Бид өнөөгийн амьдралын хэмнэлээ цалингаас цалингийн хооронд өнгөрүүлдэг хэмээн гоочлох дуртай. Энэ нь авдаг хэдээ голсон гомдлын үг. Гэвч энэхүү амьдралын тойрог бидний үрэлгэн зуршлаас шууд хамааралтай гэдгийг тэр болгон хүлээн зөвшөөрдөггүй.

Учир нь бид хуримтлуулах зуршил сураагүйд оршдог аж. Өнөөдөр “Гэр бүлийнхээ ирээдүйн төлөө сар бүр хуримтлалдаа мөнгө нэмдэг” гэж хариулах хүн бидний дунд хэтэрхий цөөн байна. Манай улсын 820 мянга гаруй өрхийн 760 мянга нь хуримтлалгүй гэсэн судалгаа бий. Улмаар үндэсний хуримтлалын хувиар олон улсын жишгээс хэдэн арван жилийн хоцорсон давхиж явна. Товчхондоо үлдсэн цөөн өрхийн мэдэлд арилжааны банкны олон тэрбумаар тоологдох хуримтлал бүртгэлтэй байна.

Тэгэхээр банкинд хуримтлалтай, байрны урьдчилгаанд санаа зоволтгүй амьдрахад өнөөдрөөс эхлэн хуримтлал үүсгэх нь амьдралын шаардлага болж таарлаа. Олон улсын судалгаанаас харахад амжилтад хүрсэн хүмүүс хуримтлалыг зуршил болтлоо тасралтгүй хийжээ. Харин бидний хамгийн их гаргадаг алдаа бол сарын цалингаа буухаар зайлшгүй хэрэгцээт зүйлүүдээ авсныхаа эцэст мөнгө үлдвэл түүнийгээ хадгална гэж боддог. Хэрэв ийм дарааллаар санхүүгээ удирдвал үргэлж л хэрэглээгээ дийлэхгүй гэдгийг мөн судалгаанд дурджээ. Өөрөөр хэлбэл, хуримтлал үүсгэхгүйгээр хэдэн төгрөгийн цалин аваад ч түүндээ таарсан хэрэглээтэй санхүүгийн эрх чөлөөнд гарахгүй. Тиймээс цалингаа аваад хамгийн түрүүнд хадгалаад, үлдсэн мөнгөөр нь хэрэглээгээ зохицуулж сурах нь амжилтын үндэс аж.

“Хуримтлалтай болох юмсан” гэж хоосон ярьдаг бид дансандаа хуримтлал үүсгэхийг бодитоор хэрэгжүүлдэггүй. Энэ бол өнөөдөр хийх боломжтой зүйлийг маргааш, эсвэл нөгөөдөр гэсээр хойш тавьдаг хойрго зангаас улбаатай аж. Тиймээс ч Монголын хадгаламж эзэмшигчдийн 80 гаруй хувь нь 35-аас дээш настай байна. Уг нь хуримтлалыг ид залуу буюу 24-35 насандаа насан туршийн хуримтлалынхаа эхлэлийг тавих нь маш үр дүнтэй гэдгийг шинжээчид олон судалгаагаар баталжээ.

Энэ насныхан голдуу хөдөлмөр эрхлэгч учраас байнгын орлогын 10, гэнэтийн орлогын 50 хувийг хуримтлуулах боломжтой байдаг. Үндэсний статистикийн газраас мэдээлснээр монголчууд дунджаар 850 мянган төгрөгийн цалин авч байна. Тэгэхээр гэр бүлийн хоёр ажил хийдэг бол 1.5 сая төгрөгийн орлоготой болж таарах нь. Тэд ердөө 50 мянган төгрөгийг сар бүр хуримтлалдаа нэмж зуршвал, 10 жилийн дараа айл өрх бүр 13 сая болж үржнэ. Ингэж мөнгөө хадгалахын тулд найдвартайгаар нь банкны хадгаламжийг сонгох нь аргагүй юм. Энэ зорилтыг өмнөө тавьсан харилцагчиддаа зориулж “Голомт” банк сар бүр тогтмол хуримтлал үүсгэсэн харилцагчиддаа жилийн эцэст хуримтлалынх нь 20 хувьтай тэнцэх урамшуулал олгохоор болоод байгаа. Мөнгөө үрэхээсээ өмнө хуримтлуулахыг хүсвэл “Захиалгат шилжүүлэг” үйлчилгээнд бүртгүүлчихэд л болох нь. Энэ нь банк таны өмнөөс хуримтлал руу тань мөнгө шилжүүлэх юм.

“Голомт” банкныхан хуримтлалын үйлчилгээгээ ийнхүү ойртуулжээ. Тэгвэл мэргэжлийн шинжээч хуримтлал үүсгэх анхны алхамыг ингэж зөвлөв. Юун түрүүнд, “Би хоёр жилийн дотор байшингийн урьдчилгаа мөнгөтэй болно”, “Нэг жилийн дотор өөрийн унаатай болно” гэх мэт зорилго тавих учиртай. Цаашлаад хүүхдийнхээ цэцэрлэг, их, дээд сургуулийн төлбөрийн мөнгийг хуримтлуулах ч байж болох юм. Эдгээр зорилтоо богино, урт хугацаанд биелэх боломжтойгоор нь ангилж, зорилт тавихыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Хамгийн гол нь сард 1-2 удаа заавал хуримтлалдаа тодорхой хэмжээний мөнгө нэмэх нь зорилгодоо нэг алхам ойртож байна гэсэн үг. Үүнийг урт хугацаанд хэрэгжүүлсэн тохиолдолд Та ирээдүйн тэрбумтан ч байж болох. Учир нь хуримтлалынхаа мөнгөөр хувьцаа бонд худалдан авч илүү их өгөөжтэй хөрөнгө оруулалтуудыг яагаад хийж болохгүй гэж. Хорвоо дэлхийд хоёр идэхгүй, хоосон хонохгүй гэсэн зорилготой амьдрахыг хүсдэг хүн гэж үгүй бизээ. Хүн бүр санхүүгийн эрх чөлөөнд хүрч, сайн сайхан амьдрахыг мөрөөддөг шүү дээ. Тэгвэл энэ мөрөөдлөө биелүүлэх эхний алхам нь таны өөртөө бий болгох хуримтлуулах зуршил юм.

 

Та 20%-ийн урамшуулалтай Үндэсний хуримтлалын хөтөлбөрт хамрагдах уу? Та www.hurimtlal.com сайтаар хүсэлтээ өгнө үү.  Үндэсний хуримтлалын хөтөлбөр.

Topics: Хадгаламж

EduGolomt

Нийтэлсэн EduGolomt

Монгол улсын тэргүүлэх банк

ӨРХИЙН САНХҮҮ


New Call-to-action

БАНК САНХҮҮ


New Call-to-action

ХУРИМТЛАЛ


New Call-to-action