Нүүр хуудас  /  Энгийн нүдээр

Картын луйврын эрсдэлээс сэргийлэх зөвлөмж

Нийтэлсэн
admin
Он сар өдөр
2024-05-14 07:13:54
Ангилал
Энгийн нүдээр

Худалдаа үйлчилгээний байгууллагууд болон онлайнаар худалдан авалт хийхдээ картын луйврын эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаарх зөвлөмжийг хүргэж байна.

Худалдаа үйлчилгээний байгууллагад:

  • ПОС,АТМ төхөөрөмж дээр картаа уншуулахдаа ПИН кодоо алдахаас сэргийлэх.
  • ПИН кодоо үйлчилгээний ажилтанд хэлэхгүйгээр өөрөө оруулах.
  • ПИН код, картын дугаар хүчинтэй хугацаа, CVV, E-code гэх мэт картын мэдээлллээ бусдад дамжуулахгүй байх.
  • Бусдад картаа дамжуулахгүй байх

Аялахдаа:

  • Шаардлагатай үед банктай холбогдох сувгууд, лавлах дугаарыг мэддэг байх.
  1. Утсаар холбогдох: 1800-1646
  2. Гадаадаас холбогдох: (Viber): 9944-1646
  3. И-мэйл хаяг: mail@golomtbank.com
  • Картаа хаясан тохиолдолд Смарт банк болон Интернэт банкаар картаа блоклох, интернэт худалдааны эрхээ хаах зэрэг арга хэмжээг цаг алдалгүй авах.
  • Дансны хуулгаа тогтмол шалгах.

Онлайн худалдаа хийхдээ

  • Онлайнаар худалдан авалт хийхдээ вэбсайтын найдвартай, аюулгүй байдлыг шалгах. Аюулгүй байдлын шаардлага хангаагүй вэбсайтад картын мэдээллээ оруулахгүй байх.
  • Худалдан авалт хийх гэж буй вэбсайтын төлбөрийн нөхцөл, журамтай сайтар танилцсаны дараа картын мэдээллээ оруулах.
  • Хэрэглэхгүй аппликэйшн, вэбсайтад холбосон картаа салгах нь таныг цахим гэмт хэрэгт өртөх эрсдэлээс хамгаална.