олгож буй опцион; 2. Хувьцаа эзэмшигчээс үнийг нь төлөөгүй юм уу, хагас төлбөр хийж худалдан авсан хувьцааны өрийн нийлбэр дүн; 3. Шаардсан даруй эргүүлэн төлөхөөр тохиролцсон зээлийн төлбөр хийх шаардлага, үнэ зээлийн гэрээнд зааснаас унасан тохиолдолд нэмж төлбөр хийх шаардлага; 4. Зээлдэгч хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийг урьдчилан төлөхийг шаардах; 5. Үнэт цаас худалдан авагчийн хүлээсэн үүргийг урьдчилан хангахын тулд хугацаанаас өмнө төлбөр хийж, өр барагдуулахыг шаардах; урьдаас хэлэлцэнэ тогтсон хугацаа дуусах хүртэл дуртай цагтаа тогтсон ханшаар 100 энгийн хувьцаа худалдан авах эрх (опцион), төлбөр хийгээгүй юм уу,, хэсэгчлэн төлөх хувьцааны төлбөрийн нэхэмжлэлээр шаардах

Сall option - Ирээдүйд үнэт цаас, эд хөрөнгө худалдан авах хэлцэл

Тогтоосон ханшаар, тодорхой хугацааны дотор үнэт цаас авах эрхийг эзэмшигчид олгодог санхүүгийн хэрэгсэл; тодорхой үнэт цаасыг хатуу үнээр, тогтоосон хугацаанд худалдан авах эрхийг (үүрэг биш) опцион эзэмшигчид олгох

Сall premium - Буцаан худалдаж авах урамшуулал

Үнэт цаасыг хугацаанаас нь өмнө төлж дуусгасан нөхцөлд нэрлэсэн өртгийн зөрүүгээр хөрөнгө оруулагчид нэмэн олгох шагнал, үнэт цаас гаргагчийг буцаан худалдан авах үед төлөх ёстой үнэ болон үнэт цаасны нэрлэсэн үнийн хоорондын зөрүү; хугацаанаас нь өмнө буцаан дуудсан үнэт цаасны нэрлэсэн үнээс гадна хөрөнгө оруулагчид олгож буй нэмэгдэл шагнал

CAMELS (Capital Assests Management Earinings Liquidity Sensitivity) - CAMELS үнэлгээний арга

Банкны ажил, санхүүгийн байдлыг үнэлж дүгнэх арга. Энэ аргаар дээрх зургаан үзүүлэлт бүр дээр нэгээс тав хүртэлх баллаар үнэлж, тэдгээрийг нэгтгэн ерөнхий үнэлгээ өгдөг. Тухайлбал, С – capital - өөрийн хөрөнгийн хүртээмж, A - assests quality - активын чанар, М - management - удирдлагын чадвар, Е – earinings - ашигтай байдал, L - liquidity - төлбөр түргэн гүйцэтгэх буюу хөрвөх чадвар, S - sensitivity to market risk - зах зээлийн эрсдэлийн мэдрэмж зэрэг болно.

Сancellation - Гэрээ цуцлах

Даатгалын гэрээний үйлчлэлийг хугацаанаас нь өмнө зогсоох. Энэ тохиолдолд төлсөн хураамжийн тодорхой хэсгийг буцаан олгож болно.

Сapital - Капитал, хөрөнгө

Хувьцаа эзэмшигчийн өмч, дүрмийн сан гэх мэт хөрөнгийн эх үүсвэр хамаардаг, даатгагчийн санхүүгийн нөөц

Сapital budjet - Капиталын төсөв

Хөрөнгийн дансаар дамжуулж сан хөмрөгийн өөрчлөлт хөдөлгөөнийг төлөвлөсөн төсвийн зүйл анги; хөрөнгө оруулах төсөлд шаардлагатай мөнгөн хөрөнгийн төлөвлөгөө

Сaptive - Каптив даатгагч

Тодорхой нэг байгууллагад харъяалагддаг байгууллага, эсхүл, түүнтэй холбоотой байгууллагын эрсдэлийг даатгал, давхар даатгалд хамруулах зорилгоор нэг юм уу, хэд хэдэн санхүү, үйлдвэр, худалдааны байгууллагаас шууд болон шууд бусаар үүсгэн байгуулж, өмчилсөн даатгал буюу давхар даатгалын байгууллага. Зохицуулах байгууллагаас каптив даатгагчийг ихэвчлэн, зөвхөн өөрийн өмчлөгчийн, эсхүл, өмчлөгчтэй нэгдмэл сонирхолтой компанийн эрсдэлийг даатгадаг толгой компани буюу цэвэр каптив даатгагч; зөвхөн өөрийн өмчлөгчийн юм уу,, тэдгээрийн салбарын тодорхой ажил хэргийн эрсдэлийг даатгадаг олон өмчлөгчтэй даатгагч бүлэг, холбоо каптив даатгагч; тусгайлан каптив даатгагч байгуулах сонирхолгүй компанийн ашигладаг, тодорхой төлбөр авсны үндсэн дээр өөрт хамааралгүй этгээдийг даатгах зорилго бүхий түрээсийн каптив даатгагч; өмчлөгч юм уу, нэгдмэл сонирхолтой компанийн эрсдэлийг даатгахаас гадна, өөрт хамааралгүй этгээдийг тодорхой хувиар даатгалд хамруулдаг олон талт каптив даатгагч гэж ангилдаг. Зарим улсын хуулиар өөрт хамааралгүй этгээдийн бизнесийг даатгадаг даатгалын компанийг каптив гэж үздэггүй.

Сartel – Эвсэл

Үйлдвэр, маркетингийн ажлыг хянах замаар зах зээлийн үнэд нөлөөлөхөд хамтран оролддог улс орон, компанийн нэгдэл. АНУ болон Европын холбоонд албан бус ийм эвсэл байдаг. Цөөхөн үндсэн эвсэл байдгийн хамгийн нэртэй нь эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OPEC)

Сash - Бэлэн мөнгө

Цаас болон зоос хэлбэртэй байгаа мөнгө

Сash dividend - Бэлэн мөнгөөр олгох ногдол ашиг

Компанийн урсгал орлого юм уу, хуримталсан ашгаас хувьцаа эзэмшигчид олгох мөнгө. Олгох ногдол ашгийн хэмжээг захирлын зөвлөлөөс тогтоодог бөгөөд хүлээн авсан ашигт татвар ногдуулдаг.

Сash flow - Мөнгөн гүйлгээ

/НББ-д/: Тодорхой хугацаанд орж, гарсан мөнгөний дүн. Доорхи бүтэцтэй: 1. Цэвэр мөнгөн гүйлгээ буюу бизнесийн ажилд шаардлагатай бүх мөнгөн хэрэглээний дараа үлдэх мөнгөний дүн. Цэвэр мөнгөн гүйлгээг эзэмшигчийн өмчийн, оруулсан капиталын гэж ангилдаг. 2. Өмчийн цэвэр мөнгөн гүйлгээ буюу татварын дараахь цэвэр ашиг дээр элэгдэл, бусад мөнгөн бус зарцуулгыг нэмээд, ажлын капиталын өсөлт, капиталжих зардал болон хөрөнгө оруулалтын урт хугацаат өр буурсныг хасч, өссөнийг нэмэгдсэн дүн. 3. Оруулсан капитал (хөрөнгө оруулалт)-ын цэвэр мөнгөн гүйлгээ буюу өмчийн цэвэр мөнгөн гүйлгээн дээр татварын тохируулга хийсэн хүүний төлбөрийг нэмж, урт хугацаат өр төлбөрийн цэвэр өсөлтийг хассан дүн

Сash flow cycle - Мөнгөн урсгалын мөчлөг

Ажиллах хүч, түүхий эд материал худалдаж авахаас эхлээд бараа таваар худалдах хүртэлх мөнгөний урсгал

Сash inflow - Мөнгөний орох урсгал

Борлуулалт, санхүүжилт, хөрөнгө оруулалт хийсний үр дүнд хүлээн авдаг компанийн орлого. Мөнгөний орох урсгалыг бизнесийн санхүүгийн байр байдлыг үнэлэхэд ашигладаг бөгөөд ихээхэн хэмжээний тогтвортой мөнгөний орох урсгал санхүүгийн нөхцөл байдал сайн байгааг харуулдаг.

Сentral bank - Төв банк

Засгийн газартай хамтран ажилладаг, банкны тогтолцооны тогтвортой байдал, бэлэн мөнгөний нийлүүлэлтийг хянадаг Төрийн өмчийн банк. Төв банк мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргаж мөнгө нийлүүлэлтийг зохицуулан бодлогын хүүний төвшин болон арилжааны банкны үйл ажиллагааг хянадаг.

Сhancellor of the еxchequer - Сангийн сайд

Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, Улсын нэгдсэн төсвийг төлөвлөх асуудлыг хариуцдаг, Улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтыг хянахын зэрэгцээ төсвийн хөрөнгө оруулалт, зээл тусламж, гааль, татвар, даатгалын бодлого тодорхойлох, санхүүгийн зах зээл, төсвийн орлого, зарлага, өр, бүртгэлийн нэгдсэн тогтолцоог удирдлагаар ханган ажиллах үүрэгтэй Засгийн газрын гишүүн

Сharge, fee - Татвар, хураамж

Тодорхой үйлчилгээнд төлөх төлбөр, хураамж

Сharitable foundation - Буяны сан

Төрийн болон хувийн итгэмжилсэн буяны байгууллага биш боловч буяны зорилгоор байгуулж ажиллуулдаг байгууллага. Буяны сангийн бус бусад орлогоос захирал, гишүүндээ хуваарилж болно.

Сharity - Буяны байгууллага

Нийгмийн ашиг тусын тулд ядуу зүдүү хүнд туслахад чиглэсэн ашгийн бус үйл ажиллагаа эрхлэх зорилготой байгууллага

Сheck – Чек

Тодорхой хэмжээний мөнгөн хадгаламж, харилцах данстай хүнд олгодог, гүйлгээ хийхэд ашиглах банкны баталгаат хуудас

Сivil law - Иргэний хууль

Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчийн эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгааргүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэдэг хууль тогтоомж

Сlaim – Нэхэмжлэл

Даатгалын тохиолдлын улмаас нөхөн төлбөр авахаар даатгуулагчаас гаргасан хүсэлт. Нэхэмжилсэн даатгалын нөхөн төлбөрийг олгохгүй байж болно.

Сlassification of assets - Активын ангилал

Санхүүгийн шинжилгээнд компанийн хөрөнгө тус бүрийн үр дүн хэр сайн байгааг шалгах замаар компанийн төлөв байдлыг үнэлэхэд ашигладаг хөрөнгийн ангилал. Хөрөнгийг үндсэн хөрөнгө, хөрөнгө оруулалт, биет бус хөрөнгө, эргэлтийн хөрөнгө болон ирээдүй цагийн (хойшлуулсан) зардал гэж ангилдаг.

Сlient – Харилцагч

Банк, брокер зэрэг санхүүгийн институцийн бүх төрлийн үйлчилгээний хэрэглэгч

Сollateral - Барьцаа хөрөнгө

Гэрээний үүргийн биелэлт, өр төлбөр барагдуулах амлалтыг баталж авсан хөрөнгө; зээл төлөх баталгаа болгосон хөрөнгө буюу зээлдсэн мөнгөө эргүүлэн төлж чадахгүй тохиолдолд эзэмших эрхээ шилжүүлэхийг зөвшөөрсөн хөрөнгө

Сollateralize - Өрийн баталгаа гаргах

Зээл зэрэг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө, үнэт цаас, эсхүл, орон байраар баталгаа гаргах

Сollection order - Нэхэмжлэх даалгавар

Төлбөргүй хүлээн авсан борлуулалтын орлогын баримт

Сommerce – Арилжаа

Бараа үйлчилгээг үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгчид хүргэдэг, үйлдвэр, худалдааны ажил хэргийн нэг хэсэг

Сommercial bank - Арилжааны банк

Бусдаас хөрөнгө татан төвлөрүүлэх, зээл гаргах болон түүнтэй холбоотой үйлчилгээ үзүүлдэг ашгийн төлөө байгууллага. Банк чек, хадгаламж, хугацаатай депозит зэрэг төрөл бүрийн эх үүсвэр татахын зэрэгцээ янз бүрийн зориулалтын зээл гаргадаг.

Сommercial law - Худалдааны эрх зүй

Худалдаа, арилжаанд оролцогч талын эрх үүргийг тодорхойлдог хууль ёсны дүрэм журам. Худалдан авагч болон борлуулагчийн хооронд үүсэх арилжаа наймааны маргааныг зохицуулах дүрэм

Сommission – Шимтгэл

Брокер (зуучлах), дилер (төлөөлөх) гэх мэт үйлчилгээ үзүүлсний дагуу хэлцлийн дүнгээс авдаг шимтгэл

Сommodity futures - Бараа таваарын фьючерс

Тодорхой тогтоосон өдрөөс өмнө юм уу, тухайн өдөр бараа таваарыг тогтмол үнээр худалдан авах, борлуулах нөхцөлтэй гэрээ. Бараа таваарын фьючерс нь тогтоосон хугацаанд бараа таваарын тоо хэмжээ, чанар, хүргэх хугацаа бүхий эрэлт, нийлүүлэлтийн нөхцөлийг тодорхойлдог.

Сommon stock - Энгийн хувьцаа

Хөрөнгө оруулалтын хувь оролцооны хэрэгсэл; компанид тодорхой хувь эзэмшиж, эзэмшсэн хувиар саналын эрх эдлэх, ногдол ашиг болон хөрөнгийн үнэ цэнэийн өсөлт хэлбэрээр эдийн засгийн өгөөж хүртэх эрхтэй хувьцаа; компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон эрхийг гэрчилсэн үнэт цаас; үнэт цаас хэлбэрээр байгаа компанийн хөрөнгийн илэрхийлэл; тухайн компанид хөрөнгө оруулсныг гэрчлэх үнэт цаас. Компани хувьцаа эзэмшигчдээ өөрийн капиталын тодорхой хэсгийг эзэмших эрх олгодог. Давуу эрхийн хувьцаанаас ялгахын тулд "энгийн" гэж нэрлэдэг.

Соmpensation - Нөхөн олговор, төлөөс

Ажил эрхлэлтийн явцад ажилтан, албан хаагчдад олгох үйл ажиллагаанд шаардлагатай шууд (мөнгөн) болон шууд бус (мөнгөн бус) нөхөн олговор. Зарим тохиолдолд аюултай, эрсдэлтэй ажлын байрны найдвартай байдлыг хангах зорилгоор нөхөн олговроос гадна даатгалын хамгаалалт хийдэг.

Сompetitor – Өрсөлдөгч

McDonald's болон Burger King; Coca-Cola болон Pepsi; Wal-Mart болон Target зэрэг ижил төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгодог ижил төрлийн бизнес эрхлэгч. Зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэхийн төлөөх өрсөлдөөний үр дүнд компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ буурдаг.

Сoncession - Концессийн гэрээ

Засгийн газрын байгууллага, нисэх онгоцны буудал, парк, зочид буудал зэрэг онцгой хөрөнгө эзэмшигчээс зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулагч байх нийлүүлэгчид шилжүүлэх онцгой эрх. Эрх шилжиж, бүтээгдэхүүн, үйлчилгээ, хөрөнгө нийлүүлсний дараахь арилжааны ажлын ашиг, орлогын тодорхой хувиар эрх хүлээн авагчид түрээс төлдөг.

Сonfirmation - Батлах, тулгах

Төлбөрийн гүйцэтгэлийг батлах банкны баримтыг харилцагчийн тайлантай харьцуулах үйл явц; 2. Харилцагчийн даалгавраар үнэт цаасны гүйлгээ хийсэн тухайд брокерын гаргасан баталгаа.

Сonsignment - Ачуулах барааны гэрээ

Ачуулагчаас хүлээн авагчийн төлбөр төлсөн бараа, эд зүйлийг хүргэх нөхцөлтэй гэрээ

Сonsol Консол

Төлбөр хийх эцсийн хугацаа заагаагүй боловч төлбөрийн хэмжээ тогтмол бонд, хатуу тогтоосон төлбөрийн хэмжээтэй зээл

Сonsolidation - Нийлэх, нэгдэх

Хоёр буюу түүнээс дээш компани хамтран, шинэ нэртэй, шинэ байгууллага үүсгэх үйл явц

Сonsumer – Хэрэглэгч

Даатгуулсан болон даатгуулах боломжтой бүх хэрэглэгч

Сonsumer basket - Хэрэглээний сагс

Өрхийн дундаж хэрэглээг төлөөлөх, хүн амын өргөн хэрэгцээт бараанаас бүрдэх багц. Монгол Улс 387 нэр төрлийн барааг 13 бүлгээр ангилан энэ сагсанд оруулсан

Сonsumer price index - Хэрэглээний үнийн индекс

Өрхийн худалдан авч байгаа өргөн хэрэглээний барааны үнэ, үйлчлүүлж буй үйлчилгээний хөлсийг харуулсан хэмжигдэхүүн

Сonsumption Хэрэглээ

Хувь хүний болон хамт олны хэрэгцээний бараа, үйлчилгээ

Сontagion - Дам нөлөөлөл

Компанийн нэгдлийн нэг хэсэг болохын хувьд санхүүгийн дотоод нөхцөл байдлаас гадна гадаад, дотоод аливаа нөлөөний улмаас компанийн нэгдэлд даатгагчийн үзүүлэх нөлөө

Соntract – Гэрээ

Хоёр болон түүнээс дээш талын хооронд хууль эрх зүйн үндсэн дээр арилжаа солилцооны тодорхой үр дүн, гүйцэтгэлийн талаар харилцан тохиролцож хийсэн заавал биелэх нөхцөлтэй гэрээ; 2. Бараа таваарын болон санхүүгийн фьючерс ашиглан хийх худалдааны салшгүй нэг хэсэг

Сonversion premium - Хөрвүүлэлтийн урамшуулал

Хөрвөх үнэт цаасны зах зээлийн үнэ болон хөрвөх үнэ хоёрын зөрүү; хөрвөх үнэт цаасны зах зээлийн үнэ болон хөрвүүлэх боломжтой үнэт цаасны зах зээлийн үнийн зөрүү

Сonversion value - Хөрвөх өртөг

Хувьцааг арилжааны өртгөөр үнэлэн хөрвөх үнэт цаасыг худалдах, худалдан авах гүйлгээ хийж болох тооцооны өртгийн үзүүлэлт. Тухайн гаргасан үнэт цаасны хөрвөх харьцаа, үнэт цаас гаргагчийн энгийн хувьцааны тухайн үеийн зах зээлийн ханшийн үржвэртэй тэнцүү

Сooperative – Хоршоо

Эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд дундын эд хөрөнгөд түшиглэн ажиллахаар сайн дураараа нэгдэж хамтран байгуулсан, ардчилсан, хамтын удирдлага, хяналт бүхий хуулийн этгээд

Сorporate charter - Корпорацийн дүрэм

Үүсгэн байгуулагчаас боловсруулж, компанийн зорилго, зохион байгуулалт, төлөвлөсөн үйл ажиллагаа зэрэг гол зүйлийг нарийвчлан тусгасан корпорацийн дүрэм, улсын эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн бичиг баримт. Энэ бичиг баримт корпорацийн ажлыг зохицуулах үндсэн дүрэм, журам болдог

Сorporate governance - Корпорацийн засаглал

Компанийг удирдах, хянах үйл явц болон үйл ажиллагаа, дүрэм журмын тогтолцоо. Корпорацийн засаглалын мөн чанар хувьцаа эзэмшигч, удирдлага, хэрэглэгч, нийлүүлэгч, санхүүжүүлэгч, Засгийн газар болон ажилтан албан хаагч зэрэг компанийн оролцогч талын сонирхлыг тэнцвэртэй байлгахад оршдог. Корпорацийн засаглал ажлын төлөвлөгөө, дотоод хяналтаас аваад корпорацийн ил тод байдал, гүйцэтгэлийн хэмжүүр хүртэлх удирдлагын хүрээний бүх асуудлыг хамарч, компанийн зорилтод хүрэх нөхцөлийг хангадаг.

Сorporation – Корпораци

Хувьцаа эзэмшигч нь хязгаарламал хариуцлага хүлээдэг, тодорхой бус хугацаагаар байгуулсан аж ахуйн нэгжийн нэг хэлбэр. Бизнесийг удирдах, өглөг, авлага бий болгох нөхцөл, гэрээ байгуулах эрхийг удирдлагад корпорацийн дүрмээр олгодог.

Сost - Зардал, үнэ, өртөг

Ямар нэг юм бүтээх үйлдвэрлэх, худалдан авахад зарцуулсан мөнгөний дүн; 1. Бараа, үйлчилгээнд төлсөн үнэ; 2. Бараа үйлчилгээг үйлдвэрлэн бүтээхэд зарцуулах дүн. Өртөг гэдэг солилцооноос илүүтэй үйлдвэрлэлтэй холбоотой ойлголт. Бараа, үйлчилгээ бэлэн болсон үед түүний өртөг нь түүхэн өртөг болно. Нийт өртөг шууд болон шууд бус зардлыг бүхэлд нь багтаана.

Сost accounting - Зардлын бүртгэл

Бизнесийн үйл ажиллагаатай холбогдон гарч байгаа бүх төрлийн зардлыг шинжлэх тайлагнах үйл ажиллагаа

Сounterfeit money - Хуурамч мөнгө

Албан ёсны валютыг дуурайлган, засгийн газрын хууль ёсны зөвшөөрөлгүй үйлдвэрлэсэн мөнгөн тэмдэгт. Хуурамч мөнгө үйлдвэрлэх, ашиглах нь луйврын нэг хэлбэр болдог. Хуурамч мөнгө жинхэнэ мөнгөтэй адил эрт үед үүссэн бөгөөд цаасан мөнгө гарахаас өмнө хуурамч мөнгө хийх өргөн дэлгэрсэн арга нь үндсэн металлыг цэвэр алт болон мөнгөтэй холих явдал байжээ. АНУ-ын доллартай адил, хамгийн сайн хуурамч мөнгөн дэвсгэртийг супер доллар гэж нэрлэдэг байна. 2003 онд гүйлгээнд оруулснаас хойш Еврог дуурайлган хийсэн хуурамч мөнгөн тэмдэгтийн хэмжээ улам бүр нэмэгдсээр байна.

Сoupon - Бондын хүү, купон

Бондын нэрлэсэн үнээс тодорхой хувиар тооцож жил бүр төлөх хүүний хэмжээ; бонд гаргагчаас бонд эзэмшигчид төлдөг хүүний дүн Бондын жилийн орлогын хэмжээг хүүний хэлбэрээр тодорхойлдог.

