МОНГОЛД ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР ТЭРГҮҮЛЭГЧИД

Интернэт бидний амьдралыг “эзэлсээр”, түүнгүйгээр бүтэх юм энэ дэлхий дээр үгүй болсоор байна. Монголд ч ялгаагүй. Америкчуудын 87.4, хятадуудын 50.7, энэтхэгчүүдийн 82, эритреичүүдийн 99, оросуудын 29.5 хувь нь үүнгүйгээр амьдарч чадахаа больжээ.

Ангилал: Цахим банк

КАСТОДИАН БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

Монгол Улсад 2014 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхлээд буй “Үнэт цаасны тухай хууль”-н шинэчилсэн найруулгад хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх томоохон боломж нээгдсэн нь кастодиан банкны үйлчилгээ юм.

Ангилал: Эдийн засаг

ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ГҮҮР ЮМ

Хөгжингүй орнуудын туршлагаас харахад тогтвортой хөгжлийг хамгийн түрүүнд чухалчилдаг. Тийм ч учраас аливаа бизнес, үйл ажиллагаанд зөв хандлага, тогтвортой байдал нь тухайн төслийг амьдралд хэрэгжүүлэх, цаашлаад олон нийтийн сайн сайхны төлөө зарцуулагдана гэж үздэг. Харин эсрэгээрээ холч хараагүй, байгаль орчин, олон нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх төсөл, хөтөлбөрүүдийг хөгжлийн жагсаалтаас хасдаг уламжлал тогтжээ.

Тэгвэл зөв хандлагатай, зөв төсөл хөтөлбөрүүдийг урамшуулан урагшлуулах гол түнш нь банкны санхүүжилт гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Ялангуяа, бага хүүтэй, урт хугацаатай зээл нь тухайн төслийг тасралтгүй хөгжин, үр шимээ түгээх эх үүсвэр болдог билээ.

Иймээс банкуудад ч ялгаагүй тогтвортой хөгжлийн гүүрийг тавих тогтвортой санхүүжилт чухал болж таарч байна. Учир нь банкууд нийтийн эрх ашиг, эх дэлхийд сөрөг нөлөөтэй төслүүдэд санхүүжилт хийж эхэлбэл бидний амьдрах орчин хэрхэн өөрчлөгдөх нь тодорхой.

Ангилал: Бизнес, Санхүү