ХҮҮХЭДДЭЭ БАГААС НЬ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛЫГ ОЛГОЁ

Би хоёр хүүхдийн ээж. Том хүү минь одоо л дөнгөж дөрвөн нас хүрэх гэж байна. Дэлгүүр орох их дуртай. Ялангуяа, зайрмагны хажуугаар зүгээр өнгөрнө гэж үгүй. Хүүдээ амттай, дуртайг нь авч өгөхийн тулд ээж, аав нь өдөр бүр ажилладаг юм шүү дээ гэж энгийнээр ойлгуулах гэж хэрэндээ л хичээдэг.

Ангилал: Хадгаламж, Санхүү

ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЦГЭЭЕ

Хүүхэд байхдаа эсвэл оюутан ахуй цагтаа маргаашнаас хичээлдээ анхааралтай сууж онц сурна, өдөр шөнөгүй хичээлээ давтаж байгаад ирээдүйд манлайлагч болно гэж боддог байсан уу? Магадгүй олон хүн өөртөө өгсөн амлалтаа биелүүлж, мундаг хүн болсон байх. Бас магадгүй олон хүн амлалтандаа хүрэлгүй, бусдын дунд урсаж яваа биз ээ.

Ангилал: оюутан

ЦАХИМ БАЙХГҮЙ БОЛ ХҮНИЙ ТООНД ОРОХГҮЙ

Сүүлийн үед би ингэж боддог болчихоод байгаа юм. Яагаад гэж үү. Яагаад гэвэл банкинд хэдэн арван хүний ард  дугаараа хүлээн зогсдог цаг өнгөрсөн. Хаа байгаа газраасаа гар утас, эсвэл компьютераа ашиглаад л мянган гуйвуулга хийчихэж байна. Мэдээж ингэхийн тулд бид цахим банкны эрх нээлгэсэн байх ёстой.

Ангилал: Цахим банк

ГЭРЭЭСЛЭЛ ҮЛДЭЭСНИЙ АЧ ХОЛБОГДОЛ

Жаахан байхад л киноноос л өв залгамжлал, гэрээслэл гэдгийг сонсч явснаас ач холбогдлыг нь төдийлөн сайн ойлгодоггүй байж. Гэвч нас ахих тусам энэ нь бидний амьдралын салшгүй нэг хэсэг юм гэдгийг ойлгох болов. Яагаад гэвэл хүн амьдралынхаа турш хурааж, хуримтлуулсан эд хөрөнгө, эхлэлийг нь тавьсан ажил үйлсээ үр хойчдоо өвлүүлэн, хайртай хүмүүстээ даатган үлдээнэ гэдэг их чухал ойлголт юм.

Ангилал: Хадгаламж, Санхүү

ЦАХИМ БАНКААР МӨНГӨ, ЦАГАА ХЭМНЭ

Гар утаснаасаа хүссэн худалдаагаа хийнэ

Интернэт банк гэж байгаагүй бол өнөөгийн бид яах байсан бол гэж бодохоор дотор харанхуйлаад л явчихдаг болчихжээ.

Ангилал: Карт, Цахим банк

ХЯМРАЛЫН ҮЕИЙН ХЯМГАТАЙ ЗАРЧМУУД

Хүүхдүүдээ хараад гэртээ сууж байгаа эзэгтэй хүний хувьд сүүлийн нэг жил хямралыг яруу тодоор мэдэрч байна. Ганц литр задгай сүү 1500 төгрөгөөс буухаа больж. Цахилгаан тасарсан үед хэрэглэх хийн плитканы гол түүхий эд болсон жижиг савлагаатай хий 2500 төгрөг гэж байна.

Ангилал: Хэмнэлт, Санхүү