Сredit – Зээл

Бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг хүлээн авч, үнийг нь хожим төлөхөөр тохиролцсон гэрээ; 2. Кредит, нягтлан бодох бүртгэлийн дансны зарлага тал 3. Банкны нягтлан бодох бүртгэлийн дансанд зарлагын бичлэг хийх

Сredit assessment - Зээлийн үнэлгээ

Тодорхой өр төлбөрийг хамаарах хугацаанд зээлдэгчийн зээл төлөх чадвар, санхүүгийн үүрэг хариуцлагыг үнэлэх үнэлгээ. Зээлийн үнэлгээгээр мөнгө зээлдэгч - хувь хүн, корпораци, хотын болон мужийн эрх бүхий байгууллага, Засгийн газрыг үнэлж болно. Компанийн болон Засгийн газрын зээлийн үнэлгээ хийх зээлийн зэрэглэл тогтоодог Standard & Poor’s, Moody’s зэрэг байгууллага байдаг. Зээлийн зэрэглэл тогтоох эдгээр байгууллагад бонд гаргагч өөрөө төлбөр төлж зээлийн үнэлгээ хийлгэдэг. Хувь хүний хувьд зээлийн түүхийг үндэслэн үнэлгээ хийдэг Equifax, Experian болон Trans Union зэрэг зээлийн мэдээний агентлаг байдаг.

Сredit counseling - Зээлийн зөвлөгөө

Зээлийн эрсдэлээс хамгаалах мэдлэгийг хэрэглэгчид олгох үйл явц

Сredit facilities -  Зээлийн хэрэгсэл

Корпорацийн авдаг зээл, зээллэг. Компанийн хэрэгцээ шаардлагаас хамаараад зээлийн олон төрөл байдаг бөгөөд зээлийн нөхцөл, аккредитив мөн өөр, баталгаажсан, эсхүл, баталгаажаагүй байж болдог.

Сredit limit -  Зээлийн эрх

Харилцагчдад олгох зээлийн дээд хэмжээ. Мөн карт эзэмшигчид нэг удаа картаас авах мөнгөний дээд хэмжээг заана. Энэ хэмжээ нь үндсэн болон хүүний төлбөрийг хийх зээлдэгчийн чадвар, зээлийн барьцаа хөрөнгө зэрэг олон хүчин зүйлээс хамаарна.

Сreditor – Зээлдүүлэгч

Мөнгө хүүтэй зээлдүүлж байгаа хувь хүн, хуулийн этгээд

Сreditworthiness -  Зээл эргүүлэн төлөх чадвар

Зээлдэгч нэгжийн одоогийн болон ирээдүйн боломж болон өр зээлийг хүлээн зөвшөөрсөн цаг хугацаандаа төлөх хандлагыг тодорхойлох зээлдүүлэгчийн зарчим. Энэ нь ихэвчлэн зээлдэгчийн зээлийн түүх, зээлийн зэрэглэл болон нэгжийн ерөнхий төлөв байдалд суурилдаг.

Сrisis – Хямрал

Сөрөг хүчин зүйлийн нөлөөллийн улмаас хувь хүн, байгууллагад үүссэн хүндрэлтэй нөхцөл байдал.

Сultural heritage - Соёлын өв

Гурван бүлэг хөрөнгө энд хамаарна. 1. Хөшөө дурсгал: архитектурын бүтээл. уран баримал, уран зураг, археологийн шинж чанартай бүтээлийн хэсгүүд, сийлбэр, агуй оромж болон түүх, урлаг, шинжлэх ухааны талаас онцгой үнэ цэнэ бүхий өвөрмөц зүйлийн хослол; 2. Барилга, барилгын цогцолбор: түүх, урлаг, шинжлэх ухааны талаас онцгой үнэ цэнэтэй, архитектур, газарзүйн байрлал, дахин давтагдашгүй байдлаараа онцгой барилга; 3. Талбар газар: хүний гараар бүтсэн, эсхүл, хүн байгалийн хосолсон бүтээл, түүх, гоо зүй, этнограф, антрофологийн онцгой үнэ цэнэ бүхий археологийн олдоц бүхий газар

Сurrency - Валют, мөнгөн тэмдэгт

Аль нэг орны хэрэглэж байгаа мөнгөн тэмдэгт

Сurrent liabilities - Богино хугацаат өр төлбөр

Ихэвчлэн нэг жилийн дотор төлөх ёстой өглөг. Үүнд татвар, зээл, даатгалын хураамжийн өглөг гэх мэт өр төлбөр хамаарна.

Сurrent ratio - Төлбөрийн чадварын итгэлцүүр-эргэлтийн хөрөнгийн харьцаа

Эргэлтийн хөрөнгө богино хугацаат өр төлбөрийн харьцаагаар тооцдог. Эргэлтийн хөрөнгөөр богино хугацаат өр төлбөрийг барагдуулах төлбөрийн чадварын үзүүлэлт

Сustomer /client, buyer, or purchaser/ - Хэрэглэгч, үйлчлүүлэгч, худалдан авагч

Бэлтгэн нийлүүлэгч, борлуулагч, худалдагч гэж нэрлэдэг хувь хүний болон байгууллагын бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгч; даатгагч болон даатгалын зуучлагчтай хамтран ажиллаж буй даатгалын гэрээ эзэмшигч, эсхүл, ирээдүйн боломжит даатгалын гэрээ эзэмшигч, тэдгээртэй холбогдох нөхөн төлбөр авах эрх бүхий этгээд болон хууль ёсны бусад нэхэмжлэгчид

Сycle - Орчил, мөчлөг

Амьдралын мөчлөг, мөнгөн хөрөнгийн мөчлөг зэрэг тодорхой нэг үеэс дараагийн үе хүртэлх хугацаа

D

Damages – Хохирол

Хохирол нөхөх зориулалтаар олгох нэмэгдэл, орлогын эх үүсвэртэй холбоотой гарсан хохиролд нөхөн төлбөр олгосон бол татвар ногдуулдаг. Жишээ нь, гэрээний тасалдлаас үүссэн хохирол орно.

Data processing - Mэдээлэл боловсруулалт

Өгсөн мэдээлэлд тулгуурлан диаграмм, мэдээ, хүснэгт зэрэг хэлбэрээр шаардлагатай мэдээлэл гаргах үйл ажиллагаа

Date of maturity - Tөлбөр хийх огноо

Xөрөнгө оруулагчид энгийн вексель, чек, баталгаатай бонд болон бусад өрийн хэрэгслийн үндсэн төлбөр эсвэл хүү төлөх, хүүний төлбөрийг зогсоох өдөр

Debenture - Баталгаагүй бонд

Тодорхой баталгаагүй, зөвхөн үнэт цаас гаргагчийн төлбөрийн чадварт итгэж гаргасан бонд буюу энгийн вексель, үнэт цаас гаргагчийн хөрөнгөөр баталгаажаагүй жижиг бонд; компаниас зээлсэн мөнгөндөө баталгаа болгон бичгээр гаргасан нотолгоо, эсхүл, бонд

Debit – Дебит

Дебит, нягтлан бодох бүртгэлийн дансны орлого тал; 2. Банкны нягтлан бодох бүртгэлийн дансанд орлогын бичилт хийх

Debit card – Дебит карт

Карт эзэмшигч нь банкны дансны үлдэгдлийн хэмжээгээр төлбөр гүйцэтгэж, бэлэн мөнгө авч болдог; худалдан авалт хийх үед худалдан авагчийн данснаас худалдан авсан барааны дүнгээр буурдаг. Өөрөөр хэлбэл, бараа, үйлчилгээний үнэ, төлбөрийг төлөхөд ашигладаг банкны карт

Debt - Өр төлбөр

Зээл буцаан төлөх үүрэг, хариуцлага. Үүнийг өр төлбөр буюу өрийн үнэт цаас гэж нэрлэдэг. Хүүний хэлбэрээр орлого олохын тулд оруулсан хөрөнгө; өрийг тогтоосон хугацаанд эргүүлэн төлөх амлалт; аль нэг этгээд нөгөөдөө өгөх өр; өр үүсгэх, үүрэг хүлээх, амлалт авах; хувь хүн, байгууллагын зээлсэн мөнгөний дүн. Өр нь зээлдүүлэгчээс зээлдэгчид тодорхой хэмжээний хөрөнгийг зээлдүүлэхээр зөвшөөрсөн үед үүсдэг. Зээл нь ихэнхи тохиолдолд хүүтэй байхаас гадна эргэн төлөх нөхцөлийг зээлийн гэрээнд тусгадаг.

Debt security - Өрийн баталгаа

Энэ ангилалд засгийн газрын бонд, компанийн бонд, орон нутгийн бонд, давуу эрхтэй хувьцаа болон купонгүй үнэт цаас, барьцаат өрийн бичиг орно. Үнэт цаасны хүүний хувийг ихэвчлэн зээлдэгчийн эргэн төлөх чадвараар тодорхойлдог. Их эрсдэлтэй бол зээл авах хүүний хувь их байна. Өрийн үнэт цаасыг ихэвчлэн биржийн бус зах зээл дээр арилжаалдаг.

Deed - Xөрөнгө шилжүүлэх акт

Нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа хөрөнгийн эзэмшигчийг өөрчилсөн баримт. Эдгээр баримт нь автомашин, газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг хоёр этгээдийн хооронд шилжүүлэхэд түгээмэл ашигладаг.

Default - Tөлбөрийн чадваргүй болох, гэрээт үүргээ биелүүлэх чадваргүй болох

Зээлийн болон хадгаламжийн гэрээгээр гэх мэт; зээлийн гэрээнд заасан хууль ёсны үүргээ өртэй этгээд биелүүлэхгүй байх үед үүсдэг нөхцөл байдал. Жишээ нь, өр төлбөрийн гэрээний нөхцөлийг хөсөрдүүлэх, эсхүл, хуваарийн дагуу төлбөрөө төлөхгүй байх гэх мэт.

Default risk - Tөлбөрийн чадваргүй болох эрсдэл

Бонд гаргагч нь үндсэн өр болон хүүний төлбөрийг цаг тухайд нь төлөх боломжгүй болох. Холбооны засгийн газрын гаргасан бонд дархлаажсан байдаг (засгийн газарт мөнгө хэрэгтэй бол их хэмжээгээр хэвлэдэг). Компани дампуурснаас хойш компанийн гаргасан бондыг төлбөрийн чадваргүй болох магадлалтай гэж тооцдог. Хот болон орон нутгийн захиргаанаас гаргасан бонд ч төлөгдөхгүй байх эрсдэл байдаг.

Defaulting borrower /debtor/ - Tөлбөрийн чадваргүй зээлдэгч

Зээл, хүүний төлбөрт сөргөөр нөлөөлж болзошгүй, зээлдэгчийн санхүүгийн байдал хүндрэх, төлбөрийн чадваргүй болох магадлалтай зээлдэгч

Deferment period - Xойшилсон хугацаа

Даатгалын тохиолдол болсноос хойш нөхөн төлбөр олгох хүртэлх хугацаа

Deferred annuity - Xойшлуулсан аннуити

Aннуити авагч этгээдэд ирээдүйд төлбөр төлж эхлэх тодорхой огноог заасан рентийн гэрээ, харин ямар нэг цаг хугацаа болмогц, эсхүл, эзэмшигч нь тодорхой насанд хүрэх агшинд төлөх, төлж эхлэх

Deflation – Дефляци

Бараа, үйлчилгээний нэрлэсэн өртөг болон үнийн ерөнхий төвшин, түүнчлэн хөдөлмөрийн хөлсний бууралт. Мөн гүйлгээнд байгаа мөнгөний тоо хэмжээний бууралт, худалдан авах чадварын өсөлт. Товчоор хэлбэл инфляцийн төвшний бууралт

Deflator – Дефлятор

Мөнгөний (дотоодын нийт бүтээгдэхүүний) нэрлэсэн ба бодит үнэ цэнэийг харьцуулсан илэрхийлэл, дефлятор санхүүгийн бодит үзүүлэлт (бодит хадгаламж, хүүний хувь)-ийг тодорхойлохын тулд зэрэгцүүлэх үнээр илэрхийлсэн (тооцсон) үйлдвэрлэлийн болон орлогын хэмжээг ашигладаг. Түүнчлэн хөрөнгө оруулалтын хэрэглээний дефлятор гэж байдаг.

Delinquent - Xугацаа нь хэтэрсэн

Xүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй, төлбөрөө товлосон хугацаандаа төлөхгүй байх. Зээлийн төлбөрөө хугацаа хэтрүүлэн торгууль ногдуулсан бол зээлдэгчийн зээлийн тайланд тэмдэглэдэг. Хоёр болон түүнээс дээш төлбөрөө төлөөгүй орхигдуулан удаашруулсан тохиолдолд энэ зээлийг цуцалж болдог. Жишээ нь, орон сууцны зээлийн төлөлтийг удаашруулбал тухайн зээлдүүлэгч орон сууцыг борлуулах үйл ажиллагааг эхлүүлж болно.

Demand – Эрэлт

Үйлчлүүлэгчийн зүгээс тодорхой объектыг худалдан авах, түрээслэхэд бэлэн байгаа байдал, боломж

Demand deposit - Xугацаагvй хадгаламж

Cул чөлөөтэй мөнгөн хөрөнгөө тодорхой хугацаа заахгүй, хүүний орлого олох зорилгоор байршуулдаг хадгаламжийн нэг төрөл

Deposit - Xадгаламж харилцах

Бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө, хуулийн этгээдээс банкинд хадгалуулсан буюу урьдчилан нийлүүлсэн мөнгө

Depreciation - 1. Үндсэн хөрөнгийн элэгдэл; 2. Тухайн валютын (өөр валюттай харьцах) ханшны уналт

Xөрөнгийн өртгийн бууралт. Барилгын анхдагч үнээс тооцсон татварын хасагдуулга. Энэ хэмжээгээр түүний эдийн засгийн үнэ цэнэ буурна. Хөрөнгийн өртгийн багасалт буюу элэгдлийг тодорхой хувиар тооцож ашиг алдагдлын дансанд тусгах хэмжээ (хэрэгсэл); хөрөнгийн өртгийг уг хөрөнгийн ашиглах хугацааны туршид хуваарилахтай холбоотой нягтлан бодох бүртгэлд ашигладаг нэр томъёо. Товчоор хэлбэл цаг хугацаа, ашиглалтаас шалтгаалан хөрөнгийн өртгийн бууралт; хөрөнгийг өнөөгийн адил хөрөнгөөр орлуулан биет болон бусад бүх төрлийн элэгдэл хоцрогдол ба зохицуулгыг хасч тооцсон өнөөгийн өртөг. Хөрөнгийн үнэлгээний утгаараа элэгдэл нь зах зээлийн шууд борлуулалтын мэдээлэл байхгүй үед арилжааны зах зээл дээрх хөрөнгийг үнэлэхийн тулд биет элэгдэл, үйл ажиллагааны болон эдийн засгийн хоцрогдлыг тусгах зорилгоор нөхөн үйлдвэрлэлийн болон орлуулалтын өртөгт хийх тохируулга юм. Санхүүгийн тайлагналын утгаараа элэгдэл нь аж ахуйн нэгжийн хөрөнгийн элэгдэх дүнг ашиглах хугацааных нь туршид тогтолцоотойгоор хуваарилж орлогоор нь нөхөж байхыг хэлнэ. Энэ нь хөрөнгийн элэгдүүлэх дүнг ашиглах хугацааных нь туршид тогтолцоотэйгээр хуваарилсан хуваарилалт; үндсэн хөрөнгө элэгдэж хорогдохын хэрээр өртөг нь үйлдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүний өртөгт шингэх

Derivative - Дериватив, санхүүгийн үүсмэл хэрэгсэл

Суурь хөрөнгийн үнэ, шинж чанараас хамаарч өртөг нь тогтоодог санхүүгийн хэрэгсэл; үнэ цэнэ нь бусад хөрөнгө, хариуцлага, эсхүл, тодорхой индекс (суурилах хөрөнгө)-ээс хамаардаг санхүүгийн хөрөнгө, өр төлбөрийг дериватив гэнэ. Дериватив нь санхүүгийн хэлцэл бөгөөд үүнд форвард, фьючерс, опшин, баталгаа, своп болон бусад нийлмэл хэрэгсэл ордог.

Deterrent tax - Ялгаварт татвар

Буруу мэдүүлэг өгсөн хийгээд татвар төлөх хугацаа хожимдуулахад татварын хэлбэрээр оноодог торгууль, энэ нэр томъёог зарим тохиолдолд хязгаартай импортын бараанд нэмэгдүүлсэн гаалийн татвар ногдуулахад ашигладаг.

Devaluation – Девальваци

Валютын тогтмол ханшийн үед гадаад валюттай холбоотой үндэсний валютын ханшийг багасгахад чиглэсэн засгийн газрын үйл ажиллагаа. Өөрөөр хэлбэл бараа, үйлчилгээ болон бусад мөнгөний нэгжтэй харьцах тухайн улсын мөнгөний үнэ цэнэийн бууралт

Developed countries - Хөгжилтэй улс орон

Тодорхой үзүүлэлт, шалгуураар бусад улс оронтой харьцуулахад хөгжлийн дээд төвшинд байгаа улс орон. Хүн ам, аж үйлдвэрийн суурь бааз, эдийн засгийн өсөлт, улс төрийн тогтолцоо, боловсролын төвшин зэрэг үзүүлэлтээр тэргүүлэгч улс орно. Жишээ нь, Япон, АНУ, Норвеги; зарим нэг шалгуураар хөгжлийн их төвшинд байгаа улс орныг тодорхойлоход ашигладаг нэр томъёо. Ямар шалгуур байх, ямар улс орон орох нь тодорхой бус тул маргаантай сэдэвт тооцдог.

Developing country - Хөгжиж буй улс

Амьдралын материаллаг нөхцөл байдлын төвшин бага улс орныг тодорхойлоход ашигладаг ерөнхий нэр томъёо. Олон улсын хэмжээнд хөгжиж байгаа улс болон хөгжлийн төвшний талаар нэгдсэн тодорхойлолт байхгүй.

Disclosure - Зарлах, илчлэх, ил тод байх

Татварын албанаас хуулийн дагуу эрх бүхий этгээдэд татварын холбогдолтой мэдээлэл гаргаж өгөх; банк болон түүний харилцагчид, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагч нарт хууль зүйн дагуу анхааруулдаг үндсэн нөхцөл, шаардлага. Үүнийг зээлийн хэлцэлд хэрэглэнэ.

Discount – Хорогдуулалт

Үнэт цаасны борлуулалтын үнэ нэрлэсэн үнээс бага байх; энгийн болон шилжих векселийг бүртгэх (борлуулах)-д авдаг төлбөрийн хэмжээ

Discount rate – Дискаунтын хувь

Өнөөгийн агшинд ижил төрлийн хөрөнгө оруулалтаас олж болох өгөөжийн жилийн хувь. Цэвэр өнөөгийн үнэ цэнэийн өртгийг тодорхойлоход ашигладаг хүүний хувь. Альтернатив зардал гэж ч нэрлэдэг. Холбооны нөөцийн тогтолцооны банкинд зээл олгодог Америкийн банкны хүүний хувь; ирээдүйн мөнгө, авлага, өглөгийн дүнг өнөөгийн үнэ цэнэд хөрвүүлэхэд ашигладаг хорогдуулгын хувь. Онолын үүднээс энэ хувь нь капиталын алдагдсан боломжийн өртгийг, жишээ нь, тухайн капиталыг ижил эрсдэл бүхий өөр зүйлд ашиглавал олж болох өгөөжийн хэмжээг агуулах нь зүйтэй гэж үздэг.

Disposal - Дуусгавар болгох

Арилжих солилцох, бэлэглэх, борлуулах замаар хийх хөрөнгийн өмчлөл, эзэмшлийн шилжүүлэг. Татварын зорилгоор капиталын ашгийг өргөн утгаар ойлгож болно. Жишээ нь, хөрөнгө эзэмшлийн эрхээс татгалзах, хасагдахад хүртэх даатгалын орлого, эсхүл, нөхөн төлбөр, хөрөнгө ашигласны мөнгөн орлого, эдлэх эрхээс татгалзсаны мөнгөн орлого зэрэг орно.

Diversification - Тараан байршуулах

Үнэт цаас, актив тараан байршуулах; үнэт цаасны багцад олон төрлийн хөрөнгө оруулалтыг багтаах замаар эрсдэлийг удирдах арга. Хөрөнгө оруулалтын олон төрлөөс бүрдсэн үнэт цаасны багц нь зөвхөн нэг хөрөнгө оруулалтаас бүрдсэн багцаас дунджаар илүү их орлого олж, бага эрсдэл хүлээнэ гэдэгт энэ аргын агуулга оршдог. Энэ нь олон төрлийн хөрөнгөд хөрөнгө оруулалт хийснээр эрсдэлээ бууруулна гэж үздэг; эрсдэлийг багасгах, эсхүл, орлогыг нэмэгдүүлэх үүднээс багцад санхүүгийн төрөл бүрийн хэрэгслийг оруулах; Эрсдэлийг багасгахын тулд хөрөнгө оруулалтын хэд хэдэн өөр хэрэгслийг ашиглах

Dividend - Ногдол ашиг

Компаниас хувьцаа эзэмшигчдэд хуваарилж байгаа компанийн ашгийн нэг хэсэг; хувьцаат компанийн цэвэр ашгийн зарим хэсгийг хувьцааны тоо, өртөгт тохируулан хуваарилж, энгийн хувьцааны өртгөөс тодорхой хувиар жилд нэг удаа олгодог ашиг

Domestic rate – Дотоодын хувь

Тухайн нэг улс оронд одоо байгаа, эсхүл, оршин суудаг хүнд ногдуулдаг тодорхой татвар, хураамжийн хувьд хамаарах ойлголт

Domicile - Оршин суух газар

Тухайн этгээд байнга, эсхүл, аль нэг орон, мужийн түр оршин суугч эсэхээс үл хамааран оршин суугаа бие даасан улс орон, муж

Double taxation - Татварын давхардал

Орлого, эд хөрөнгө, санхүүгийн ажил гүйлгээнд хоёр болон түүнээс олон татвар ногдуулах үйл ажиллагаа. Товчоор хэлбэл, нэг зүйлээс хоёр удаа татвар авах; орлого, ашиг, хөрөнгө, хэлцэлд давхардуулан татвар ногдуулах үйл ажиллагаа

Dow theory - Доугийн онол

Аж үйлдвэрийн компанийн ханшийн хувьд зах зээлийн хөгжил хандлагыг Доу Жонсын дунджийн урт хугацааны хандлагаар харуулж болно гэсэн томъёололд суурилсан техник шинжилгээний үзэл баримтлал. Үүнийг тээврийн компанийн дундаж үзүүлэлт мөн нотолдог.

