МОНГОЛЫН ХАМГИЙН АНХНЫ РЕАЛИТИ НИЙТЛЭЛ

“ГУРВАН ГИЙГҮҮЛЭГЧ”

 zur1.jpg

Монголын хамгийн олон уншигчтай Өдрийн сонин болон Голомт банк хамтарч иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих зорилготой монголын хамгийн анхны “Гурван гийгүүлэгч” реалити цуврал нийтлэлийг 2016.11.22-ны өдрөөс эхлэн уншигчиддаа хүргэх гэж байна. 

Өдрийн сонины долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригийн дугаарт хэвлэгдэх “Гурван гийгүүлэгч” нийтлэлийн гол дүрүүд нь гурван өөр хүсэл мөрөөдөл, гурван өөр амьдрал, гурван өөр зорилготой бүсгүйчүүд болох Б.Номин, Д.Бямбатогоо, О.Сэржмядаг нар юм.

Үнэхээр ч хүн бүрийн амьдрал өөрийн гэсэн өнгө төрх, хэв маяг, дадал зуршилтай байдаг шиг санхүүгийн эрэлт хэрэгцээ, зарцуулалт, зорилго нь ч дахин давтагдашгүй байдаг. 

Иймээс “Гурван гийгүүлэгч”  реалити нийтлэлийн гол дүрүүд болох гурван бүсгүй маань өөрт болон гэр бүлд нь тохиолддог санхүүгийн хэрэгцээ, орлого, зарлага, хуримтлал, өр зээл зэрэг асуудлуудаа өөрсдийн амьдрал дээр хэрхэн шийдвэрлэж байгааг та тус нийтлэлээс унших боломжтой.

Аливаа зохиолд сайн муу туслах гээд олон дүр бий.  Тэгвэл монголын хамгийн анхны “Гурван гийгүүлэгч” реалити нийтлэлийн гол дүрүүдийн нэг болох Б.Номин нь санхүүч мэргэжилтэй тул уншигчдад санхүүгийн боловсролыг олгох зөвлөгөө мэдээллийг түлхүү хүргэх бол эдийн засагч мэргэжилтэй О.Сэржмядаг нь гадаадад ажиллаж амьдарч буй монголчуудыг, сэтгүүлч Д.Бямбатогоо нь олон нийтийг төлөөлсөн дүр байх юм.

Иймээс уншигч та санхүүгийн боловсролд эдгээр бүсгүйчүүдтэй хамтдаа суралцан, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх алхамаа эхнээс нь зөв хийгээрэй.

Тус нийтлэлийн эцсийн үр дүнд Монгол хүн бүр санхүүгийн боловсролтой болж,  айл өрх бүр хуримтлалтай, улс орон эдийн засгийн дархлаатай болно гэдэгт санаачлагчдын зүгээс итгэл төгс байна.

 

Та 20%-ийн урамшуулалтай Үндэсний хуримтлалын хөтөлбөрт хамрагдах уу? Та www.hurimtlal.com сайтаар хүсэлтээ өгнө үү.  Үндэсний хуримтлалын хөтөлбөр.

Topics: хуримтлал

EduGolomt

Нийтэлсэн EduGolomt

Монгол улсын тэргүүлэх банк

ӨРХИЙН САНХҮҮ


New Call-to-action

БАНК САНХҮҮ


New Call-to-action

ХУРИМТЛАЛ


New Call-to-action