Иргэд, харилцагчдын санхүүгийн боловсролыг дэмжих нь Голомт банкны нийгмийн хариуцлагын үндсэн бодлого юм. Мэдлэг, боловсролтой хүн өөрийнхөө, өрх гэрийнхээ цаашлаад улс эх орныхоо хөгжлийн тулгуур багана нь болж байдаг. Хэдий чинээ өндөр боловсролтой байна төдий чинээ нийгэмд эзлэх байр суурь нь өндөр, нийгэмд оруулах хувь нэмэр нь ч их байдаг.
Энэхүү цахим хуудасны ард эдийн засаг, банк санхүүгийн салбарын судлаачид, эдийн засагчид, Голомт банкны мэргэшсэн банкирууд иргэн танд санхүү, эдийн засгийн талаарх судалгаанд суурилсан цогц мэдээ, мэдээллийг хамгийн энгийн, ойлгомжтой байдлаар хүргэхээр хичээнгүйлэн ажиллаж байгаадаа баяртай байна.