Draft - Төлбөрийн даалгавар

Банкаар дамжуулж төлбөр хийх бичгэн захиалга; гуравдагч этгээдэд ирээдүйд хүлээн авахыг хүссэн бөгөөд гарын үсэг зурсан хэрэгсэл

Drawee - Төлбөр хариуцагч

Төлбөрийн нэхэмжлэл бичүүлсэн этгээд төлбөрийг заавал хийнэ.

Duration - Үргэлжлэх хугацаа, жинлэсэн дундаж хугацаа

Хүүний орлого авчирдаг актив, хүүний зарлага гаргадаг пассивын үргэлжлэх хугацаа

E

Earned premium - Орлогод тооцсон хураамж

Нийт хураамжийн тухайн тайлант хугацааны эрсдэлд ногдох хэсэг. Энэ нь зардлын болон давхар даатгалын хураамжийн хувьд нийт, эсхүл, цэвэр дүн байж болно. Үүнийг ихэвчлэн эрсдэлийн өртөлтийг хэмжихэд (тухайлбал, хохирлын нэхэмжлэлийн харьцаанд) ашигладаг бөгөөд харин нягтлан бодох бүртгэлээр ойролцоо тодорхойлдог.

Earning assets - Орлого оруулдаг актив

Бизнес эрхлэгч, байгууллага болон хувь хүн орлого олох зорилгоор хийсэн хөрөнгө оруулалт. Хувьцаа, бонд, хөрөнгө түрээсэлсний орлого, хадгаламжийн сертификат болон ногдол ашиг олох данс зэрэг энд орно. Орлого оруулдаг хөрөнгийг татварын тайланд тусгаж өгөх ёстой.

Earnings per share (EPS) - Нэгж хувьцаанд ашиг

Хувьцаа эзэмшигчдэд төлөхөд бэлэн байгаа цэвэр ашгийн хэмжээг гаргасан хувьцааны тоонд хувааж олсон нэгж хувьцаанд ногдох ашиг; энгийн хувьцаанд хуваарилах боломжит ашгийг хувьцааны тоонд харьцуулан тооцдог; энгийн хувьцаа эзэмшигчдэд хуваарилах боломжтой ашиг буюу нийт ашгийг эргэлтэнд байгаа хувьцааны тоонд хуваасан дүн. Хэрвээ компанийн тухайн жилийн ашиг гурван сая төгрөг, эргэлтэнд байгаа хувьцааны тоо гурван сая гэвэл нэгж хувьцаанд ногдох ашиг нь нэг төгрөг болно.

Economics - Эдийн засгийн ухаан

Бараа, үйлчилгээний үйлдвэрлэл, хуваарилалт, хэрэглээг судалдаг нийгмийн шинжлэх ухаан

Efficiency - Үр ашиг

Үр ашгийг цаг хугацааны зарцуулалт, хүчин чармайлт, зардал болон төлөвлөсөн ажлын гүйцэтгэлээр хэмжиж болно. Хямд үнээр гэрээ хэлцэл хийх

Electronic signature - Цахим гарын үсэг

Криптограф аргаар үүссэн тоон мэдээллийг ашиглан гарын үсгийг жинхэнэ байдлаар баталгаажуулан таньдаг контентыг гарын үсэг зурагчтай холбосон криптограф аргаар үүссэн тоон мэдээлэл

Employer - Ажил олгогч

Ажилчин, албан хаагчдыг ажилд авч байгаа хувь хүн, байгууллага; ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээд

Endorse - Гарын үсгээр баталгаажуулах

Нөгөө талд шилжүүлэх зорилгоор тохиролцсон гэрээ хэлцэлд гарын үсэг зурах

Endorsement - Дамжуулах бичилт хийх; нэмэлт нөхцөл

Ихэвчлэн даатгалд хамаарсан эрсдэлийн өөрчлөлтөөс шалтгаалан гэрээний хугацаанд гэрээний нөхцөлд орох өөрчлөлт. Үүнтэй уялдаад даатгалын хураамжийг мөн өөрчилж болдог.

Enterprise - Аж ахуйн нэгж, үйлдвэр

Компани, эсхүл, бизнес

Entrepot – Агуулах

Бараа бүтээгдэхүүнийг түр хадгалж дэлгүүр, хоршоо, зах зээлд түгээдэг худалдаа, арилжааны төв, агуулах

Entry date - Бичилт хийсэн огноо

Аливаа санхүүгийн хэрэгсэлд шаардлагатай баримт бичгийг үйлдсэн огноо буюу үйл дамжуулах бичилт хийсэн огноо; нэхэмжлэлийн хүчин төгөлдөр болох огноо

Equity - Эздийн өмч, хувь нийлүүлсэн хөрөнгө

Equity (эздийн өмч, хувь нийлүүлсэн хөрөнгө): Тухайн компанийн капиталд цаг хугацааны хязгааргүй байрших хувь оролцоо; аж ахуйн нэгжийн өмчлөх эрхийн сонирхол; ашиг олох зорилгоор хөрөнгөд оролцох; энгийн хувьцаанаас бүрдэж байгаа компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө; net worth, хэрэв total equity гэж заагаагүй бол ердийн хувьцааг хэлнэ.

Equity kicker - Хувьцааны өгөөж

Хөрвөх үнэт цаасны зах зээлийн ханш, түүгээр сольж болох энгийн хувьцааны ханшийн өөрчлөлтийг дагаж хэрхэн өөрчлөх хандлагыг тодорхойлох

Error – Алдаа

Татвар төлөгч мэдүүлэг буруу үйлдэх, мөн татварын албад татвар ногдуулбал зохих орлогыг тодорхойлох явцад гардаг тооцооны зөрүү

Estimation - Үнэлгээ

Объектын үнэ, өртгийн тооцоо

Euro – Евро

Холбооны гишүүн улсад хэрэглэж байгаа европын холбооны албан ёсны мөнгөн тэмдэгт. Евро нь дэлхийн хэмжээнд АНУ-ын долларын дараа хоёрдугаарт орох нөөц болон худалдааны валют болдог. Евро гэдэг нэрийг 1995 оны 12 дугаар сарын 16-нд албан ёсоор баталсан. Еврог 1999 оны 1 дугаар сарын 1-нд олон улсын санхүүгийн зах зээлд европын мөнгөний нэгж /экю-ийн оронд 1:1 гэсэн харьцаагаар гүйлгээнд оруулсан. Цаасан болон зоосон еврог 2003 оны 1 дүгээр сарын 1-нд гүйлгээнд оруулсан. 2009 оны 13 дугаар сарын 1-нд Лиссабоны (Португалийн нийслэл) олон улсын хэлэлцээрийн дагуу еврог Европын холбооны албан ёсны мөнгөн тэмдэгт болгосон.

Excess share - Үлдэгдэл хувьцаа

Хувь нийлүүлэгчид зориулан гаргасан боловч эргэлтэнд ороогүй нэг хувьцаа эзэмшигчид ногдох компанийн хувьцаа

Exchange - Бараа солилцоо

Биет хэлбэрээр бараа солилцох үйл ажиллагаанд нэмэгдсэн өртгийн татвар ногдуулах үйл ажиллагаа; үнэт цаас (ихэвчлэн), бараа таваар, гадаад валют, фьючерс болон опцион гэрээг арилжаалдаг их зохион байгуулалттай албан ёсны зах зээл. Бирж нь эдгээр зүйлийг худалдаж, худалдан авч байгаа дилер, брокерын аль алинд нь орлого оруулдаг.

Executive committee - Гүйцэтгэх удирдлагын хороо

Банкны үйл ажиллагааны нэн чухал асуудлыг авч үзэн шийдвэрлэх зорилгоор удирдах бүрэлдэхүүнд байгаа ажилтныг оролцуулдаг.

Executor - Гэрээслэл хэрэгжүүлэгч

Хувь хүний гэрээслэлд заасан үүргийг хэрэгжүүлж чадах, зөвшөөрсөн буюу гэрээслэлийн нөхцөлийг хэрэгжүүлэхээр заасан этгээд

Exemption - Татварын чөлөөлөлт

Бага орлоготой хувь хүний орлогыг нэмэгдүүлэх, хандивын ажил эрхэлдэг байгууллага болон аж ахуйн чиглэлийн зарим үйл ажиллагааг дэмжих зорилгоор татвараас чөлөөлөх; хувь хүн болон хуулийн этгээдээс хурааж авбал зохих улсын бүх татвараас, эсхүл, тодорхой нэг төрлийн татвараас чөлөөлөх. Холбооны татвар төлөгчийн халамжинд байгаа хүн бүрээр бодож татвар ногдуулах орлогоос хасах хэмжээ

Expenditure – Зарлага

Засгийн газар, байгууллага, эсхүл, хувь хүний тодорхой хугацааны туршид зарцуулсан мөнгөний нийт дүн

Expense – Зардал

Орлого олохын тулд бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд зарцуулж байгаа эдийн засгийн зардал буюу бизнесийн байгууллагын тодорхой зорилгоор зарцуулж байгаа мөнгө. Бизнесийн байгууллага ашгаа нэмэгдүүлэхийн тулд орлогоо бууруулахгүйгээр зардлаа багасгах шаардлагатай байдаг; үйлдвэрийн хэвийн (ердийн) үйл ажиллагааны зардал

Expense ratio - Зардлын үр ашгийн харьцаа

Зардал болон даатгалын шимтгэлийн нийлбэрийг хураамжид харьцуулсан харьцаа (ихэнхи тохиолдолд тухайн хуанлийн жилийн зардлыг цэвэр хураамжийн орлогод харьцуулдаг); зардлыг орлогод тооцсон хураамжид харьцуулсан харьцаа

Export – Экспорт

Бусад улсад бараа худалдах болон илгээх

Export duty - Экспортын татвар

Экспортын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татвар, хураамж; өөрийн орноос гадаад улсад гаргасан бараанд төлдөг татвар

External auditor - Хөндлөнгийн аудитор, шалгагч

Аудит нь хөндлөнгийн бусдаас хамааралгүй шалгалт бөгөөд шалгалтыг баримтжуулна. Хуульд заасан шаардлагыг хангаж, аудитын байгууллагад аудитын үйл ажиллагаа эрхэлж байгаа мэргэшсэн нягтлан бодогч

F

Facility fee - Зээлийн шугам нээсний төлбөр

Зээлдэгч зээлийн шугам нээсний төлөөх төлбөр

Factor - Авлагын зууч

Бусад этгээдийг төлөөлж, мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүн

Factoring – Факторинг

Бизнесийн байгууллага өөрийн дансны авлагыг (өөрөөр хэлбэл нэхэмжлэлийг) гуравдагч талд (зуучид) хямдруулан худалдсанаар бизнесийн ажил хэргээ үргэлжлүүлэхэд шаардлагатай мөнгийг түргэн шуурхай олж авахад тусалдаг санхүүгийн ажил гүйлгээ. Факторинг нь банкны зээлээс гурван үндсэн шинжээр ялгаатай. 1. Байгууллагын зээлжих чадварыг биш, дансны авлагын дүнг (гол нь санхүүгийн хөрөнгийн) чухалчилдаг; 2. Факторинг бол зээл биш энэ бол санхүүгийн хөрөнгийн (авлагын) худалдан авалт; 3. Банкны зээлд хоёр тал оролцдог бол факторингт гурван тал оролцдог. Товчоор хэлбэл, авлагыг санхүүгийн байгууллагад худалдах үйлчилгээ; дансны авлагыг худалдах; нийлүүлэгч факторын компани болон факторингийн үйлчилгээ үзүүлэгчид бараа нийлүүлэхдээ өр төлбөрийн нэрлэсэн үнээс хөнгөлөлттэй үнээр нийлүүлдэг, хэрэглэгч нийлүүлэгчид төлөх өр төлбөрийг ирээдүйд цувуулан төлөх эрх бүхий санхүүгийн ажилбар, ихэнхи тохиолдолд НӨТ-аас чөлөөлдөг.

Fee – Хураамж

Үйлчилгээ үзүүлсний хариуд төлж буй мөнгөний дүн

Fiat money - Цаасан мөнгө

Алт болон бусад үнэт металлаар баталгааждаггүй, зөвхөн зах зээл дээр мөнгөний эрэлт хэрэгцээ, төрийн шийдвэрээр баталгааждаг дэвсгэрт; засгийн газраас хүлээн зөвшөөрсөн, хууль ёсны төлбөрийн хэрэгсэл

FIFO - Эхэлж авснаа эхэлж зарлагадах арга /ФАЙФО/

Хамгийн түрүүнд худалдан авсан бараа материалаа эхэлж борлуулах гэсэн утгатай, бараа материалын удирдлагын бүртгэлийн арга

Finance – Санхүү

Мөнгө, өр төлбөр, зээл, хөрөнгө оруулалтыг удирдахтай холбоотой санхүүгийн үйл ажиллагаа. Товчоор хэлбэл, мөнгөн хөрөнгийн удирдлагын шинжлэх ухаан. Санхүүгийн хүрээнд бизнесийн санхүү, хувь хүний санхүү, төрийн санхүү багтдаг.

Finance lease - Санхүүгийн түрээс

Хөрөнгийн өмчлөлтэй холбоотой бүх эрсдэл болон урамшууллыг түрээслэгчид шилжүүлдэг түрээс. Эрх шилжиж, эсхүл, шилжихгүй байж болно; эзэмшигчээс хөрөнгийг эзэмших хугацааны урамшуулал болон эдийн засгийн эрсдэлтэй нь хамт түрээслэгчид шилжүүлдэг санхүүгийн түрээс

Financial analysis - Санхүүгийн шинжилгээ

Компанийн өнгөрсөн, одоо, ирээдүйн санхүүгийн байдалд үнэлгээ өгөх үйл явц; гадны болон дотоодын хэрэглэгчдэд зориулж санхүүгийн шинжилгээ хийх үүрэг бүхий ажилтан; компанийн санхүүгийн гүйлгээ, санхүүгийн үйл ажиллагааг үнэлдэг этгээд

Financial contract - Санхүүгийн гэрээ

Санхүүгийн гэрээнд санхүүгийн зах зээлд оролцогчид тохиролцон гэрээ, хэлэлцээр, борлуулалт, зээл олгох сонголт, своп, худалдан авах хэлцэл зэрэг харилцан тохиролцсон гэрээ хэлцэл ордог. Санхүүгийн гэрээнд үнэт цаас, бараа, таваар, валют, хүү болон бусад хувь хэмжээ, эдийн засгийн ашиг зэрэг багтдаг. Энэ гэрээ нь хоёр талын хүсэлтийн дагуу гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог.

Financial crisis - Санхүүгийн хямрал

Санхүүгийн байгууллагын болон хөрөнгийн үнэ цэнэ богино хугацаанд их хэмжээгээр алдагдах нөхцөл байдал буюу мөнгөний нийлүүлэлттэй холбоотой мөнгөний эрэлт гэнэт өсөх үзэгдэл.

Financial distress - Санхүүгийн сүйрэл

Бизнес эрхлэгч, өрх гэр болон хувь хүн зохих хугацаанд төлөх ёстой өр төлбөрөө төлж чадахгүй байдалд орох. Энэ байдлын улмаас аж ахуйн нэгж дампуурдаг буюу албадан татан буулгадаг. Банк болон бусад санхүүгийн байгууллага ийм ноцтой байдалд орсон хүнд зээл олгохоос татгалздаг нь байдлыг улам хүндрүүлдэг.

Financial forecasting - Санхүүгийн шинжилгээ хийх

Компанийн орлого, зардал зэрэг санхүүгийн байдал дээр үндэслэн ирээдүйг таамаглах; компани, улс орны ирээдүйг таамаглах санхүүгийн тооцоо /фьючерс болон валютын зах зээл/. Эдийн засгийн мэргэжилтэн шинжээчид эдийн засгийн үзүүлэлт, гадаад зах зээл, борлуулалт болон бүртгэлийн мэдээллийг ашиглан ихэвчлэн нэг жилийн хугацааг таамаглан төсөвлөлт хийдэг.

Financial leverage - Санхүүгийн хөшүүрэг

Бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө болон өөрийн хөрөнгийн харьцаагаар илэрхийлдэг, тухайн байгууллагын санхүүгийн тогтвортой байдлын төвшинг тодорхойлдог индекс.

Financial manager - Санхүүгийн менежер

Захирлуудын зөвлөл хүлээн зөвшөөрсөн байгууллагын тайланг хууль журмын дагуу бэлтгэх мэргэжилтэн бөгөөд байгууллагын богино болон урт хугацааны зорилго, зорилтыг хангах санхүүгийн стратегийг боловсруулдаг. Байгууллагын одоогийн болон ирээдүйн санхүүгийн нөхцөл байдлыг үнэлж удирдлагыг мэдээллээр хангах, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй этгээд

Financial plan - Санхүүгийн төлөвлөгөө

Одоогийн санхүүгийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэж, санхүүгийн хэрэгцээг судлан, ирээдүйн санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөсөн албан ёсны мэдээлэл. Энэ нь төсөв болон ирээдүйн орлогын зарцуулалт, хуримтлалын төлөвлөгөө хэлбэртэй байж болно. Энэ төлөвлөгөө нь ирээдүйн орлогыг төрөл бүрийн зардалд хуваарилахын зэрэгцээ зарим хэсгийг нь богино болон урт хугацааны хуримтлалд зориулдаг.

Financial policy - Санхүүгийн бодлого

Татвар, төсөв, мөнгө санхүүгийн харилцаа, үнэт цаас, даатгалын зах зээлийн талаарх засгийн газрын бодлого, энэ бодлого нь цэвэр санхүүгийн (санхүүгийн тогтолцооны үйл ажиллагааг зохицуулах) болон нийт эдийн засгийн (санхүүгийн тогтолцоогоор дамжуулан үйлдвэрлэлийг хөгжүүлэх) зорилтыг шийдвэрлэхэд чиглэсэн байдаг.

Financial ratio - Санхүүгийн харьцаа

Байгууллагын санхүүгийн тайлангаас сонгон авсан хоёр үзүүлэлтэд хамаарах харьцангуй хэмжигдэхүүн. Санхүүгийн харьцааг аж ахуйн нэгжийн санхүүгийн байдлыг үнэлэхэд ашигладаг; үйлдвэрлэл, санхүүгийн байдлыг тодорхойлдог (ашигт ажиллагаа, активын удирдлага гэх мэт).

Financial reports - Санхүүгийн тайлан

Санхүүгийн болон зохицуулалтын тайланг хэлнэ. Аж ахуйн нэгж, байгууллага нь Санхүүгийн тайлагналын олон улсын стандартад, төсөвт байгууллага нь Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн санхүүгийн тайланг гаргана. Санхүүгийн тайланг улирал, хагас жил, жил бүр гаргадаг. Санхүүгийн тайлан дараахь бүрэлдэхүүн хэсэгтэй байна. Тайлан тэнцэл, үйл ажиллагааны үр дүнгийн тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, шаардлагатай бусад нэмэлт тодруулга

Financial risk - Санхүүгийн эрсдэл

Компанийг санхүүжүүлэхэд ашигладаг өөрийн ба зээлийн хөрөнгийн хослолтой холбоотой үүсдэг тодорхойгүй байдлын төвшин. Зээлдэгч зээлийн хүү, үндсэн өрийг төлөх боломжгүй байхыг илэрхийлдэг. Зээлийн хөрөнгийн хувийн жин ихсэх тутам санхүүгийн эрсдэл өснө; (санхүүгийн эрсдэл): хүүний, зээлийн, валютын, балансын гадуурх бичилтийн эрсдэлийг хамаардаг.

Financial services - Санхүүгийн үйлчилгээ

Санхүүгийн үйл ажиллагаагаар хангах үйлчилгээ. Санхүүгийн үйл ажиллагаанд мөнгөн хөрөнгийн удирдлагатай холбоотой, өргөн хүрээтэй үйлчилгээ хамаардаг. Үүнд: зээлийн карт, хадгаламж, даатгал, хувьцааны арилжаа, валютын солилцоо гэх мэт үйлчилгээ ордог.

Financial strategy - Санхүүгийн зорилго

Санхүүжилтийн гол эх үүсвэрийг сонгох үйл явц буюу өрийн санхүүжилт (банкны зээл, бонд, бараа бэлтгэн нийлүүлэгчийн зээл гэх мэт) болон өөрийн хөрөнгийн (ашиг, хувьцаа гаргалт гэх мэт) эх үүсвэрийн төлөвлөлт. Товчоор хэлбэл, ирээдүйд тодорхой зорилгод хүрэхийн тулд хэрэгжүүлэх урт хугацааны санхүүгийн төлөвлөгөө

Fine - Торгууль, торгох

Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг торгууль гэнэ /МУ-ын Иргэний хууль/.

Fiscal fraud - Санхүүгийн залилан

Зориуд санаатай хуурамч баримт, материал бүрдүүлэх, хуурамч тайлан гаргах зэрэг татвараас зайлсхийх санаатай үйлдэл нь хуулийн хүрээнд хариуцлага хүлээх нөхцөл

Fiscal year - Санхүүгийн жил

Санхүүгийн жилийн тайлан тэнцэл гаргадаг дараалсан 12 сар. Санхүүгийн жил нь хуанлийн жилтэй тохирох албагүй; Англид төсвийн жил нь жил бүрийн дөрөвдүгээр сарын 6-нд эхэлж дараа жилийн дөрөвдүгээр сарын 5-нд дуусдаг байсан. Харин 1994 оноос эхлэн төсвийн жил хуанлийн жил хоёр давхцах болсон. АНУ-д төсвийн жил нь жил бүрийн 7 сарын 1-нд эхэлж 6 сарын 30-д дуусдаг. Бусад олон оронд төсвийн жилийг “татварын жил”, “татвар ногдуулах жил” гэхчилэн нэрлэх нь бий; улсын төсөв зохиох 12 сарын хугацаа

Fixed cost - Тогтмол зардал

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс шууд хамаардаггүй зардал. Үүнд цаг хугацаанаас хамааралтай, сар бүр тогтмол төлдөг цалин, түрээс гэх мэтийн зардал багтана.

Flat tax; Flat-rate tax - Хувь тэнцүүлсэн татвар, флат татвар

Тогтмол татвар; орлогоос үл хамааруулан нэгдсэн нэг хувиар ногдуулах орлогын татвар.

Floating interest rate - Хөвөгч хүүний хувь

Валютын ханшийн өөрчлөлт, инфляцийн төвшин зэрэгтэй уялдсан байна.

Foreign sector - Гадаад сектор

Аливаа улсын эдийн засгийн "гадаад сектор" гэж тухайн улсын Засгийн газар, хувийн хэвшил, иргэдээс гадаад эдийн засагтай хийж буй гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, зээл зэрэг биет болон санхүүгийн гүйлгээг хэлдэг.

Foreign trade - Гадаад худалдаа

Улс хооронд хийх хөрөнгө, бараа, үйлчилгээний худалдаа буюу улс хоорондын хамтын ажиллагаа

Forged signature - Хуурамч гарын үсэг

Төлбөрийн баримтад хуурамч гарын үсэг ашиглах

Formatwill - Албан ёсны гэрээслэл

Өмгөөлөгчийн туслалцаатай бэлтгэдэг гэрээслэл. Энэ нь хэвлэмэл хэлбэртэй, мөн хувилсан байж болдог.

Forward contract - Форвард хэлцэл

Ирээдүйд тодорхой хэмжээтэй валютыг нөгөө валютаар тохиролцсон үнээр солилцох тухай гэрээ. Энэ гэрээнд заасан худалдааны ба хүргэлтийн өдөр нь тусдаа байдаг. Энэ гэрээг эрсдэлийг бууруулах, хамгаалахад ашигладаг; ирээдүйд арилжихаар тооцож гаргасан актив, бусад үнэт цаас худалдан авах, арилжих гэрээ (гэрээ) Тогтсон стандарт байдаггүй, биржид арилждаггүй, банкны тайлан тэнцлийн гадуур бүртгэдэг.

Forward price - Форвард үнэ

форвард гэрээгээр тохиролцсон хөрөнгийн үнэ

Franchise - Нөхцөлт босго

Даатгагчийн зүгээс хохирлын нэхэмжлэл гэж тооцох хамгийн бага хувь буюу хэмжээ. Хохирол энэ хэмжээнд хүрснээр даатгагч хохирлыг бүрэн барагдуулах үүрэг үүснэ; бизнесийн марк, техник тоног төхөөрөмжийг эзэмшигч (франчайзинг олгогч)-ээс бусад үйлдвэрийн газар, хүн (франчайзинг эзэмшигч)-т эхний жилийн төлбөр болон сүүлийн жилийн төлбөр хийх тодорхой хугацаанд тэргүүний технологи дамжуулах болон сургалт, сурталчилгаа, менежментийн тусламж өгөх ач холбогдолтой гэрээ. Франчайзинг нь мөн концесс болон эрхийн итгэмжлэл зэрэгт хамаардаг.

Franchiser - Тухайн банктай холбоотой үйлчилгээ үзүүлэх давуу эрх олж авсан этгээд

франчайзинг эзэмшин үйлчилгээ үзүүлж буй этгээд

Fraud - Луйвар, хууран мэхлэх

Өөртөө давуу байдал олж авахын тулд бусдыг хууран мэхлэх үйлдэл

Free-trade zone - Чөлөөт худалдааны бүс

Худалдааны чөлөөт бүс. Газар зүйн давуу тал байрлалд оршин тусгай эрх зүйн зохицуулалттай худалдаа хийх бүс. Худалдаа хийх саад тотгорыг багасгах замаар импорт, эскспортыг төвлөрүүлэн хийх

Fronting arrangements - Фронтинг хэлэлцээр

Каптив даатгагчдын өргөн хэрэглэдэг давхар даатгалын төрөл. Тухайн улсын хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авсан арилжааны даатгагч даатгуулагчтай гэрээ байгуулж, харин эрсдэлийг давхар даатгалын гэрээ нэрийн дор каптив даатгалын компанид шилждэг. Үүнийг “фронтинг хэлэлцээр” гэдэг. Энэ тохиолдолд фронтинг хийж буй даатгагч тухайн гэрээний эцсийн хариуцлагыг хүлээх боловч уг гэрээний эдийн засгийн эрсдэлийг каптив даатгагч хариуцна. Зарим орны хуулиар, даатгалын бүх төрлөөр, эсхүл, тодорхой төрлөөр дотоодын даатгалын компанид даатгуулахыг шаарддаг. Эрсдэл оршин байгаа улсаас өөр улсад каптив даатгалын компани байгаа нөхцөлд фронтинг хэлэлцээр хийдэг.

Fundamental analysis - Суурь шинжилгээ

Компанийн боломжит үнэ цэнэийг тодорхойлох зорилготой, компанийн болон эдийн засгийн салбарын тоон мэдээллийн судалгаа. Товчоор хэлбэл, хувьцааг үнэлэх үндсэн аргын нэг; компанийн санхүүгийн байдал болон аж ахуйн ажлын үр дүнгийн талаар хийдэг нарийвчилсан судалгаа

Futures contract - Фьючерс гэрээ

Тодорхой хөрөнгийг ирээдүйд заасан хугацаанд, тогтоосон стандарт хэмжээгээр, гэрээнд заасан үнээр (фьючерс үнэ) худалдах, худалдан авах тухай хоёр талын стандарт гэрээ, ямар нэг тодорхой хэмжээний активыг ирээдүйн ямар нэг тогтоосон хугацаанд нийлүүлэхээр авсан амлалт. Ирээдүйд тохиролцсон өдөр, зөвшилцсөн үнээр тогтсон тооны тодорхой таваар, валют, эсхүл, үнэт цаасыг худалдах буюу худалдан авах тухай гэрээ. Энэ гэрээ нь үнийн хэлбэлзлийн нөлөөллийг сааруулдаг учраас энэ таваарыг байнга худалдан авагч хэрэглэхэд тохиромжтой.

G

GAP - Тодорхой хугацаанд актив, пассивын дүнд гарах зөрүү

Богино хугацааны актив нь богино хугацааны пассиваас илүү байвал нэмэх буюу "positive gap", эсрэг гарах нөхцөлд хасах "negative gap'' үзүүлэлттэй гэж үзнэ.

General and administrative expenses - Ерөнхий удирдлагын зардал

Бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой зардал. Үйл ажиллагаатай холбоотой захиргааны зардал түрээс, хэрэгсэл, даатгал, удирдлагын цалин орно.

Gift tax - Бэлэглэлийн татвар

Хэн нэгэн хүний бусдад өгсөн мөнгө, эсхүл, хөрөнгөөс авч байгаа татвар

Globalization of markets - Зах зээлийн даяаршил

Зах зээлийн даяаршил гэдэг нь дэлхийн улс орон эдийн засаг, санхүүгийн салбарын хүрээнд нэгдэн нягтрах үйл явц

Golden standart system - Алтан стандартын тогтолцоо

Тогтмол жин бүхий алтыг тооцооны нэгж болгон ашигладаг мөнгөний тогтолцоо. Өөрөөр хэлбэл алтыг хууль ёсны мөнгөн тэмдэгт гэж хүлээн зөвшөөрдөг, алтан дээр суурилсан валютын тогтолцоо

Goodwill – Гүүдвилл

Материаллаг бус активын нэг төрөл. Компанийн нэр хүнд, үнэ цэнэ, хуримталсан туршлага, байнгын зах зээлтэй байдал гэх мэт; ажил хэрэгч хэлхээ холбооны өртөг, материаллаг бус активын мөнгөн илэрхийлэл; нэр хүнд, гэрээ, гэрээ, харилцагчид, боловсон хүчин зэрэг компанийн биет бус актив, тэдгээрийг үнэлэн тусгай дансанд бичдэг; гүүдвил нь хоёр тусдаа бүрэлдэхүүн хэсгээс бүрдэж болно. Үүнд: өмчийн зориулалттай буюу тухайн өмчтэй холбоотой бөгөөд энэ өмчийг борлуулснаас шинэ өмчлөгчид шилждэг гүүдвил болон тухайн бизнесийг өмчлөгч, эсхүл, менежертэй холбоотой хөдлөх/хувийн гүүдвил зэрэг болно. Бие даасан шинж чанаргүй бөгөөд тусад нь хүлээн зөвшөөрөх боломжгүй хөрөнгөөс үүсэх эдийн засгийн өгөөж

Government revenue - Улсын орлого

Татвар, төлбөр, торгууль, тусламж, урсгал шилжүүлэг, үнэт цаасны борлуулалт, ашигт малтмал, байгалийн нөөцийг ашиглах эрх болон бусад борлуулалтаас Засгийн газрын хүлээн авч байгаа мөнгө. Улсын орлого нь төсвийн бодлогын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг болдог. Орлого нь төрөл бүрийн татвар болон татварын бус орлогоос бүрдэнэ.

Gross weight - Бараа, бүтээгдэхүүний бохир жин

Тухайн бараа бүтээгдэхүүний жин дээр сав баглаа боодол, хамгаалалтын хэрэгсэл зэргийг нэмж тооцсон жин

Growth cycle - Өсөлтийн мөчлөг

Тодорхой хугацааны туршид аж үйлдвэрийн аливаа салбарын өвөрмөц онцлогийг тодорхойлдог үйл ажиллагааны идэвхийн төвшинг харуулна.

Guardian - Ивээн тэтгэгч

Буцаах, үл буцаах хэлбэрээр хоёрдогч этгээдийн үйл ажиллагаанд өөрийн нэр хүнд, санхүүжилтийн хэлбэрээр туслалцаа үзүүлэгч этгээд

H

Headquarters of bank - Банкны төв байр

Банкууд олон салбар нэгжтэй үйл ажиллагаа эрхэлж, олон тооны ажлын байрыг бий болгодог тэдгээрээс банкны удирдлага ажилладаг байрыг банкны төв байр гэж нэрлэдэг.

Health insurance - Эрүүл мэндийн даатгал

Даатгуулагчийн эмчилгээ, үйлчилгээний зардлыг төлөх агуулга бүхий даатгалын нэг төрөл

Hedge - Болзошгүй алдагдлаас хамгаалах санхүүгийн хэрэгсэл; үнийн өөрчлөлтөөс бий болсон эрсдэлийг багасгах, даатгах

Эрсдэлийг багасгах, эсхүл, арилгах зорилгоор хоёр юм уу,, түүнээс олон үнэт цаасаар нэгдсэн позици болгох

Heir - Өв залгамжлагч

Нас барсан хүний өв хөрөнгийг бүхэлд нь, эсхүл, зарим хэсгийг нь өвлөж авсан, эсхүл, хөрөнгийг хүлээн авах хууль ёсны эрхтэй хүн. Нас барсан хүний удмын, эсхүл, гэрээслэлд заасан, эсхүл, хуулийн эрх бүхий байгууллагаас тогтоосон хүн хууль ёсны өв залгамжлагч болдог. Эртний нийгмийн үед гэр бүлийн хамгийн том эрэгтэй хүүхэд өв залгамжлагч болдог байсан.

High-risk investments - Эрсдэл ихтэй хөрөнгө оруулалт

Тодорхой хэмжээний орлого олох баталгааны үүднээс авч үзвэл луйврын гэж тооцож болох хөрөнгө оруулалт

History section of credit file - Зээлдэгчтэй харилцаж байсан тухай мэдээлэл агуулсан зээлийн хувийн хэргийн хэсэг

Банкнаас зээлдэгчтэй харилцаж байсныг нотлох баримт

Hold assets - Актив эзэмших

Байгууллагын хөрөнгө эзэмшигч. Хувиараа эрхлэх аж ахуй нэгжийн хувьд байгууллагын бүх хөрөнгө эзний буюу захирлын өмч байдаг.

Holding company - Толгой компани /эцэг компани/

Бусад компанийн эргэлтэнд байгаа энгийн хувьцааг эзэмшдэг байгууллага, компани. Хангалттай хэмжээний хувьцааг эзэмшсэнээр толгой (эцэг) компани салбар (охин) компанийг хянах эрхтэй болно. Хэрэв эцэг компани нь охин компанийн бүх хувьцааг эзэмшиж байвал хяналтанд байгаа компанийг бүрэн эзэмшилт компани гэж нэрлэдэг; бусад (охин) компанийн хувьцааг эзэмшиж нөлөө тогтоодог компани

Household - Өрх гэр

Гишүүдийн сайн сайхан аж байдлын төлөө санхүүгийн болон бусад нөөцөө хамтран эзэмшдэг, нэг орон байранд амьдардаг, нэг болон түүнээс олон хувь хүнээс бүрдсэн зохион байгуулалтын хэлбэр; нэг орон байранд амьдарч байгаа хүн

Household finance - Өрхийн санхүү

Өрхийн гишүүдийн амьдралыг хангахад шаардлагатай мөнгөн хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх талаар судалдаг санхүүгийн шинжлэх ухааны салбар

Human development index - Хүний хөгжлийн индекс

Хүний хөгжлийн нэгдсэн хэмжүүр. Энэ нь тухайн улс орны хүний хөгжлийн дараахь үндсэн хөгжлийн нэгдсэн хэмжүүр. Энэ нь тухайн улс орны хүний хөгжлийн дараахь гадна ажилгүйдлын даатгал, хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж, хүүхдийн мэдэх болон бага, дунд, дээд боловсрол эзэмшсэн байдлаар хэмждэг; 3. нэг хүнд ногдох ДНБ-ээр хэмждэг амьжиргааны баталгаажих төвшин

Hyperinflation - Хэт инфляци

Мөнгө өөрийн үнэ цэнэээ хурдайгаар алдах хэмжээнд үнэ өсөх нөхцөл байдал буюу хэт их, хяналтаас гарсан инфляци; үнийн сарын өсөлт 50 хувиас их байдаг.

I

Illiquidity - Төлбөрийн чадваргүй байдал

Өрийн хэмжээ өсч, хөрвөх чадвартай хөрөнгийн хэмжээ буурах

Immediate annuity - Яаралтай төлөх аннуити

Гэрээг худалдан авсан мөчөөс төлбөрийг төлөхөөр тохиролцсон гэрээ

Immigrant – Цагаачлагч

Байнга оршин суухаар шилжин ирсэн этгээд; тухайн улсын татварын хуулиас хамаарч төрөл бүрийн хугацаагаар татварын тусгай хөнгөлөлт эдэлж болдог.

Immovable property tax - Үл хөдлөх хөрөнгийн татвар

Өмч хөрөнгийн бодит болон тооцсон өртөг, эсхүл, түрээсийн орлогод ногдуулдаг татвар

Implicit interest - Тойруу замаар, далдуур төлсөн хүү, бодит төлсөн хүү

Банк шаардахаас урьтаж хүү төлөхгүй боловч, харилцагчаас чекэнд боловсруулалт хийсний төлөө болон бусад төлбөрийг авахгүй байх, эсхүл, төлбөрийн хэмжээг багасгах тохиолдол гардаг. еxplicit interest ялгаатай.

Import – Импорт

Гадаадын бараа бүтээгдэхүүнийг өөрийн оронд оруулж ирэх үйл ажиллагаа

Import subsidies - Импортын татаас

Гадаадаас бараа оруулж ирэх, гадаадын оршин суугч тухайн орны оршин суугчид үйлчилгээ үзүүлэх үед олгох татаас

Imputed income - Жишиг орлого

Татвар ногдуулах зорилгоор оногдуулан тооцсон орлого; татвар төлөгчийн нэр дээр бичсэн орлого

Inception date - Эхлэх өдөр

Даатгалын хамгаалалт эхлэх өдөр (даатгагчийн хариуцлага хүлээж эхлэх өдөр) Энэ нь даатгалын хураамж төлөх өдөртэй давхцахгүй байж болно.

Income – Орлого

Хөрөнгө оруулалт болон ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний оронд хүлээн авсан мөнгө буюу компани өөрийн хэвийн бизнесийн ажил хэргээс (ихэвчлэн бараа, үйлчилгээг харилцагчдад борлуулснаас) олж байгаа мөнгөний дүн. Энэ нь бүх зардал болон татвараа төлсний дараа бизнесийн байгууллагад үлдэж байгаа компанийн орлогын үлдэгдэл. Үүнийг ашиг гэж нэрлэдэг. Харин хувь хүн, өрхийн хувьд орлого нь өгсөн хугацааны бүх цалин, хөлс, ашиг, хүүний төлбөр, түрээс болон бусад хүлээн авсан цэвэр орлогын дүн. Орлогыг үндсэн үйл ажиллагааны үндсэн тус үйл ажиллагааны бусад орлого ангилж болно; хувь хүний хөдөлмөрийн хөлс (цалин) ногдол ашиг, зохиогчийн шагнал, түрээс болон аж ахуйн шинж чанартай үйл ажиллагааны үр дүнд буй болсон мөнгөн хөрөнгө, орлого

Income profit - Цэвэр ашиг

Тухайн этгээдийн цэвэр орлогыг илэрхийлсэн хөрөнгийн төлбөрт ашиглаагүй мөнгөн дүн

Independent valuer - Хараат бус үнэлгээчин

Зарим улсад хуулиар тогтоодог, ажил үүргээ гүйцэтгэхэд нь зайлшгүй шаардлагатай хараат бус байдлын тусгай шалгуурыг хангасан үнэлгээчин

Index price - Үнийн индекс

Засгийн газрын вексель болон бусад богино хугацааны үнэт цаасны фьючерсийн гэрээний үнэ бүрдүүлэх арга. Энэ арга нь фьючерсийн гэрээний үнийн бодит өөрчлөлтийг илэрхийлдэг.

Indirect costs - Шууд бус зардал

Өртгийн объектод (тодорхой төрлийн үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн гэх мэт) шууд хамааралгүй зардал. Шууд биш зардал нь тогтмол болон хувьсах байж болно. Үүнд татварын, удирдлагын, боловсон хүчний, хамгаалалтын болон бусад нэмэгдэл зардал орно

Industrial bank - Аж үйлдвэрийн банк

Орон нутгийн захиргааны лицензээр хадгаламжийн харилцах авах, зээл олгох үйл ажиллагаа эрхэлдэг, хөрөнгө оруулалтын сертификат гаргах замаар хөрөнгө төвлөрүүлдэг санхүүгийн байгууллагын төрөл

Industry analysis - Салбарын шинжилгээ

Аж үйлдвэрийн тодорхой салбарын өрсөлдөх чадварыг бусад салбартай зэрэгцүүлэн үнэлэх, энэ салбарын бүрэлдэхүүнд онцгой ирээдүйтэй ямар компани байгааг тодорхойлоход чиглэсэн эдийн засгийн салбарын судалгаа

Inflation – Инфляци

Улс орны хэмжээнд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн ерөнхий өсөлт; үнийн өсөлтөөр хэмждэг эдийн засгийн суурь ойлголт. Инфляцид төрөл бүрийн хүчин зүйл нөлөөлдөг. Монетаризмын онолоор бол мөнгөний нийлүүлэлт нөлөөлдөг бол Кейнсийн онолоор өөр хүчин зүйлс, тухайлбал, орлогын өсөлт нөлөөлдөг. Инфляцийн төвшинг үнийн индексээр тухайлбал, хэрэглээний үнийн индексээр хэмждэг. Мөн мөнгөний үнэгүйдэл гэж үздэг тодорхойлдог.

Inflow of capital - Хөрөнгийн орох урсгал

Гадаадын иргэн тухайн улсаас үл хөдлөх хөрөнгө худалдан авах, гадаад зах зээлээс орж ирэх хөрөнгө оруулалтын мөнгөн урсгал

Information pooling - Мэдээллийн төвлөрөл

Жишээ нь: Банкны хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор зээлийн мэдээллийн төвд төвлөрүүлэх

Initial public offering (IPO) - Анх удаа олон нийтэд санал болгох

Компани өөрийн хувьцааг анх удаа олон нийтэд нээлттэй худалдахад бэлтгэх үйл явц. Хөрөнгийн зах зээлд шинээр гарч байгаа компанийн гаргасан энгийн хувьцааны онцгой бүлэг

Initial stock issue - Хувьцаа эхлэн гаргах, эмисс

Компаниуд өөрт шаардлагатай хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг үнэт цаасны зах зээлд шинээр хувьцаа гаргах замаар бүрдүүлэх үйл явц

Innovation - Инноваци буюу шинэчлэл

Ямар нэг зүйлийг хийх шинэ арга зам буюу үр ашигтай хийсэн шинэ мэдлэгийг эдийн засаг ба нийгмийн ач тус болгох үйл явц. Инновацийн зорилго нь хэн нэгнийг болон ямар нэг зүйлийг илүү сайн болгох нааштай өөрчлөлтийг хийх явдал. Хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн инноваци нь эдийн засгийн баялгийг өсгөх гол эх үүсвэр болдог.

Insider - Холбоотой этгээд

Компанид ажиллаж байгаа, санал өгөх эрхтэй хувьцааны 10-аас доошгүй хувийг эзэмшиж байгаа хувь хүн, энэ утгаараа дотоод мэдээлэл, авах боломжтой байдаг.

Installment - Хэсэгчилсэн төлбөр, төлбөр хийсэн дүнд ногдох татвар

Төлбөрийн нөхцөл төлбөр хүлээн авагч, гүйцэтгэгч нар харилцан тохиролцсоны үндсэн дээр төлбөрийг хэсэгчлэн хийж болно.

Insurance – Даатгал

Даатгалын гэрээний дагуу даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэнэ тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагаа. Товчоор хэлбэл учирч болох санхүүгийн алдагдлаас хамгаалах хамгаалалт; урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдлаас үүсч болзошгүй гарз хохирлыг бусдад хуваарилах замаар санхүүгийн эрсдэлийг багасгах арга. Даатгагч, даатгуулагчийн хооронд хийдэг гэрээ. Энэ гэрээгээр даатгалтай холбоотой үүсэх бүх харилцааг зохион байгуулна.

Insurance cycle - Даатгалын мөчлөг

Даатгалын хатуу хураамж нь даатгалын нийлүүлэлтийг өсгөж, улмаар даатгалын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх ба яваандаа уян хатан хураамжтай даатгалд хөрвөж, улмаар нийлүүлэлт болон өрсөлдөөн багасгахад эргээд хатуу тогтоосон хувь бүхий хураамжид шилжих үйл явц. Энэ нь нарийн төвөгтэй үйл явц бөгөөд даатгал болон давхар даатгалын үйл ажиллагаанд харилцан адилгүй хугацаа, хэмжээгээр илэрч болдог.

Insurance intermediation - Даатгалын зуучлал

Дундын зуучлалаар дамжуулан даатгалын гэрээг ухуулах, хэлэлцэх, борлуулах дараахь үйл ажиллагааг ойлгоно: “Ухуулах” гэж даатгал борлуулах зорилгоор даатгалын ашиг тусыг ойлгуулах замаар даатгалд хамрагдахыг санал болгох, итгүүлэх; “хэлэлцэх” гэж даатгалын гэрээ борлуулж байгаа этгээд нь худалдан авагч болон боломжит хэрэглэгчтэй тухайн даатгалын гэрээний бодит давуу тал, нөхөн төлбөр, гэрээний нөхцөлийн талаар харилцан тохиролцох, зөвлөгөө өгөх; “борлуулах” гэж даатгалын компанийн өмнөөс даатгалын гэрээг худалдах

Insurant – Даатгуулагч

Даатгалын гэрээ хийсэн хүн /амьдралын даатгалын гэрээ хийгч/

Insurer – Даатгагч

Даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага, иргэн

Interest – Хүү

Хэн нэгнээс зээлсэн мөнгөний зардал буюу зээлдэгчийн санхүүгийн эх үүсвэрийг зээлсний төлөө төлдөг төлбөр. Түүнчлэн өрийн үнэт цаасны хөрөнгө оруулалтаас хүлээж авах нэмэлт орлого

Interest income - Хүүний орлого, авсан хүү

Хүүний орлого банкны үндсэн үйл ажиллагааны орлого бөгөөд зээл үнэт цаас зэрэг санхүүгийн хэрэгслийг ашиглан олсон орлого

Interest rate swap - Хүүний хувийн своп

(Үнэт цаасны) Хүүний мөнгөн урсгалыг өөр этгээдийн хүүний мөнгөн урсгалаар солих гэрээ (дериватив) Хүүний своп нь корпорацийн бондоос үндсэн төлбөрийн эрсдэлийг тооцохгүй гэдгээр ялгаатай.

Internal rate of return (IRR) - Дотоод өгөөжийн хувь ДӨХ

Төслийн цэвэр мөнгөн гүйлгээний өнөөгийн үнэ цэнэийг капитал хөрөнгө оруулалтын өнөөгийн үнэ цэнэтэй тэнцүү байлгах буюу төслийн өнөөгийн цэвэр үнэ цэнэ (ӨЦҮЦ) тэгтэй тэнцүү байх нөхцөлийг хангадаг дискаунтын хувь. ДӨХ нь оруулсан капиталын өгөөж болон анхдагч хөрөнгө оруулалтын өгөөжийн аль алиныг илэрхийлдэг бөгөөд хөрөнгө оруулах шийдвэр гаргахад ашигладаг гол үзүүлэлт болдог. Иймээс ашгийн чиг хандлага нь жишигдэхүйц, ижил төрлийн өмчид холбогдох зах зээлийн ажил гүйлгээний ДӨХ-ийг тодорхойлох замаар зах зээлийн үнэ цэнэийн үнэлгээнд ашиглах хорогдуулах хувийг тодорхойлох нь зохистой. Төслийн хүлээгдэж буй өгөөжийн төвшинг дискаунтласан мөнгөн гүйлгээний шинжилгээгээр тодорхойлоход ашигладаг ДӨХ нь өнөөгийн цэвэр үнэ цэнэ тэгтэй тэнцүү байх өгөөжийн хувь юм.

Inventory - Бараа материал

Худалдах зориулалтаар эзэмшиж байгаа бараа бүтээгдэхүүн. Үүнд бизнесийн байгууллагын хөрөнгийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг, худалдахад бэлэн байгаа болон удахгүй бэлэн болох эцсийн бүтээгдэхүүн, түүхий эд материал, дуусаагүй үйлдвэрлэл багтана. Бараа материал нь ихэнхи бизнесийн байгууллагын эзэмшдэг хамгийн чухал хөрөнгийн нэг юм. Учир нь бараа материалын эргэлт нь компанийн орлого болон дараагийн ээлжинд хувь нийлүүлэгчдийн орлогын анхдагч эх үүсвэр болдог; агуулахад байгаа бараа материалын нөөц (үйлдвэрлэл, худалдааны зориулалтаар ашиглах эд хогшил, түүхий эдийн нөөц)

Inventory turnover - Бараа материалын эргэц

Борлуулсан бүтээгдэхүүний өртгийг бараа материалын дундаж дүнд харьцуулсан харьцаа. Энэ нь бараа материал жилд хэдэн удаа эргэлтэнд орж байгааг харуулдаг тойм хэмжүүр болдог.

Investment - Хөрөнгө оруулалт

Ирээдүйд ашиг олохын тулд зарцуулж буй мөнгө. Үндэсний статистикийн хуульд “хөрөнгө оруулалт гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хуримтлалыг шинээр буй болгох, түүний техникийн зэвсэглэмжийг дээшлүүлэн өргөтгөх, сайжруулахад зориулж, тайлант жилд зарцуулсан хөрөнгө, хайгуулын ажлын зардлыг хэлнэ” гэж тодорхойлсон; өмч хөрөнгө, үнэт цаас, үнэ цэнэ бүхий бусад зүйл, бизнест ихэнхидээ урт хугацаагаар санхүүгийн хөрөнгө байршуулах үйл ажиллагааг хэлнэ. Капиталын өртгийг хадгалах юм уу, нэмэгдүүлэх, орлого олох капиталд хөрөнгө байршуулах арга. Ирээдүйд хэрэглэхийн тулд таваар үйлдвэрлэх зорилгоор үйлдвэрийн тоног, төхөөрөмж худалдан авах. Үүнийг үйлдвэрлэлийн хэрэгсэлд оруулах хөрөнгө оруулалт (capital investment) гэнэ. Санхүүгийн хэрэгслээс өгөөж олох зорилгоор үнэт цаас, урлагийн бүтээл, банкны харилцах гэх мэт активыг худалдан авдаг санхүүгийн хөрөнгө оруулалт (financial investment) Аж ахуй дээрх санхүүгийн хөрөнгө оруулалтын төвшин нь хүүний хувь, хөрөнгө оруулалтын ашигт ажиллагаа, үйл ажиллагааны уур амьсгалын ерөнхий тогтворжилт зэрэг олон хүчин зүйлээс хамаарна.

Investment analyst - Хөрөнгө оруулалтын шинжээч

Биржийн брокер, банк, даатгалын компани, итгэмжилсэн удирдлага, тэтгэврийн сан зэрэг субьектын зүгээс хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх, ялангуяа үнэт цаасанд хөрөнгө оруулах асуудлаар зөвлөж байгаа мэргэжилтэн. Тэдний олонхи нь энгийн хувьцааг ашигтай худалдаж авах талаарх зөвлөгөө өгөхийн тулд үнэт цаасны зах зээл, тодруулбал, хувьцааны үнийн хөдөлгөөнийг их анхааралтай судалдаг. Тэд энэ судалгаанд төрөл бүрийн арга хэрэглэдэг. Жишээ нь, компанийн урсгал ашиг, ирээдүйд хүлээж байгаа ашгийг харьцуулах гэх мэт. Шинжээчийн чухал хэсэг бол техник шинжилгээг суурь шинжилгээтэй хослуулан хэрэглэж зах зээлийн дундаж үзүүлэлтээс давж гарах тийм компанийг тодорхойлоход оршдог.

Investment method - Хөрөнгө оруулалтын арга

Үнэлгээг нь хийж буй хөрөнгөд хамаарах ирээдүйн орлого буюу зардлын мэдээллийг авч, цэвэр орлогыг капиталжуулах аргаар зах зээлийн үнэ цэнэийг тогтоодог үнэлгээний үйл ажиллагаа. Гол зарчим нь хөрөнгө оруулагч тухайн хөрөнгөд ижил орлого авчрах, хугацаа ижил, тодорхой байдал бүхий хөрөнгөөс илүү үнэ хэзээ ч төлөхгүй гэдэг зарчимд суурилна.

Investment property - Хөрөнгө оруулалтын зориулалттай өмч

Доорхи (а, б)-оос капиталын үнэ цэнэийг өсгөх, эсхүл, түрээсийн орлого олох, эсхүл, аль алиных нь зорилгоор эзэмшиж буй (санхүүгийн түрээсийг гэрээгээр эзэмшигч, эсхүл, түрээслэгчийн) өмч (газар, барилга, эсхүл, барилгын хэсэг, эсхүл, аль аль нь), а) бараа үйлчилгээний үйлдвэрлэлт, нийлүүлэлт болон захиргааны зорилгоор ашиглаж байгаа, эсхүл, б) бизнесийн хэвийн нөхцөлд худалдан борлуулах зориулалттай хөрөнгө

Investor - Хөрөнгө оруулагч

Ашиг өгөөж олох зорилгоор өөрийн сул чөлөөтэй байгаа мөнгөн хөрөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулж буй этгээд

Invoice /bill/ - Нэхэмжлэл

Худалдсан бараа үйлчилгээний хүлээн зөвшөөрсөн үнэ, баталгаа, хэмжээ зэргийг харуулсан худалдагчаас худалдан авагчид өгч байгаа худалдааны баримт. Нэхэмжлэл нь заасан хэлбэрээр, худалдагчаас худалдан авагчид зайлшгүй төлөх ёстой төлбөрийг тусган харуулдаг.

Issue – Эмисс

Мөнгөний бодлогын хүрээнд аливаа улс орны төв банкнаас бэлэн мөнгийг шинээр үйлдвэрлэж эргэлтэнд оруулах

Issue loan - Зээл олгох

Хүүний орлого олох зорилгоор банкнаас зээлийн дутагдалтай этгээдэд бэлэн мөнгө зээл олгох үйл ажиллагаа

 

J

Joint stock company - Хувьцаат компани

Хувьцаа эзэмшигчдийн оруулсан хувийн хөрөнгөд суурилсан, бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг нөхөрлөлийн нэг хэлбэр буюу хувьцаа эзэмшигчид хөрөнгийг нь хамтран эзэмшдэг компани; 2 болон түүнээс дээш хувь эзэмшигчтэй компани, нийгэмлэг

Joint venture - Хамтарсан аж ахуйн нэгж, байгууллага; хамтарсан үйлдвэр

Тус тусдаа хуулийн этгээд болон нөхөрлөл байгуулахгүй хоёр болон түүнээс дээш тооны хүн, эсхүл, компанийн хамтарсан бизнесийн үйл ажиллагаа. Хамтарсан үйлдвэр ихэнхи тохиолдолд хамтын үйлдвэр, компани байгуулж ажил хэргээ гүйцэтгэдэг.

Judgment - Өр төлбөрийг төлж барагдуулах талаар шүүхээс гаргасан шийдвэр

Шүүхийн шийдвэрээр төлөх ёстой төлбөрийн хэмжээ

Junk bonds - Эрсдэлтэй бонд

Санхүүгийн үүргийг биелүүлэхгүй болох хүртэл их орлоготой байдаг доогуур зэрэглэлийн, их эрсдэлтэй, дамын наймааны бонд. Өөрөөр хэлбэл, их хүүний хувьтай боловч төлөхгүй байх магадлал ихтэй бонд. Нэг компани нөгөөгөө “залгих” үйл явцыг санхүүжүүлэх, мөн нэг улс нөгөө улсаа өрийн дарамтад оруулах зорилгоор хэрэглэдэг; их эрсдэлтэйн улмаас өндөр хүү амлаж байгаа бонд буюу санхүүгийн байдал нь тогтворгүй компаниас гаргадаг бонд

K

Key currency - Суурь валют

Олон улсын төлбөр тооцоонд түгээмэл хэрэглэдэг, дэлхийн валютын тогтолцооны үндсэн хэсгийг бүрдүүлдэг валют

Key functionaries - Эрх бүхий албан тушаалтан

Зохих шаардлага хангасан, хууль журмаар тусгайлан заасан эрх үүрэг бүхий ТУЗ-ын гишүүд, удирдах ажилтан зэрэг хувь хүн байна. Эрх бүхий албан тушаалтан нь хуулийн этгээдийн хэлбэр, засаглалын бүтэц зэргээс хамааран өөр өөр байж болно.

Know-how - Ноу-хау

Шинжлэх ухаан, техник, үйлдвэрлэл, санхүү, арилжааны салбар, үйл ажиллагаанд хэрэглэдэг, хараахан нийтийн хүртээл болоогүй байгаа төрөл бүрийн мэдлэг, туршилтын нэгдсэн үр дүн; улсын дотоодод болон олон улсын хэмжээнд хийгдэж байгаа технологийн шинэчлэлийн бүрэлдэхүүн хэсэг

L

Laffer curve - Лафферийн муруй

Бүх боломжит оноох татвар болон засгийн газрын орлого хоорондын хамаарлыг харуулсан онолын үзэл баримтлал

Land – Газар

Сул чөлөөтэй газар. Газар болон газрын сайжруулалтын үнэлгээ нь эдийн засгийн ухагдахуун. Хоосон байгаа, эсхүл, сайжруулалт хийсэн гэдгээс үл хамааран газар үл хөдлөх хөрөнгө болно. Дэлхийн бөмбөрцгийн гадарга болон бөмбөрцгийн төвд үргэлжилсэн зай, тэнгэрт үргэлжилсэн хоосон зай. Улс бүрт газар, газрын эрхийн өмчлөлийг хуулиар зохицуулдаг.

 Landing order - Ачаа буулгах зөвшөөрөл: агуулахаас ачих хүртэл татварын төлбөрийг хойшлуулсан ачаа барааг гаалийн агуулахад буулган хадгалах зөвшөөрөл

Агуулахаас ачих хүртэл татварын төлбөрийг хойшлуулсан ачаа барааг гаалийн агуулахад буулган хадгалах зөвшөөрөл

Landlord - Газрын эзэн

Үл хөдлөх хөрөнгө болон газар өмчлөх эрх бүхий этгээдээс бусад этгээдэд олгосон өмч хөрөнгө эзэмших эрх буюу түрээсийн төлбөр болон урамшуулал, хугацааг заасан лизингийн болон түрээсийн гэрээний дагуу түрээслэх онцгой эрх бүхий этгээд

Latent claims - Далд нэхэмжлэл

Даатгагч даатгалын гэрээ байгуулж байх үед мэдэгдээгүй, аюул ослын улмаас олон жилийн дараа нэхэмжлэл гарах боломжийг урьдчилан хараагүй аливаа аюул осол, шалтгааны улмаас үүсэх нэхэмжлэл. Анхдагч нэхэмжлэл нь ихэнхи тохиолдолд даатгалын хугацаа дууссанаас хойш олон жилийн дараа гарч ирдэг. Тухайлбал, асбестос, бохирдол, дүлийрэл гэх мэт.

Laundering money - Мөнгө угаах

Хууль бусаар (хулгай хийх, хар тамхи худалдах гэх мэт) олсон мөнгөөр хийх гүйлгээ. Түүнийг хуулиар зөвшөөрсөн эх үүсвэрээр бий болсон гэж харуулахыг зорьдог. Үүнийгээ хэрэгжүүлэхдээ хууль бусаар олсон мөнгийг гадаадын банкинд хадгалуулж, дараа нь энэ хадгаламжтай тэнцэхүйц валютыг өөр улсын нэр хүнд сайтай, хатуу валютаар гүйлгээ хийдэг банкинд шилжүүлдэг.

Leading indicators - Түрүүлэгч төлөв байдлын индикатор

Эдийн засаг, санхүүгийн урьдчилан ирээдүйг төлөвлөх, шинжлэхэд ашигладаг үзүүлэлт

Lease - Лизингийн гэрээ

Үл хөдлөх хөрөнгө,машин тоног төхөөрөмжийн түрээс; байшин барилга, машин зэрэг хөрөнгийг эргүүлж авах нөхцөлтэй, тодорхой хугацааны турш төлбөртэй ашиглах хууль ёсны тохиролцоо; өмчийн эзний (газрын эзэн, эсхүл, түрээслүүлэгч) өмчийг ашиглах эзэмших эрхийг хариу төлбөртэй бусдад (эзэмшигч, эсхүл, түрээслэгч) шилжүүлдэг гэрээ хэлцэл. Үйл ажиллагаанд талуудын эрх болон үүрэг нь нийлмэл шинжтэй байх бөгөөд гэрээний нөхцөлөөр тодорхойлдог; тодорхой хугацаанд тохирсон төлбөрөөр хөрөнгө ашиглах, эзэмших, түрээслэх эрх олгох гэрээ

Lease payment - Түрээсийн төлбөр

Түрээсийн гэрээний дагуу төлөгдөх ёстой төлбөр

Leasehold estate - Түрээсийн хөрөнгө

Түрээслэгчийн олж авдаг эрх (заримдаа түрээсээр эзэмших эрх гэдэг) бол өмчийг тодорхой нөхцөлөөр заасан хугацаанд ашиглах болон эзэмших эрх

Leasing company - Лизингийн компани

Лизингийн үйл ажиллагаа эрхэлдэг компани

Legal environment - Хууль эрх зүйн орчин

Аливаа үйл ажиллагааг явуулахад дагаж мөрдөх хууль эрх зүйн орчин

Legal opinion - Эрх зүйн дүгнэлт

Үнэт цаас гаргагч нь (орон нутгийн засаг захиргаа) хуулийн шаардлагыг хангасан эсэх тухай батламж. Шаардлага хангасан үнэт цаасыг үнэт цаасны хороо, хөрөнгийн биржид бүртгэдэг.

Lender – Зээлдүүлэгч

Банкны зээлийн ажилтан

Lessee – Түрээслэгч

Өмчийг гэрээний үндсэн дээр түрээслэн авсан хүн; хууль ёсны дагуу хөрөнгө түрээсэлж буй этгээд; өмчлөгчид төлбөр төлж, хөрөнгийг тодорхой хугацаагаар ашиглах эрх олж авсан компани. Түрээслэгч нь хөрөнгийг ашиглах эрхтэй боловч өмчлөх эрхгүй байдаг.

Lesser - Лизингийн үйлчилгээ үзүүлэгч, түрээслүүлэгч

Бусдад гэрээгээр түрээслүүлсэн хөрөнгийг ашиглах эрх бүхий хүн. Мөн газрын эзэн гэж бас нэрлэдэг.

Lessor – Түрээслүүлэгч

Түрээсийн гэрээний дагуу хөрөнгөө өгсөн этгээд

Leverage – Хөшүүрэг

Тухайн хөрөнгө оруулалтанд шаардагдах өөрийн капиталын хэмжээг багасгахын тулд зээлийн капитал ашиглах, тэгснээр орлогоо нэмэгдэнэ гэсэн үзэл баримтлал. Хөшүүргийн зарчим гэж орчуулах нь бий. АНУ-д энэ нэр томъёог өөрийн ба зээлийн капиталын харьцааг харуулахад хэрэглэдэг. Компани өөрийн хязгаарламал активыг ажил хэргээ гүйцэтгэхийн тулд авсан санхүүжилтийн их хэмжээний зээлийн баталгаа болгон ашигладаг; эрсдэлийн харьцаанд болон хөрөнгө оруулалтын шаардагдах орлогод нөлөөлөх үл хөдлөх хөрөнгийн объектыг худалдан авахад зээл ашиглах, компанийн өөрийн хөрөнгөөр бусдаас хөрөнгө нэмж татах чадавхи

Levy - Татвар, хураамж

Засгийн газар болон бусад хууль ёсны байгууллагын тусгай нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн, үйл явдал, арилжаа наймааны ажил хэргээс гол төлөв тогтмол хувиар, эсхүл, тогтмол мөнгөн дүнгээр хурааж авдаг төлбөр

Liability - Пассив буюу өр төлбөр

Банкны хувьд бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө, аж ахуйн нэгжийн тайлан тэнцлийн баруун талд байгаа зээлийн эх үүсвэр. Барууны оронд нийт пассив=өр төлбөр+өөрийн хөрөнгө гэсэн томъёогоор дээрхи эх үүсвэрийг тодорхойлсон capital (хөрөнгө) liability нь total liabilities and capital гэсэн үг; бусдад төлөх ёстой мөнгөний нийт хэмжээ буюу компанийн хууль ёсны өр. Тайлан тэнцэлд тусгасан өр төлбөр, өглөгийн данс, барьцаат зээл, урьдчилж орсон орлого болон хуримтлуулсан зардал хамаарна. Үйл ажиллагаагаа санхүүжүүлэх болон өргөжин хөгжихөд зориулсан төлбөр төлөхөд ашигладаг учраас өр төлбөр нь компанийн үйл ажиллагааны чухал тал болдог; нэг этгээдийн өмнө нөгөө этгээдийн хүлээх өр төлбөрийн үүрэг; бусад этгээдийн өмнө хүлээх үүрэг, эсхүл, гэрээ

Liberalization – Либералчлал

Эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах, зах зээлийн харилцааг өргөжүүлэх, төрийн өмчийн эзлэх хувийг багасгах, зах зээлийн өрсөлдөөнийг урамшуулах, зах зээлийн элдэв хаалт, саадыг арилгах, үнийг чөлөөлөх, байдаг. Хувьцаат компанийн хувьд: 'liabilities and equity' (өр төлбөр, хувь нийлүүлсэн хөрөнгө) assets and liabilities гэдгийг банкны нэр томъёонд актив, пассив гэж нэрлэсэн нь тохиолддог. Зах зээл хөгжсөн оронд total assets (нийт актив)= total liabilities (нийт пассив)+төвлөрөлтийг багасгах гэх мэт.

Life insurance - Амьдралын даатгал

Даатгуулагч нас барсны дараа түүний гэр бүлийн гишүүдэд (, эсхүл, даатгуулагч тодорхой заасан насанд хүрсний дараа даатгуулагчид) мөнгө төлөхийг зөвшөөрч, даатгагчаас даатгуулагчтай байгуулсан гэрээ; тэжээгчээ юм уу,, гэр бүлийн бусад гишүүд цаг бусаар нас барах тохиолдолд гэр бүлийн санхүүгийн хамгаалалтыг хэрэгжүүлэх арга. Амьдралаа даатгуулсан этгээд нас барсан тохиолдолд гэр бүлд нь олгох мөнгө

LIFO basis; last in, first out basis - САЭЗ суурь

Сүүлд орсныг эхэлж зарлагадах, агуулахад байгаа бүтээгдэхүүнийг борлуулах явцад олох ашиг алдагдлыг нь тодорхойлохын тулд хамгийн сүүлд агуулахын бүртгэлд бүртгэсэн барааны худалдаж авсан, борлуулсан үнийн зөрүүгээр ашиг алдагдлаа тооцдог.

Limited liability company /L.L.C./ - Хязгаарламал хариуцлагатай компани /ХХК/

Нөхөрлөл болон корпорацийн бүтцийг хослуулсан бизнесийн байгууллагын уян хатан хэлбэр буюу хууль ёсны компанийн нэг хэлбэр

Line of credit - Зээлийн шугам

Зээлдэгчийн авч болох зээлийн дээд хязгаар, хэмжээ. Хагас жилээс илүүгүй хугацаагаар олгодог.

Liquidation value - Албадан устгалтын өртөг

Хөрөнгийг худалдах тусгай нөхцөл байдлыг харгалзан тогтоосон үнэ цэнэ. Устгалтын үнэ цэнэ нь хамтдаа ашигладаг бүлэг хөрөнгийг ихэвчилэн бизнес хаасны дараа салгаж борлуулах нөхцөл байдлыг тусгана. Иймд өөр агуулга бүхий ойлголт болох албадан борлуулахтай байнга холбогддог. Энд яагаад хөрөнгө зүй зохистой маркетинг хийсний дараа хэвийн борлуулж болохгүйгээс өөр шалтгаан байхгүй; компани бизнесийн ажил хэргээ зогсоон хөрөнгөө худалдах болон орлогоо нэхэмжлэгчдэд хуваан өгөх үеийн үнэт цаасны өртөг буюу нээлттэй зах зээлд худалдах хангалттай хугацаа байхгүй байх үеийн хөрөнгийн боломжит үнэ. Хөрвөлтийн өртөг нь зах зээлийн бодит үнээс ихэвчлэн доогуур байдаг.

Liquidity - Хөрвөх чадвар

  1. Аливаа нэгэн этгээд, компани, байгууллага хөрвөх чадвартай активаа ашиглан өөрийн өр . төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулах чадвар. 2. Активын богино хугацаанд бага алдагдал, зардлаар мөнгөн хөрөнгөд хөрвөх чадвар. 3. Зах зээлийн чадавхи (үнэт цаас, бараа таваар, үл хөдлөх хөрөнгийн) зах зээлийн бараа таваар шингээх, борлуулах чадвар сайтай, нэгж таваарын болон өдрийн нийт таваарын эргэлт их, үнэ харьцангуй тогтвортой, зардал шимтгэл багатай, оролцогч олонтой, эрэлт ба нийлүүлэлтийн үнийн зөрүү бага байх чанар юм. 4. банкны тогтолцоо ба бусад санхүүгийн байгууллагын мөнгөн хэлбэрээр байршсан хөрөнгийн нийт хэмжээ. Жишээ нь, банкны тогтолцооны хөрвөх чадварыг нэмэгдүүлнэ гэвэл банкны мөнгөн хөрөнгийн хэлбэртэй активыг олшруулна гэсэн үг; хөрөнгийн бэлэн мөнгөнд хялбар шилжих чанар буюу үнэ өртгөө алдалгүй худалдах чадвар. Мөнгө буюу гар дээр бэлэн байгаа мөнгө нь хөрвөх чадвар хамгийн ихтэй хөрөнгө

Liquidity risk - Хөрвөх чадварын эрсдэл

Даатгагч санхүүгийн үүргээ хугацаанд нь биелүүлэхэд шаардагдах хөрөнгө болон хөрөнгө оруулалтаа зөв удирдаж чадаагүйгээс үүсэх эрсдэл; хөрвөх чадвартай хөрөнгө бага байгаагаас богино хугацаат өр төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүй болох; хөрөнгө оруулалтын хэрэгслийг тааламжтай агшинд, боломжтой үнээр, бэлэн мөнгөөр худалдах боломжгүй болохтой холбоотой эрсдэл; хадгаламж эзэмшигчид банкинд байгаа бэлэн мөнгөнөөс илүү их хэмжээний хадгаламж эргүүлэн татах үед үүсэх эрсдэл

Listed exchanges - Биржид бүртгэлтэй арилжаа

Хөрөнгийн биржид бүртгэлтэй этгээдийн арилжаа

Loan – Зээл

Банкнаас хувь хүн, компанийн зээлсэн мөнгөний дүн

Loan agreement - Зээлийн гэрээ

Зээл авсныг гэрчлэх зээлдэгчтэй байгуулах банкны баримт

Loan capital - Зээлийн хөрөнгө

Татан төвлөрүүлсэн хөрөнгө; тодорхой хугацаанд хүүтэй эргүүлэн төлөх зээлийн хөрөнгө

Long-term capital gains - Урт хугацааны капиталын ашиг

Буурсан хувиар татвар ногдуулах хөрөнгийн цэвэр өсөлтийн дүнд бий болсон орлого

Loss – Алдагдал

Тодорхой үйл ажиллагааны үр дүнд зардал нь орлогоос хэтрэх санхүүгийн алдагдал; даатгуулагчид учирч болох, даатгалаар хамгаалах зүйл

Loss relief - Алдагдлын хөнгөлөлт

Тайлант хугацаанд гарсан алдагдлыг өнгөрсөн болон ирээдүй цагийн ашгаас тооцдог журам олон оронд мөрддөг.

Lower of cost or market (LCM) - Зах зээлийн үнээс нь бага үнэлэх (LCM)

Байгууллагын эргэлтийн активын нэгжийг үнэлэх арга. Аль үзүүлэлт нь бага байхаас хамааруулж худалдан авсан үнэ, эсхүл, түүнийг орлох өртгийг (худалдан авах, үйлдвэрлэх замаар) энэ активын өртөгт тооцно. 1985 оны компанийн тухай хуулиар нэгж активыг, эсхүл, худалдан авсан (, эсхүл, үйлдвэрлэсэн) үнээр, эсхүл, борлуулалтын цэвэр үнээр (net realizable value) аль багаар нь үнэлдэг болсон.

Luxury good - Тансаг хэрэглээний бараа

Орлогын өсөлтөөс эрэлт нь харьцангуй давсан бараа буюу хэрэгцээт барааны эсрэг шинжийг агуулсан, эрэлт нь орлоготой уялдаагүй бараа

M

Macro-economics - Макро эдийн засаг

Бүх нийгэм, улс үндэстэн, бүс нутаг, эсхүл, бүх дэлхийн эдийн засгийн үйл явц, бүтэц, үр дүнг судалдаг эдийн засгийн ухааны салбар. Өргөн гэсэн утгатай macro угтвар болон эдийн засаг economic гэсэн үгнээс гаралтай.

Мailing of statements - Дансны хуулгыг шуудангаар илгээх

Банкны харилцагчдад дансны хуулгыг шуудангаар илгээх

Мajority voting - Хувь нийлүүлэгчдийн энгийн олонхийн саналаар санал хураах

Хувь нийлүүлэгчдийн саналыг авах хамгийн дэлгэрсэн арга эзэмшиж байгаа нэг хувьцаа нэг саналын эрхтэй байх ба тэр нь компанийн удирдлагын дэвшүүлсэн санал хураах бодлого бүрт ногдох тооны саналыг өгөх эрхийг түүнд олгоно.

Мanagement fee - Удирдлагын төлбөр

Мэргэжлийн үйлчилгээ үзүүлсний төлөө жил бүр санд төлдөг төлбөр. Багцын өгөөжөөс үл хамааран олгоно; толгой компани болон бусад этгээдээс үзүүлсэн удирдлагын үйлчилгээний төлбөр

Мanagerial accounting - Удирдлагын бүртгэл

Байгууллагын зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн мэдээллийг олж бэлтгэх, хэмжих, шинжлэх, харилцан уялдааг нь хангах үйл явц. Удирдлагын бүртгэлийн мэдээлэл нь байгууллагын дотоод удирдлагын шийдвэр гаргахад туслах зорилготой байдагт удирдлагын болон санхүүгийн бүртгэлийн хоорондын гол ялгаа оршдог. Харин санхүүгийн бүртгэл нь байгууллагын гадаад хэрэглэгчдийг мэдээллээр хангах зорилготой.

Manufacture

Ямар нэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үйл ажиллагаа

Мargin of safety - Хамгаалалтын хязгаар

Үнэт цаасны өөрийн өртөг, зах зээлийн үнэ хоёрын хоорондын зөрүү. Хугарлын шинжилгээнд хугарлын цэг хүртэл үйлдвэрлэл болон борлуулалтын төвшинг бууруулж болох хэмжээг илэрхийлдэг

Мargin trading - Зээлээр үнэт цаас худалдан авах

Хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд брокерын олгосон зээлийн хөрөнгөөр хөрөнгө оруулагч үнэт цаас худалдан авах ажиллагаа

Мarginal cost - Ахиуц зардал

Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ нэг нэгжээр өөрчлөгдөх үеийн нийт зардлын өөрчлөлт. Өөрөөр хэлбэл нэг бүтээгдэхүүн нэмж үйлдвэрлэхэд гарах зардал; нэг нэгж бүтээгдэхүүнийг нэмж үйлдвэрлэхэд гарсан зардал

Мarketer - Маркетингийн ажилтан

Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийт, иргэдэд таниулах, байгууллагын борлуулалтын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг хариуцсан ажилтан

Мaturity date - Төлбөр хийх хугацаа (өрийн бичгийн); эргэн төлөх хугацаа

Тухайн хугацаанд үндсэн төлбөр (мөн хүү) нь төлсөн байвал зохих зээл, эсхүл, бусад төрлийн санхүүгийн хэрэгслийн төлбөрийн эцсийн өдөр. Товчоор хэлбэл ямар нэг өр төлсөн байх ёстой өдөр; үнэт цаасны хүчинтэй хугацаа дуусах огноо. Энэ үед өрийн үлдсэн дүнг төлж барагдуулна. Зээлийн төлбөр хийх ёстой өдөр

Мeasure of trade - Борлуулалтын хэмжээ

Жилийн нийт ашиг, худалдааны, эсхүл, мэргэжлийн үйл ажиллагааны орлого; татвар ногдуулах зорилгоор тооцдог орлого, зарлагын зөрүү

Мerger - Нэгдэж нийлэх, нэгдэлт

Зөвхөн нэг компанийн нэрийн дор ажил хэргээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хоёр болон түүнээс дээш компанийн нэгдэл. Товчоор хэлбэл, жижиг компани илүү том компанид нэгдэн орох явц

Мicroeconomic - Микро эдийн засаг

Тодорхой үйлдвэрийн газар, нэгжийн хүрээний эдийн засгийг судалдаг салбар

Мinerals industry - Эрдэс баялгийн аж үйлдвэр

Эрдэс баялгийн олборлолт, боловсруулалт, маркетинг хариуцсан аж ахуйн нэгж. Цэвэршүүлсэн төмрийг төмөрлөгийн үйлдвэрт, эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг жижиглэнгийн худалдаачдад, эсхүл, зах зээлд шууд гаргахтай холбоотой хөрөнгийг багтаасан төмөрлөг боловсруулах, эсхүл, эрдэс баялаг боловсруулах үйлдвэрийг хамруулдаг бөгөөд үүнээс ангид орших хөрөнгийг авч үздэггүй.

Мoney – Мөнгө

Эд юм худалдан авахад ашигладаг зоос болон банкны дэвсгэрт, эсхүл, банкны дансанд байгаа мөнгөний нийт дүн. Өөрөөр хэлбэл бараа, үйлчилгээний үнэ болон зээлийн төлбөрт хүлээн авахаар бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн зүйл. Мөнгө нь гүйлгээний хэрэгсэл, төлбөр тооцооны нэгж, хуримтлалын хэрэгсэл, цөөн тохиолдолд төлбөрийн хэмжүүрийн үүргийг гүйцэтгэдэг\

Мoney supply - Мөнгөний нийлүүлэлт

Тодорхой цаг хугацаанд эдийн засагт эргэлдэж байгаа мөнгөний нийт тоо хэмжээ

Мoral hazard - Зан төлвийн аюул

Даатгуулагч даатгагчаас шударга бус байдлаар давуу байдал олж авах эрсдэл, тухайлбал, эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардлагатай мэдээллийг нуун дарагдуулах, хуурамч нөхөн төлбөрийн материал бүрдүүлэх; луйвар, хайхрамжгүй байдлаас болж алдагдал хүлээж болох эрсдэл

Мortgage - Барьцааны орон сууц

Зээлдэгч үүргээ биелүүлээгүй нөхцөлд зээлдүүлэгч барьцааг өөртөө авах эрхтэй; зээлдэгч өр төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд түүний барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийг зээлдүүлэгч эзэмшилдээ авах, түүнээс төлбөрөө гаргуулах эрхтэй боловч зээлдэгч энэ хөрөнгийг ашиглах эрхээ хадгалж үлддэг. орон сууц худалдан авах зорилгоор банкнаас болон барилгын компаниас авсан зээл

Мortgagor - Барьцаа өгөн зээл авагч

Үл хөдлөх хөрөнгө барьцаалж мөнгөн хөрөнгө зээлдэгч. үл хөдлөх хөрөнгө худалдан авах зорилгоор мөнгө зээлж байгаа хувь хүн, компани

Мunicipal bond - Орон нутгийн бонд

Орон нутаг өөрийн дотоод санхүүжилтийг асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор нутгийн захиргаанаас гаргасан бонд; холбооны улс, тойрог, хот гэх мэт улс төрийн бүтэц, орон нутгаас гаргадаг өрийн үнэт цаас. Энэ үнэт цааснаас олж буй орлогыг АНУ-ын Холбооны нөөцийн татвар ногдуулалтаас чөлөөлдөг.

N

Net cash flow - Бэлэн мөнгөний цэвэр урсгал

Орох мөнгөн урсгалаас /цэвэр ашиг, элэгдэл хорогдлын шимтгэл, төрөл бүрийн авлага гэх мэт/ гарах мөнгөний урсгал болох нийт зарлага, нөөц нэмэгдүүлэхэд зарцуулсан өр төлбөр зэргийг хасч тооцдог.

Net income - Цэвэр ашиг

Нийт орлогоос зардлыг хассаны дараа компанид үлдэж байгаа ашиг. Цэвэр ашгийг энгийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хэлбэрээр хуваарилахаас гадна хуримталсан ашиг хэлбэрээр компанид үлдээдэг; profit after tax татвар төлсний дараахь ашиг; татварын дараахь ашиг; банкны хувьд: хүүний орлого /авсан, олгосон хүүний зөрүү/ дээр бусад ажил хэргээс олсон орлогыг нэмэгдсэн нийлбэрээс татвар, төлбөр, зээлийн эрсдэлээс хамгаалах нөөц хөрөнгийг хасч тодорхойлдог; орлогын татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлөөд үлдсэн орлого

Net present value /NPV/ - Өнөөгийн цэвэр жишмэл өртөг, өнөөгийн цэвэр үнэ цэнэ /ӨЦҮЦ/

Мөнгөн гүйлгээний шинжилгээ хийхдээ орлого буюу мөнгөний орох урсгал, зардал буюу мөнгөний гарах урсгалын дискаунталсан зөрүүний хэмжүүр. Энэ үгийг өнөөгийн цэвэр үнэ цэнэ гэж орчуулдаг боловч санхүүгийн утгаар авч үзвэл мөнгөний шилжүүлсэн өртөг гэдэг утга нэн дөхөмтэй. Гэхдээ өнөөгийн цэвэр үнэ цэнэ болон өнөөгийн үнэ цэнэийн хооронд бага зэрэг ялгаа байдаг. Зах зээлийн үнэ цэнэийг тооцох үнэлгээнд дискаунталсан мөнгөн гүйлгээ, хорогдуулгын хувь нь зах зээлд суурилсан байдаг тул тэдгээрээс тооцсон ӨЦҮЦ дискаунталсан мөнгөн гүйлгээний шинжилгээгээр дискаунталсан орлого буюу мөнгөний орох; мөнгөн хөрөнгийн урсгалын шилжүүлсэн (өнөөгийн) өртгийн дүн болон үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулахад шаардагдах анхдагч өөрийн капиталын дүн хоёрын зөрүү. Төслийн бүх зардал болон энэ төслийн нийт хугацааны туршид орох орлогын тус тусын нийлбэрийг тооцон эхнийхээс нь хоёрдохыг хасах замаар тодорхойлдог төслийн эдийн засгийн өртөг. Хэрэв шилжүүлсэн цэвэр өнөөгийн үнэ цэнэ эерэг гарвал төсөл ашигтай болно. Ирээдүйн зардал болон орлогыг хүүний зохих хувиар өнөөгийн хөрөнгийн урсгалын шилжүүлсэн (өнөөгийн); хөрөнгө оруулалтын төслийн хорогдуулалт хийсэн мөнгөн орлого болон хорогдуулалт хийсэн мөнгөн зардал хоорондын зөрүү буюу урт хугацааны төслийг үнэлэх стандарт арга. Өөрөөр хэлбэл ирээдүйн орлогын өнөөгийн үнэ цэнэ

Net profit - Цэвэр ашиг

Татварын өмнөх ашгаас татварын өглөгийг хассан дүн

Non-bank financial institutions - Банк бус санхүүгийн байгууллага

Банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй боловч банкны үйлчилгээ үзүүлэх эрхтэй санхүүгийн байгууллага. Эдгээр байгууллагын үйл ажиллагааны зохицуулалтыг банкинд мөрддөг шаардлагын хүрээнд хийдэг.

Non-diversifiable risk - Тараан байршуулах /диверсификацлах/ боломжгүй буюу байнгын эрсдэл

Санхүүгийн бүх хэрэгсэлд нөлөөлдөг бөгөөд тодорхой хэрэгслийн хувьд цорын ганц байдаггүй сөрөг нөлөөтэй эрсдэл. Үүнийг байнгын эрсдэл гэж нэрлэдэг. Хөрөнгө оруулалтын бүх хэрэгсэлд хамаатай бөгөөд иймээс түүнийг тараан байршуулах замаар арилгаж болдоггүй тийм эрсдэл; systematic risk, market risk-тэй адил утгатай.

Non-profit organization - Ашгийн бус байгууллага

Ашиг олох явдлыг гол зорилгоо болгодоггүй, өөрөөр хэлбэл бизнесийн бус байгууллага

Number of authorized shares - Гаргахыг зөвшөөрсөн хувьцааны тоо

Корпорацийг бүртгэл буюу дүрмэнд нь орсон өөрчлөлтөөр тогтоодог гаргахыг зөвшөөрсөн хувьцааны тоо

O

Оbligation - Облигаци, бонд

Өр төлбөрөө эргүүлж төлөх хууль ёсны амлалт

Оbligee - Төлбөр нэхэмжлэгч

Жишээ нь:  Бонд эзэмшигч. Өр төлбөрөө төлөхийг шаардах эрхтэй этгээд

Оpen market - Үнэт цаасны нээлттэй зах зээл

Үнэт цаас арилжих нээлттэй зах гэдэг нь монопольт зах зээл болон засгийн газрын оролцоогүй зөвхөн эрэлт хэрэгцээнд тулгуурлан бараа үйлчилгээний үнэ тогтдог захыг хэлдэг. Мөн нээлттэй зах ч гэж нэрлэдэг.

Оperating profit - Үйл ажиллагааны ашиг

Үйл ажиллагааны орлого, үйл ажиллагааны зардал хоёрын хоорондын зөрүү. Хэрэв компани үйл ажиллагааны бус орлого олоогүй бол энэ нь хүү болон татвар төлөхийн өмнөх ашигтай тэнцүү байна.

Оptions - Опцион буюу тодорхой эрх бүхий үнэт цаас

Үнэт цаас юм уу, активыг хөрөнгийн урьдчилан тохиролцсон үнээр худалдан авах боломжийг хөрөнгө оруулагчдад олгодог үнэт цаас. 1. Тодорхой хугацааны туршид тусгайлан тохирсон үнээр өөр үнэт цаас худалдан авах юм уу,, худалдах эрхийг хөрөнгө оруулагчдад олгодог үнэт цаас. 2. Тогтоосон тооны санхүүгийн активыг тодорхой хугацаанд, тодорхой ханшаар худалдан авах буюу худалдах эрхийг эзэмшигчдэд олгодог үнэт цаасны төрөл

Оverdue - Хугацаа хэтэрсэн

Үнэт цаас, өр төлбөр болон бусад үүргийн хэрэгсэл нь тодорхой хугацаа байдаг бөгөөд хугацаа дууссан өдрөөс эхлээд хугацаа хэтэрсэн хэрэгсэл болдог. Бүх санхүүгийн хэрэгсэл нь төлөх ёстой байсан хугацаанаас хэтрээд ажлын нэг өдөр өнгөрвөл хугацаа хэтэрсэн хэрэгсэлд тооцдог.

Оver-the-counter (ОТС) market - Биржийн гадуурх зах зээл буюу биржийн гадуурх эргэлт

Тодорхой үнэт цаасны худалдагч, худалдан авагчийг хооронд нь холбодог, ялангуяа нийтэд зориулсан шинэ хувьцааг анх байршуулахад нь холбож өгдөг өргөн салбарласан холбооны сүлжээ

Оwnership – Өмч

Хөрөнгийг эзэмших хууль ёсны эрх буюу тухайн хөрөнгөөр үйлчилгээ үзүүлж ашиг олох боломжтой.

P

Рartnership – Нөхөрлөл

Хоёр ба түүнээс дээш хүн тухайн бизнес буюу өмчийг эзэмшиж, ашиг болон алдагдлыг нь хуваадаг эрх. Нөхөрлөл нь бүрэн хариуцлагатай, эсхүл, хязгаарламал хариуцлагатай байна; хоёр болон түүнээс дээш хамтрагчдын бизнесийн ашиг олох зорилготой харилцаа нь нөхөрлөлийн хууль, эсхүл, нөхөрлөлийн гэрээ, хэлэлцээрийн дагуу зохицуулдаг.

Рayment document - Төлбөрийн баримт

Төлбөрийг төлсөн буюу хүлээн авсныг батлах цаасан баталгаа

Рayroll tax - Цалингийн татвар

Корпорацийн цалингийн сангаас болон хөлсний ажилтан нэг бүрийн тогтмол цалингаас хураах татвар

Рenny stock - Бутархай мөнгөөр үнэлэгддэг хувьцаа

Биржийн гадуур арилждаг, хувьцаа гаргагчийн санхүүгийн байдлаас хамаарч ханш нь их хэлбэлздэг. Нэжгээд ам.доллараас бага үнэтэй хувьцаа.

Рension – Тэтгэвэр

Ямар нэг ажил эрхэлж тогтмол орлого олох боломжгүй болсон үед нь орлогоор хангах арга хэмжээ буюу хувь хүнд өгч байгаа тогтмол орлого (ихэвчлэн тэтгэвэрт гарсны дараа) Энэ нь тэтгэвэрт гарсан болон тахир дутуу болсон хүнд олгодог насан туршийн баталгаат төлбөр

Рledge – Барьцаа

Ямар нэг зүйлийг өр төлөх баталгаа болгон өгөх; зарим өрийг баталгаажуулж, зээлдүүлэгчид хадгалуулсан буюу барьцаанд тавьсан хувь хүний эд хөрөнгө

Рolicy loan - Зээлийн бодлого

Барьцаа болгон хүний амьдралын даатгалын мөнгөн утгыг ашигладаг даатгалын компанийн гаргадаг зээл

Рortfolio - Багц /портфель

Хувь хүн, эсхүл, байгууллагын эзэмшиж байгаа хөрөнгө оруулалтын хольц; нэг аж ахуйн эзэмшил, удирдлагад байдаг төрөл бүрийн өмчийн цуглуулга буюу иж бүрдэл; нэг буюу хэд хэдэн зорилгод хүрэх тооцооноос үүдэн сонгон авсан санхүүгийн хэрэгслийн цуглуулга. Нэгдсэн зорилгод хүрэхийн тулд сонгон авсан хөрөнгө оруулалтын хэрэгслийн цогц; тодорхой хувь хүн, компанийн эзэмшиж байгаа хувьцаа ба бусад хөрөнгө оруулалтын хослол. Үнэт цаасны багцад банкны данс, хувьцаа, бонд, опцион, баталгаа, алтан сертификат, үндсэн хөрөнгө, фьючерс гэрээ, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж гэх мэт үнэ өртгөө хадгална гэж тооцож байгаа зүйл орно.

Рortfolio diversification - Багцыг тараан байршуулах

Багцын хөрөнгө оруулалтын объектын эрсдэлийг багасгах зорилгоор нөөцийг тараан байршуулах үйл явц өсгөх

Рreference share /preferred stock/ - Давуу эрхтэй хувьцаа

Ногдол ашиг авах болон компанийн активаас эхний ээлжинд хүртэх эрхээрээ ялгардаг давуу эрхтэй хувьцааны хэлбэр. Энэ хувьцааг тэргүүн ээлжийн буюу их зэрэглэлийн давуу эрхтэй хувьцаа гэж нэрлэх нь олонтой; хувьцааны ангиллын бусад хувьцаанаас өмнө ногдол ашгийн тогтмол хувь хүртэх эрхтэй хэдий ч, саналын эрхгүй компанийн хувьцаат капиталын ангилал. Хэрэв компани татан буугдвал хамгийн түрүүнд нэрлэсэн үнээр төлбөр төлөх эрхтэй хувьцаа

Рreferred stockholder - Давуу эрхтэй хувьцаа эзэмшигч

Энгийн хувьцаанаас илүүтэйгээр хөрөнгө болон орлого дээр илүү эрх мэдэлтэй байгууллагын хувьцаа эзэмшигч. Давуу эрхтэй хувьцаа нь энгийн хувьцаа эзэмшигчээс түрүүлж ногдол ашиг хүртдэг.

Рremium - Шагнал /урамшуулал/

Үнэт цаасны зах зээлийн үнэ нэрлэсэн үнээс их байх нөхцөл

Рresent value - Өнөөгийн үнэ цэнэ

Ирээдүйн мөнгөн гүйлгээний өнөөгийн үнэ цэнэээр илэрхийлсэн өртөг болно. Энэ үгийн санхүүгийн утгаар авч үзвэл шилжүүлсэн өртөг гэж нэрлэх нь нэн тохиромжтой; ирээдүйн төлбөрийн, эсхүл, ирээдүйн дараалсан төлбөрийн өнөөгийн үнэ цэнэ; ирээдүйн мөнгөний өнөөгийн үнэ цэнэ буюу шилжүүлсэн өртөг (өртөг) Өөрөөр хэлбэл, ирээдүйн өртгийн нөгөө тал

Рrice – Үнэ

Аt a set price тогтоосон үнэ: Бараа үйлчилгээнд хүссэн санал болгосон, төлсөн дүн. Үнэ нь бараа үйлчилгээний солилцоотой хамааралтай ойлголт. Үнэ гэдэг бол бараа үйлчилгээнд хүссэн, санал болгосон, төлсөн дүн байна. Борлуулалтын үнэ олон нийтэд тодорхой болсон, эсхүл, нууцлаг үлдсэн гэдгээс үл хамааран түүхэн баримт болно. Төлсөн үнэ нь эрэлт нийлүүлэлтийн огтлолцлыг илэрхийлнэ; ямар нэг зүйлийн мөнгөөр илэрхийлсэн өртөг буюу түүнийг худалдан авахын тулд төлөх ёстой мөнгөний дүн

Рrimary market - Анхдагч зах зээл

Хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулалтын банк болон бусад байгууллагаар дамжуулан үнэт цаасыг худалдан авдаг зах зээл буюу үнэт цаас шинээр гаргах үйл ажиллагааг зохицуулж буй хөрөнгийн зах зээлийн нэг хэсэг; шинэ үнэт цаасыг гүйлгээнд гаргах арга; үнэт цаасыг хөрөнгө оруулагчид эхлэн хуваарилах, арилжих

Рrivate sector - Хувийн хэвшил

Хувь хүний өмчид тулгуурласан бизнес public sector нийгэмлэгийн өмч сектор гэснээс ялгаатай.

Рrofit – Ашиг

Бараа бүтээгдэхүүн худалдах болон бизнес эрхлэхэд гаргасан зардлаа нөхсөний дараа өөрт үлдэх мөнгөний дүн буюу бараа бүтээгдэхүүний үнэ, өртгийн хоорондын зөрүү

Рrovide financial support - Санхүүгийн дэмжлэг үзүүлэх

Ямар нэгэн үйл ажиллагаа явуулах болон тухайн үйл ажиллагаа нь сайн үйлсийн төлөө байвал мөнгөн хөрөнгөөр тусламж үзүүлэх

Рublic auction - Нийтийн дуудлага худалдаа

Төрийн нэрийн өмнөөс зохион байгуулж буй эд хөрөнгийн худалдааны нэг төрөл

Рut option - Пут опцион

Тодорхой хугацаанд, тодорхой ханшаар өөрийн гарт байгаа үнэт цаасыг зарах боломжийг олгодог санхүүгийн хэрэгсэл; худалдах эрхийг гэрчилж байгаа опцион буюу эзэмшигчдээ тодорхой хугацааны дотор, тодорхой үнээр, тодорхой тооны үндсэн үнэт цаасыг худалдах эрх олгодог боловч үүрэг хүлээдэггүй санхүүгийн гэрээ; эзэмшигч нь тогтоосон хугацаанд тодорхой тооны үнэт цаасыг тогтсон үнээр худалдах үүрэг хүлээдэггүй

Q

Quick /acid/ test ratio - Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа

Мөнгөн хөрөнгө, түргэн борлогдох үнэт цаас болон авлагын дансны нийлбэр дүнг богино хугацаат өр төлбөрт харьцуулан тооцдог төлбөрийн чадварын харьцаа. Энэ нь түргэн хөрвөх хөрөнгөө ашиглан богино хугацаат өр төлбөрөө яаралтай төлөх компанийн чадварыг хэмждэг.

Quote - Ханш тогтоох, үнэлэх

Валют, үнэт цаас зэрэг санхүүгийн хэрэгслийн ханшийг тогтоох

R

Rate of exchange - Валютын ханш

Валютыг худалдах худалдан авах ханш

Rate of return -Өгөөжийн хувь /төвшин

Хөрөнгө оруулалтын ашиг (алдагдал), эсхүл, хөрөнгө оруулалтаас хэрэгжсэн, эсхүл, хүлээж буй үнэ цэнэийн өөрчлөлтийн хувиар илэрхийлсэн дүн

Ratio - Итгэлцүүр, харьцаа

Удалгааны үзүүлэлт low ratio итгэлцүүрийн доод хэмжээ, true ratio бодит байдлыг тусгасан итгэлцүүр, false ratio бодит байдлыг үзүүлж чадахгүй итгэлцүүр

Real estate - Үл хөдлөх хөрөнгө

Газар болон түүн дээр хөдөлгөөнгүй бэхэлсэн барилга, хашаа, худаг гэх мэт хөрөнгүүдийг багтаасан хуулийн нэр томъёо; газар болон түүний салшгүй хэсэг болох мод, эрдэс баялаг, түүн дээр хүний бий болгосон барилга болон газар сайжруулалт зэргийг хэлнэ. Газар доогуурх шугам сүлжээ, хоолой, цахилгаан утас, цахилгаан шат зэрэг хөдөлгөөнгүй орших байгууламж нь мөн үл хөдлөх хөрөнгийн хэсэг болно. Үл хөдлөх хөрөнгөд газрын дээрх болон доорх бүх зүйлийг хамруулна; хувийн эзэмшлийн байр, эзэмшээгүй хоосон газар, түүнчлэн газар дээр байршиж орлого оруулдаг эд хөрөнгө (агуулах, олон өрөөтэй төрөл бүрийн байр гэх мэт) хэлбэртэй үл хөдлөх хөрөнгө

Receivable turnover - Авлагын эргэц

Цэвэр борлуулалтыг авлагын дансны дундаж дүнд харьцуулсан харьцаа

Record date - Бүртгэлд авах огноо

Тодорхой хугацааны ногдол ашиг хуваарилах хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг бүрдүүлэх, шалгах хугацаа; зарласан ногдол ашгийг авах эрхтэй бүх хувьцаа эзэмшигчид корпорацид бүртгүүлэх өдөр. Хувьцааг бүртгэлийн өдрийн ойролцоо худалдсан бол компани хувьцаа худалдагч, худалдан авагч хоёрын хэнд ногдол ашиг олгохоо тодорхойлох шаардлагатай болдог. Үүнийг шийдвэрлэхэд доорхи зарчмыг баримтална: Хувьцааг бүртгэлийн өдрөөс ажлын хоёр өдрийн өмнө худалдсан бол ногдол ашгийг өмнөх хувьцаа эзэмшигчид олгоно.

Recovery - Авлагын дансыг сэргээх

Найдваргүй авлагад тооцоод алдагдал болгосон авлагыг төлсний улмаас авлагын дансыг сэргээн хаах үйл явц

Reinsurance - Давхар даатгал

Даатгагч, эсхүл, давхар даатгагч (давхар даатгуулагч) болон өөр давхар даатгагчийн хооронд байгуулсан гэрээ. Даатгагч буюу давхар даатгуулагч анхдагч даатгуулагчийн өмнө хүлээсэн гэрээний хариуцлагаа хураамж төлсний үндсэнд давхар даатгагчид шилжүүлдэг.

Report date - Тайлангийн өдөр

Үнэлгээний тайлан бичсэн өдөр. Энэ нь үнэлгээний өдөртэй ижил, эсхүл, ялгаатай байж болно.

Resident tax payer - Оршин суугч татвар төлөгч

Тухайн татварын жилийн 183-аас дээш хоногт Монгол Улсад оршин суусан, Монгол Улсад амьдран суух байртай хувь хүн, оршин суугч татвар төлөгчийн Монгол Улсаас болон гадаад эх үүсвэрээс олсон бүх орлогод татвар ногдуулна.

Return – Өгөөж

Хөрөнгө оруулалт зэргээс олох ашгийн хэмжээ; хөрөнгө оруулалтын ашгийн хүлээж байгаа төвшин; тодорхой хувиар илэрхийлсэн хөрөнгө оруулалтын орлогын төвшин; цаг хугацаа өнгөрөхөд бий болох ашиг, эсхүл, алдагдал, ихэвчлэн жил тутам илэрхийлдэг бөгөөд өртгийн хувийг харуулдаг; хөрөнгө оруулалтын өгөөж, борлуулалтын ашиг, орлого

Return on net assets - Цэвэр хөрөнгийн өгөөж

Дараахи байдлаар тооцдог компанийн санхүүгийн үр ашгийн хэмжүүр. Цэвэр хөрөнгийн өгөөж = татварын дараахь ашиг (мөн цэвэр орлого гэж нэрлэдэг)/(үндсэн хөрөнгө + ажлын капитал) Үйлдвэрлэлийн салбарт үүнийг дараахь байдлаар тооцно. Цэвэр хөрөнгийн өгөөж = (үйлдвэрлэлийн орлого - зардал)/нийт хөрөнгө. Илүү их өгөөж нь компанийн хувьд ашиг их байгааг харуулна.

Right - Үнэт цаас худалдан авах эрх

Тухайн үнэт цаас гаргагчийн шинээр гаргаж байгаа энгийн хувьцааны тодорхой хэсгийг тухайн үеийн зах зээлийн үнээс доогуур ханшаар худалдан авах богино хугацааны опцион (эрх) Шинэ гаргасан хувьцааны хэсгийг тодорхой хугацааны (аль болох богино) туршид тогтсон ханшаар худалдан авах эрх (опцион)

Risk – Эрсдэл

Алдагдал хүлээх тодорхойгүй байдал; хохирлын тодорхой биш байдал буюу тохиолдол. Өөрөөр хэлбэл нэг болон түүнээс олон үйл явдлын ирээдүйн үр дүнгийн хүлээж буй үнэ цэнэ; хөрөнгө оруулалтын бодит орлогын хэмжээ хүлээж байгаа хэмжээнээс хэлбэлзэх магадлал. Хэлбэлзлийн алдагдал буюу гарз хохирол амсах аюул; төлөвлөсөн хэмжээнд хүргэж орлого олохгүйд хүргэх буюу алдагдалд хүргэж болох магадлал

Risk GAP - Эрсдэлийн завсар

Каптив компанийн хөрөнгө болон нөөцийн хангалттай эсэхийг хэмжих гол хэмжүүр нь эрсдэлийн завсар юм. Үүнийг хамгаалалтын зорилгод нэмэлт хөрөнгө, эсхүл, хураамжийн баталгаа, итгэмжлэл болон хянан зохицуулагч байгууллагын хүлээн зөвшөөрч болох бусад хэлбэр байж болно. Kаптив компанийн тооцсон өөрийн хүлээх цэвэр хариуцлагын дүнгээс эхний жилийн хураамж (зардлыг хассан), хөрөнгө, орлогын тайлангийн баланс болон бусад чөлөөт нөөцийг хассан хэмжээг хэлнэ. Каптив даатгагчийн эзэд болон менежерүүд нь эрсдэлийн завсрыг хэрхэн удирдаж байгаагаа тайлагнах шаардлагатай байдаг.

Risk premium - Эрсдэлийн урамшуулал

Харьцангуй их эрсдэлтэй актив эзэмшигчийн нэмэгдэл орлого

Risk-free rate (RP) - Өгөөжийн эрсдэлгүй хувь

Эрсдэлтэй холбоогүй хөрөнгө оруулалтаас, жишээ нь, засгийн газрын үнэт цаасанд хийх хөрөнгө оруулалтаас юм уу,, мөнгөний зах зээлийн даатгасан дансанд хийх хөрөнгө оруулалтаас олох өгөөж; АНУ-ын засгийн газраас эрхлэн гаргадаг үнэт цаасны хүүний хувийг үүнд хамруулдаг. Энэ жишгээр бусад улс орны хувьд засгийн газрын үнэт цаасны хүүний хувийг эрсдэлгүй гэж үздэг.

S

Salary - Цалин

Албан хаагчдын цалин. wage, earnings-тэй жишиж үзнэ үү; хөдөлмөрийн гэрээнд заасан, ажил олгогчоос ажилтанд өгч байгаа төлбөр

Sale proceeds - Борлуулалтын орлого

Компанийн орлогын тайланд тусгасан борлуулалтын орлого буюу цэвэр борлуулалтын дүн. Өөрөөр хэлбэл борлуулсан бараа, үйлчилгээний нийт үнийн дүн

Saving - Хуримтлал, хэмнэлт

Хэмнэх үйл явц, хэмнэлтээ хуримтлуулах savings ялгаатай.

Secondary market - Хоёрдогч зах зээл

Өмнө байршуулсан үнэт цаасыг худалдан авах, худалдах арга; хөрөнгө оруулагчдад худалдсан санхүүгийн хэрэгслийг арилжихад зориулсан зах зээл буюу өмнө нь гарсан санхүүгийн хэрэгсэл, үнэт цаасыг арилждаг зах зээл. Хоёрдогч зах зээл нь бүртгэлтэй бирж, биржийн бус зах зээл гэсэн хоёр төрөлтэй байдаг.

Securities - Үнэт цаас буюу хөрөнгийн үнэт зүйл

Хэн нэгний өрийн амлалтыг илэрхийлж байгаа, эсхүл, компанийн өмчид оролцох эрх болон компанийн өөрийн хувийг худалдан авах буюу худалдах эрхийг тус тус хангаж байгаа хөрөнгө оруулалтын хэрэгсэл; өмч эзэмшиж буйг гэрчилсэн, эсхүл, өр авлагатай болохыг илэрхийлсэн баримт бичиг, тодруулж хэлбэл ээдрээтэй, томоохон зах зээлд эргэлдэж буй үнэт цаас; өрийг баталгаажуулж гаргасан бонд, сертификат, эсхүл, компанийн гаргасан хувьцаа болон бусад үнэт цаас

Service fee - Зээлийн үйлчилгээний төлбөр, шимтгэл

Банк зээлээ өөр банкинд худалдсан боловч тухайн зээлтэй холбоотой бүх үйл ажиллагаа, хяналт тавих, үндсэн өр болон хүүний төлбөрийг төлүүлэх гэх мэтийг өөрөө хариуцаж гүйцэтгэсэн нөхцөлд үйлчилгээний хураамж, төлбөр авдаг.

Set price - Үнэ тогтоох

Санхүүгийн зах зээл дээр арилжиж байгаа санхүүгийн хэрэгслүүдийн үнийг тогтоох

Settlement - Тохируулга, төлбөр тооцоо

Өр төлбөрийг барагдуулж дуусах үйл явц

Shipment - Тээвэрлэлт, ачаа, ачилт

Усан зам, агаарын зам болон газраар тээвэрлэж буй ачаа; -ачаа илгээснийг нотлох баримт

Simple interest - Энгийн хүү

Хадгаламж болон харилцахын үлдэгдлийн хүүд хүү тооцдоггүй зөвхөн үндсэн мөнгөн дүнд хүү тооцох арга; хүү тооцох хамгийн энгийн арга, тодорхой нэг хугацаанд төлөх ёстой хүүний дүнг тооцохдоо зөвхөн үндсэн өрийн хэмжээнд хүү боддог. Өөрөөр хэлбэл хүүний хүү тооцдоггүй.

Social insurance - Нийгмийн даатгал

Засгийн газраас хэрэгжүүлдэг, даатгуулагчдыг тодорхой орлогоор хангах зорилго бүхий даатгалын хэлбэр буюу хөтөлбөр. Энэ нь доорх гурван шинжийг агуулдаг. Үүнд: хөтөлбөрт тусгасан тэтгэвэр тэтгэмж, сонгож болох нөхцөл болон бусад зүйлийг хууль тогтоомжоор тодорхойлдог; хөтөлбөрт оролцогчдын төлсөн шимтгэлээр санхүүждэг; хөтөлбөр нь тодорхой хүн амд үйлчилдэг.

Source document - Анхан шатны баримт

Нягтлан бодох бүртгэлийн дансанд бичилт хийхэд үндэслэх анхан шатны баримт

Sources of cash - Мөнгөн хөрөнгийн эх үүсвэр

Бэлэн мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх нөлөө үзүүлж байгаа ажил гүйлгээнүүд. Тухайлбал, бараа, бүтээгдэхүүн болон үндсэн хөрөнгийг бэлэн мөнгөөр борлуулах, дансны авлагыг цуглуулах гэх мэт.

Sponsor - Ивээн тэтгэгч

Ямар нэг үйл явдал, үйл ажиллагаа, байгууллага, хувь хүнийг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээр хангах зэргээр санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа хувь хүн, байгууллага

Spot contract - Спот гэрээ

Хөрөнгийг тухайн үеийн ханшаар худалдах, худалдан авах тухай гэрээ. Спот тооцоог худалдааны өдрөөс хойш ажлын нэгээс хоёр хоногт багтаан хийдэг.

Statement of changes in stock-holder's equity - Өмчийн өөрчлөлтийн тайлан

Бизнест оруулсан ашгийн хэмжээ болон компанийн өөрийн (хувь нийлүүлсэн) капиталын дүнд гарсан бусад өөрчлөлтийн тухай мэдээллийг харуулдаг тайлан

Statement of retained earnings - Хуримталсан ашгийн тайлан

Тайлант хугацаан дахь компанийн хуримталсан ашгийн өөрчлөлтийг харуулдаг санхүүгийн үндсэн тайлангийн нэг

Stock - Хувьцаа

Компанийн капиталд оролцох эрхийг худалдан авагчид олгодог хувь оролцооны үнэт цаас. Тодорхой нэг компанин өмчлөх эрхийг илэрхийлэх үнэ цэнэ

Stock valuation - Хувьцааны үнэлгээ

Хүлээж байгаа эрсдэл болон төлөвлөсөн орлогын үндсэн дээр хувьцааны үнэ цэнэийг тодорхойлох үйл явц

Substract a discount - Хөнгөлөлтийг хасах

Хөнгөлөлттэй нөхцөлөөр арилжаа хийхдээ нийт үнийн дүнгээс хөнгөлөлтийг хассан дүнгээр эцсийн тооцоог хийнэ.

Supplementary capital - Нэмэгдэл капитал

Сore capital суурь капиталаас ялгах онцлог нь үндсэн хөрөнгийг дахин үнэлэх, зээлийн ирээдүй цагийн алдагдлын нөөцийг агуулсан байдагт оршино.

Supply shock - Нийлүүлэлтийн /шок/ цочрол

Бараа таваар, үйлчилгээний үнэ гэнэт өөрчлөгдөх үзэгдэл. Энэ нь тодорхой нэрийн барааны нийлүүлэлт өсөх, буурах шалтгаан болж болно. Энэ гэнэтийн өөрчлөлт нь үнийн тэнцвэрт байдалд нөлөөлдөг

Swap - Своп /солилцоо/

Талууд урьдчилан тохирсон дүрмийн дагуу тодорхой хугацаанд төлбөр солилцохоор тохиролцсон санхүүгийн хэлцэл. Свопын хамгийн өргөн хэлбэр нь “ванилла” хүүний своп. Энэ бүтцээр нэг тал нь тогтмол хүү, нөгөө тал хувьсах хүү тухайлбал, Лондонгийн банк хоорондын захын суурь хүүний хувиар гэх мэт төлдөг.

Systematic risk - Тогтолцооны буюу зах зээлийн эрсдэл

Зах зээлийн нийт өгөөжтэй холбоотой эрсдэл. Хүүний төвшин, эдийн засгийн уналт, дайн байлдаан зэрэг нь бүгд тогтолцооны эрсдэлийг үүсгэх эх сурвалж болдог. Тогтолцооны эрсдэл нь үнэт цаасны бүх төрлийг хамарч нөлөөлдөг бол тогтолцооны бус эрсдэл нь тодорхой бүлгийн үнэт цаас болон тодорхой нэг хувийн үнэт цаасанд нөлөөлдөг. Тогтолцооны эрсдэлийг зөвхөн хеджинг хийх аргаар багасгаж болно.

T

Tariff – Тариф

Экспорт-импортын хэмжээг зохицуулах, дотоод зах зээлийг нээлттэй болгох зорилгоор улсаас авч буй экспорт, импортын татварын хувь

Тax - Албан татвар

Хувь хүн болон хуулийн этгээдээс улс, орон нутгийн төсөвт төлөх албан журмын төлбөр (татвар); татвар төлөгчдөд (хувь хүн болон хуулийн этгээдэд) хуулийн дагуу төрөөс ногдуулж байгаа санхүүгийн албадлагын шинжтэй төлбөр болон бусад хураамж

Тax haven - Татварын диваажин

Компани болон хувь хүнийг тус улсын харъяат болох, бизнесийн үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд байнга урамшуулдаг, арилжаа солилцоонд тогтмол хяналт хийдэггүй, татваргүй, эсхүл, бага татвартай улс орон, зарим тохиолдолд санхүүгийн төвийг ойлгож болно.

Тax law - Татварын хууль

Засгийн газраас ногдуулж байгаа татвар, хураамжийг тодорхойлсон хуулийн тогтолцоо буюу тодорхой улсад татвар төлөгчдийн мөрдвөл зохих дүрэм, журмын тогтолцоо

Тax policy - Татварын бодлого

Асуудлын онол болон ажил хэргийн талыг хамарсан, татварын талаар засгийн газрын баримтлах ерөнхий зарчим

Тax return - Татварын буцаалт

Илүү төлсөн татварын буцаан олголт; татвар төлөгчийн татвар ногдох орлого, худалдаа арилжаа, бусад орлогын хууль ёсны мэдүүлгийг олж авах зорилгоор татварын байгууллагаас татвар төлөгчдөд зориулж гаргасан мэдүүлгийн маягт

Тax revenue - Татварын орлого

Тодорхой төрлийн болон нийт татварын орлого; улсын төсөвт татвараас орох орлого

Тaxation - Татвар ногдуулалт

Хувь хүн болон хуулийн этгээдийн төлөх улс, орон нутгийн төсвийн орлогын гол эх үүсвэр болох мөнгөн төлбөрийг татварын хэлбэрээр тооцож, хураан авах ажиллагаа

Тender – Тендер

Үнэт цаас болон бараа, материал худалдан авах захиалга өгөх, наймаанд оролцох эрх олгох шалгаруулалт; худалдах, худалдан авах ажиллагааны шалгаруулалт

Тermination cash flows - Эцсийн мөнгөн гүйлгээ

Байгууллага төслөө дуусгах үед хүлээн авах орлоготой холбогдон гарах мөнгөн гүйлгээ

Тotal asset turnover - Нийт хөрөнгийн эргэц

Цэвэр борлуулалтын дүнг нийт хөрөнгийн дүнд харьцуулсан харьцаа. Энэ нь компанийн хөрөнгийн төгрөг тутмаас хэдий хэмжээний борлуулалтын орлого олж байгааг тодорхойлно. Нийт хөрөнгийн эргэцийн харьцаа их байх нь хөрөнгийн удирдлага сайн байгааг харуулдаг.

Тrade investment - Арилжааны хөрөнгө оруулалт

Хөрөнгө оруулагч компанитай үндсэн үйл ажиллагаа нь ямар нэг байдлаар холбоотой компани хувьцааг нь худалдаж авах, зээл олгох гэх мэтээр хөрөнгө оруулах

Тransfer risk - Шилжүүлгийн эрсдэл

Шилжүүлэлтийн болон валют дутсан хийгээд түүнийг хэрэглэх хүрээг хязгаарласнаас активыг валютад хөрвүүлэх боломжгүйн улмаас үүссэн эрсдэл; төлбөр тооцооны тогтолцооны саатал зөрчил, төлбөр гүйцэтгэхээр заасан валютын хомсдол, түүний хөрвөлтөд тавьсан хязгаарлалт зэргээс болоод төлбөр гүйцэтгэж чадахгүй болох

Тransferee - Өмч хүлээн авагч

Үнэт цаас, эд хогшил өмчлөх эрх шилжиж буй этгээд, шилжүүлгээр өмч хүлээн авагч

Тreasury bond, t-bond - Сангийн бонд, засгийн газраас урт хугацаатай бонд

АНУ-д 10 жилийн хугацаатай байдаг; засгийн газраас 10 жилээс дээш, ихэвчлэн 25 ба түүнээс дээш жилийн хугацаатай гаргадаг өрийн бичиг

Тreaty reinsurance - эрээ /давхар даатгал/

Гэрээ гэдэг нь давхар даатгалын талаас авч үзвэл давхар даатгуулагч болон давхар даатгалын компани хооронд байгуулсан гэрээ юм. Давхар даатгуулагч компани нь ихэвчлэн давхар даатгалын компанитай байгуулсан гэрээний хүрээнд хамаарах бүх бизнесээ давхар даатгуулахыг зөвшөөрдөг; гэрээний дагуу давхар даатгагч эрсдэлийг заавал хүлээж авах нөхцөл бүхий давхар даатгал; даатгагч давхар даатгалын хамгаалалтыг хүчин төгөлдөр болгохын тулд тусгайлан шилжүүлэг хийх шаардлагагүй байдаг шууд биелүүлэх тохиролцоо. Энэ ерөнхий зарчимд хамаарахгүй нөхцөл гэвэл гэрээ хэлбэрийн нөхцөлд заасан эрсдэлийн шаардлагад үл давхар даатгалын хамгаалалтыг хүчин төгөлдөр болгохын тулд тусгайлан шилжүүлэг хийх шаардлагагүй байдаг шууд биелүүлэх тохиролцоо. Энэ ерөнхий зарчимд хамаарахгүй нөхцөл гэвэл гэрээ хэлбэрийн нөхцөлд даатгагч гэрээгээр тохиролцсон бүхий л бизнесүүдээ давхар даатгагчид шилжүүлэх, давхар даатгагч нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу уг эрсдэлийг бүгдийг хүлээн авах үүрэг хүлээдэг. Давсан дүнгийн трити давхар даатгалын гэрээ нь заримдаа даатгагчийн зүгээс заавал бус байдаг бөгөөд даатгагч нь зарим тусгай эрсдэлийг шилжүүлэхгүй буюу гэрээний нөхцөлд тохирсон шилжүүлгийн дээд хэмжээнээс багаар шилжүүлж болдог. Гэрээний давхар даатгал нь ихэнхдээ даатгагчийн нийт бизнесийн өргөн хүрээтэй даатгалуудад (тухайлбал, ажил олгогчийн хариуцлагын даатгал, байгууллагын хөрөнгийн даатгал, гэнэтийн осол, эрүүл мэндийн даатгал, онгоцны даатгал гэх мэт) хамаардаг. Дотор нь төрөл бүрээр салгаж болох боловч даатгалын төрөл, хэлбэрүүдээр бүгдийг хамтад нь бүлэглэх нь гол санаа болно. Давхар даатгах бизнес нь мөн чанартаа ижил төрлийн шинжтэй буюу ерөнхий шалтгааны улмаас хохирол гарах боломжтой, хангалттай тоо хэмжээгээр хийдэг бол давхар даатгалыг хэрэглэх нь зохистой гэж үздэг. Хүлээж буй хариуцлагатай харилцан хамаарал бүхий хэмжээний давхар даатгалын хураамж цуглуулах давхар даатгагчийн хэрэгцээг хангахын тулд давхар даатгалд шилжүүлэх хангалттай тоо хэмжээтэй байх шаардлагатай. Трити давхар даатгал нь эрсдэлийг шилжүүлэх хамгийн үр ашигтай, хамгийн бага зардалтай аргад тооцдог.

Тrust – Итгэлцэл

Хэн нэгнээр ямар нэгэн ажил үүргийг гүйцэтгүүлэхээр (өөрийн нэрийн өмнөөс) итгэл хүлээлгэх, итгэмжлэх. Энэ үйл ажиллагаа эрхэлдэг хүн буюу байгууллага нь хууль журмын дагуу лиценз авсан байх ёстой бөгөөд өөрт нь итгэл хүлээлгэсэн этгээдийн ашиг сонирхлын үүднээс ажил хэргээ хэрэгжүүлэх ёстой. Тухайлбал, хувьцаа эзэмшигчид өөрсдийн эзэмшиж буй хувьцааг итгэлцлийн зөвлөлд итгэмжлэн шилжүүлж, гэрчилгээ авдаг. Энэ тохиолдолд траст энэ хувьцааг эзэмшиж, харилцагчдын нэрийн өмнөөс үйл ажиллагаа эрхэлдэг; хэн нэгний төлөө мөнгийг нь хадгалах болон хөрөнгө оруулалт хийхийг хэсэг хүн, эсхүл, байгууллагад зөвшөөрсөн санхүүгийн гэрээ

Тrustee - Итгэмжилсэн этгээд

Эрх зүйн ойлголт, бусдын өмнөөс тодорхой өмчийн, эрх мэдлийн үүргийг хэрэгжүүлэх эрхтэй этгээд; итгэмжлэгчийн нэрийн өмнөөс хөрөнгийг нь эзэмших эрх бүхий этгээдийг нэрлэх хуулийн нэр томъёо буюу хэн нэгний олгосон итгэмжлэлээр мөнгө болон хөрөнгөд нь хяналт тавих этгээд

Тurnover - Эргэц, эргэх, хөрвөх чадвар

Жишээ нь, НББ-д санхүүгийн жилд актив хэдэн удаа эргэлтэнд орсныг илтгэнэ; тодорхой хугацааны бизнесийн нийт борлуулалт, гол төлөв жилийн борлуулалтын нийт орлогоос бараа бүтээгдэхүүний төлбөрийн зөрүү хэмжээ

U

Uncollectible - Найдваргүй өр

Цуглуулах боломжгүй өр

Underwriter – Андеррайтер

Анх гаргаж буй үнэт цаасыг бүхэлд нь буюу хэсэгчлэн худалдаж авах үүрэг хүлээж арилжих үйл ажиллагаа эрхэлдэг этгээд; үнэт цаасыг гаргагчаас нь худалдан авч, хөрөнгө оруулагчдад эргүүлэн худалддаг компани, эсхүл, бусад хуулийн этгээд; эрсдэлийг үнэлж, даатгагчийн хүлээн авч болох даатгалын нөхцөл, хугацаа, хураамжийн талаар шийдвэр гаргадаг хувь хүн; эрсдэлийг тодорхойлж, түүнийг даатгуулах шаардлага хийгээд боломжийн тухай шийдвэр гаргадаг мэргэжилтэн. Уг зорилгоор өнгөрсөн жилд хийсэн даатгалын давтамжийг судалсны үндсэн дээр шаардагдах даатгалын шагналын хэмжээг тооцдог. Андеррайтер нь даатгалын компани, эсхүл, синдикатад ажилладаг.-эмиссийн төв (issuing house) болон худалдааны банк (merchant bank) гэх мэтийн санхүүгийн байгууллага нийтэд зориулан гаргасан шинэ үнэт цаасны борлогдоогүй хэсгийг худалдан авах баталгаа өгдөг. Батлан даагчид нь комисс авах (ихэвчлэн хоёр хувь)-ын төлөө ажиллах бөгөөд үнэт цаас гаргах хөтөлбөрт зарлагдсан үнэт цаасны тодорхой хэсэг (багахан хэсэг) нь олон нийтэд захиалгаар борлогдохоор заасан нөхцөлд арилжигдаагүй бүх хувьцааг худалдан авахын тулд хоорондоо нэгддэг. Андеррайтерыг опцион гэрээний худалдагч гэж бас нэрлэдэг.

Unemployed - Ажилгүй хүн

Хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхлэх чадвартай, цалинтай ажил болон хувиараа хөдөлмөр эрхэлдэггүй, цалин хөлстэй ажил идэвхитэй хайж, ажиллахад бэлэн байгаа “хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс”-т бүртгүүлсэн хүн

Unemployment – Ажилгүйдэл

Ажилчин ажиллахыг хүсч байгаа ч ажиллах боломжгүй нөхцөл байдал.

Unemployment benefits - Ажилгүйдлийн тэтгэмж

Төр засаг болон бусад эрх бүхий байгууллагаас ажилгүй хүнд олгож байгаа мөнгөний хэлбэр

Universal life insurance - Амьдралын олон талт даатгал

Амьдралын даатгалын ерөнхий шинжийг хадгалсан. Тухайн төрлийн даатгалын гэрээнээс нөхөн төлбөрийн хэмжээ өндөр. Энэ даатгалын онцлог нь хадгаламжийн дансыг ашигладаг. Зах зээлийн хувиар хүү нь татвараас чөлөөлөгддөг, урт хугацааны даатгалтай хослон хэрэглэх боломжтой.

Unlisted securities market (USM) - Бүртгэлгүй үнэт цаасны зах зээл

Үндсэн зах зээлийн (main market) бүртгэлд оруулах шаардлага хангаагүй жижиг компанийн хувьцааг худалдах зориулалтаар Лондонгийн хөрөнгийн биржээс 1980 онд байгуулсан зах зээл. Энэ зах зээлд хувьцаа гаргах нь харьцангуй хямд бөгөөд шаардлага төдийлэн л чанга бус байдаг.

V

Valuation - Өртгийн үнэлгээ

Үнэт цаасны эрсдэл болон өгөөжийг тооцооны өртгийг нь тодорхойлох үйл явц; үнэ цэнэ тогтоох үйл явц

Valuation report - Үнэлгээний тайлан

Үнэлгээний үндэслэл, зорилго болон үнэ цэнэийн саналд хүргэдэг судалгаа шинжилгээний үр дүн, ажлын зааварчилгаа, удирдамжуудыг тусгасан баримт бичиг. Тайланд мөн үнэлгээ хийхэд хэрэглэсэн шинжилгээний үйл явц, шинжилгээнд ашигласан ач холбогдол бүхий мэдээллийг тайлбарлана. Тайлангийн агуулга, төрөл хэлбэр, хэмжээ нь хэрэглэгч, эрх зүйн шаардлага, хөрөнгийн төрөл, ажлын шинж чанар, нарийн төвөгтэй байдал зэргээс хамаарч өөр өөр байдаг.

Valuation review - Үнэлгээний хяналт

Тодорхой төрөл, зорилго бүхий үнэлгээний үйл ажиллагаа. Үнэлгээний хяналтын гол шинж нь нэг үнэлгээчин нөгөө үнэлгээчийн ажлыг хянан шударгаар үнэлэх явдал юм. Үнэлгээний хяналт нь хянаж буй үнэлгээний дүгнэлттэй тохирч, эсхүл, зөрүүтэй байж болно. Хянагч үнэлгээчин өөрийн мэдлэг туршлага, хараат бус байдалдаа тулгуурлан үнэлгээчний хийсэн ажлын найдвартай байдал, давуу талыг шалгаж тогтооно. Үнэлгээний байгууллага үнэлгээ нь мэргэжлийн стандартын дагуу хийсэн үнэлгээний дүгнэлтийг дэмжих үндэслэл болохуйц зах зээлийн ерөнхий мэдээлэл ашигласан, хянагдаж буй үнэлгээний тодорхой үзүүлэлт түүвэр бүлгийн үзүүлэлттэй нийцэж байгааг баталгаажуулж байдаг хяналтын төрлийг ялган авч үздэг.

Value - Үнэ цэнэ

Үнэ цэнэ гэдэг нь худалдаалах бараа үйлчилгээний арилжаанд оролцогч талаар илүүтэй тогтоосон үнэтэй холбоо бүхий эдийн засгийн ухагдахуун. Харилцан өдөөгдсөн худалдагч худалдан авагч талууд бараа үйлчилгээнд тохирох ойролцоо буюу таамаг үнийг үнэ цэнэ гэнэ. Үнэ цэнэ гэдэг нь болж өнгөрсөн зүйл биш гэхдээ үнэ цэнэийн тодорхойлолтын хүрээнд тодорхой хугацаанд бараа үйлчилгээний зарагдаж болох үнийн дүн юм.

Value of improvements - Сайжруулалтын үнэ цэнэ

Өмчийн үнэ цэнэ болон ашигт чанарыг дээшлүүлэхийн тулд тухайн газар дээр байгаа барилга, байгууламж, эсхүл, газарт өөрчлөлт оруулсан бөгөөд байгаа байдалд нь капитал, хөдөлмөр зэрэг сайжруулалтын зардлыг зарцуулж өртөг нэмэх үйл явц. Сайжруулалт нь төрөл бүрийн хэлбэртэй болон эдийн засгийн настай байдаг.

Variable cost - Хувьсах зардал

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай шууд хамааралтай нийт хэмжээ нь өөрчлөх зардал

Variance – Дисперси

Хэлбэлзлийн далайцыг үнэлэхэд ашигладаг статистик хэмжүүр. Үүнийг стандарт хэлбэлзлийн квадратыг тооцоход үнэлэхэд ашигладаг.

VAT base - НӨАТ-ын суурь

Бараа, ажил, үйлчилгээний НӨАТ ногдуулах үнэлгээний мөнгөн дүн

Voting powers - Саналын эрх

Хувьцаа эзэмшигчдийн хяналт тавих цорын ганц арга. Энгийн хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж байгаа хувьцаа тус бүр нь компанийн дүрэмд өөрчлөлт оруулах болон захирлын зөвлөлийг сонгох гэсэн хоёр үндсэн асуудалд хяналт тавих боломж олгодог нэг саналын эрхтэй байдаг.

W

Wage - Цалин хөлс

Ажилласан цагаас хамааруулан олгодог цалин хөлс. Өөрийнхөө хөдөлмөрийн оронд хүлээн авч байгаа санхүүгийн төлбөр

Warrant – Варрант

Тогтоосон хугацаанд тодорхой үнээр нэг төрлийн үнэт цаас худалдан авах эрх олгодог үнэт цаас. Опционоос ялгаатай нь илүү урт хугацаатай (ихэвчлэн нэг жилээс дээш), зориулалт нь ондоо. Тухайлбал, давуу эрхтэй хувьцаа болон бонд эзэмшигчдэд ердийн хувьцаа эзэмших боломж олгох зорилгоор гаргадаг. Ер нь “варрант” гэдэг үг нь “эрх мэдэл”-тэй утга дүйнэ; варрантын бодит өртөг болон түүний зах зээлийн ханшийн зөрүү

Wasting asset - Элэгдэх хөрөнгө

Түрээсийн эзэмшлийн газар, ургамал, машин тоног төхөөрөмж, ашигт малтмалын нөөц зэрэг тодорхой заасан хугацаанаас хэтрэхгүй, тогтоосон хугацаанд ашиглах үндсэн хөрөнгө

Will – Гэрээслэл

Тухайн хүнийг нас барсны дараа түүний хөрөнгийг хэрхэн хуваарилахыг хүсэж байгааг харуулсан хууль ёсны баримт. Өөрөөр хэлбэл тухайн хүнийг нас барсны дараа хэрэгжих, түүний хөрөнгийн талаарх хувь хүний сонирхлыг илэрхийлсэн хууль ёсны мэдэгдэл

 Working capital - Ажлын капитал

Богино хугацаат өглөгөөс давж байгаа эргэлтийн хөрөнгийн дүн; компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглаж байгаа хөрөнгийн хэсэг буюу эргэлтийн хөрөнгөөс (үүнд ихэвчлэн таваар–материалын нөөц, авлага, бэлэн мөнгө орно)-аас богино хугацаатай өр төлбөрийг хассан зөрүү. Үйлдвэрлэл худалдааны мөчлөг хэвийн явагдаж байхад бэлтгэн нийлүүлэгч таваараа нийлүүлэх, таваарын нөөцийг урьдчилгаа төлбөргүйгээр худалдах, таваарын төлбөрийг бэлэн мөнгөөр хийх, орсон бэлэн мөнгийг бэлтгэн нийлүүлэгчтэй төлбөр тооцоо хийхэд ашиглах гэх мэт. Ажлын капитал нь эргэлтэд байгаа цэвэр хөрөнгийг харуулдаг үзүүлэлт. Үүнийг заримдаа эргэлтийн актив гэж нэрлэдэг.

Working capital management - Ажлын капиталын удирдлага

Эргэлтийн хөрөнгийн санхүүжилт, барьж байвал зохих төвшин, тэдгээрийн бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой шийдвэр гаргах үйл ажиллагаа буюу эргэлтийн хөрөнгө болон богино хугацаат өр төлбөрийн хосолсон удирдлага

X

Y

Yellow sheets - Шар хуудас

Биржээс гадуур корпорацийн арилжиж буй бонд, өрийн бичгийн үнэ ханшны тухай мэдээлдэг өдөр тутмын бюллетень

Yield - Орлого /өгөөж

Төрөл бүрийн аргаар тооцсон хөрөнгө оруулалтын орлого. Нэрлэсэн орлогыг үнэт цаасны нэрлэсэн өртгөөс хувиар тооцдог. Урсгал орлого нь үнэт цаасны зах зээлийн үнээс хамаарна. Үнэт цаасыг төлж дуусгах үеийн орлого нь урсгал орлого болон хөрөнгийн цэвэр өсөлтийн (, эсхүл, алдагдал) нийлбэрийг төлж дуусгах хүртэл үлдэж байгаа жилийн тоонд хуваасантай тэнцэнээ; мөнгөний цаг хугацааны үнэ цэнэийг харгалзан тооцсон урт хугацааны хөрөнгө оруулалтын хэрэгслийн өгөөжийн бодит хувь. Түүнийг бас зардлаа нөхөх дотоод хувь ч гэж нэрлэдэг.

Yield curve - Өгөөжийн муруй

Үнэт цаасыг төлж барагдуулах хугацаа бөгөөд түүний өгөөжийн цаг хугацааны харилцан уялдааг тодорхой агшинд харуулсан зураг дүрслэл. Өгөөжийн муруй ихэвчлэн өсдөг. Энэ нь урт хугацааны үнэт цаасаар ахиухан орлого олох гэсэн хөрөнгө оруулагчдын сонирхолтой холбоотой. Гэхдээ, хүүний хувь өөрчлөх хүлээлт бий болоод ирэхээр өгөөжийн муруйн чиглэл өөрчлөгдөж болно

Z

Zero-coupon bond - Тэг хүүтэй бонд

Нэрлэсэн үнээс нь бага үнээр худалдаж авсан боловч төлбөр хийх өдөр нэрлэсэн үнээр эргэн төлөх бонд. Купон гэж нэрлэдэг тогтмол хүүний төлбөрийг хийхгүй учраас тэг купонтой бонд буюу хүү төлдөггүй бонд гэж нэрлэдэг. Хөрөнгө оруулагчид нь нийт хүүний орлогыг төлбөр хийх өдөр нэрлэсэн болон дискаунталсан үнийн хоорондын зөрүүгээс олж авдаг.

Zero-rated outputs - Татвар тэглэх бүтээгдэхүүн

Их Британид байдаг НӨАТ ногдуулах хөнгөлөлттэй тогтолцоо, зарим бараа үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлдөг

ШИНЭЭР НЭМЭГДСЭН
ЗАГВАР ХЭРЭГСЛҮҮД
New Call-to-action
New Call-to-action
New Call-to-action
New Call-to-action
New Call-to-action