Нүүр хуудас  /  Миний нүдээр Зөвлөгөө мэдээлэл

Төсөөллийн ертөнцөө бүтээе

Нийтэлсэн
admin
Он сар өдөр
2020-09-08 08:14:31
Ангилал
Миний нүдээр

Эртний хот улсууд үүсч хөгжснөөр хүний амьдралын хэв маяг өөрчлөгдөж өмнө нь хэрэглэгдэж байгаагүй шинэ орчин бүрэлдэж эхэлсэн түүхтэй. Орчин цагт мэдээллийн урсгал хурдацтай хөгжиж хүн төрөлхтний ажиллах, амьдрах нөхцөл илүү сайжирч илүү тав тухтай амьдрах болсноор хөдөлмөрийн бүтээмж эрчимтэй нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд онцолдог. Бид илүү технологижсон, илүү тохилог орчинд ажиллаж, хөдөлмөрлөсний үр дүнд түүхэн дэх хамгийн их эд баялгийг бүтээж улмаар тав тухтай, тансаг байдлыг эрэлхийлэх болжээ. Гагцхүү тухлаг орчинд хүн төрөлхтөн илүү ихийг бүтээж ирснийг түүх харуулдаг. Иймээс өөрийн гэсэн тухтай, тохилог орчныг бүрдүүлснээр ажлын бүтээмжээ нэмэгдүүлж ахиц, дэвшил гаргаж болох нь.

Бид олон жил амьдарсан орон гэрээ, гэрийн тавилга, хэрэгслээ өөрчилж, шинэчлэхийг алхам бүртээ л боддог. Аваад удаж буй хэт нүсэр, гэрэл харанхуйлсан тавилгуудаа, хэрэгтэй ч юм шиг хэрэггүй ч юм шиг зай эзэлдэг хэрэгслүүдээ солихыг эсвэл нүүж ирээд олон жил болсон орон сууцаа шинэчлэхийг хүсдэггүй хүн ховор. Хотын дуу чимээ, утаа униараас хол, зуны ногооны анхилам үнэр, та болон таны гэр бүлд хэрэгтэй бүхий л үйлчилгээг нэг дор багтсаасан, хүссэн газраа машинаа чөлөөтэй байрлуулах боломжтой, товч дараад л бодсон үйлдлээ автоматаар биелүүлэх сууцтай болохыг хэн бүхэн хүснэ. Хаалгаар ороход л тайвшрал, сэтгэл ханамжийг шууд төрүүлдэг, өөрийн дуртай өнгөний сонголттой ухаалаг тавилгууд, тав тух, тохилог байдлыг дээд зэргээр хангасан тийм л орчинд алжаалаа тайлах нь таны маргаашийг илүү тод, илүү өнгөлөг, илүү эрч хүчтэй болгодог.

Иймээс дахин давтагдашгүй ховор дизайнтай, үнэ цэн нь үргэлж өсөх байршилд баригдсан, чулуу мэт бат бөх, бүтээмж нэмэгдүүлэх тухтай орчныг нэг дор цогцлоосон сууц сонгох нь ирээдүйдээ зориулж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт болох юм. Хүн энэ орчлонд өөрийн гэсэн ертөнцөд ирдэг ч сонголт хийх боломж байдаггүй. Харин өөрийн гэсэн бүхнийг бүтээж бий болгох нөөц, чадвартай төрдөг. Ямар ч гэр бүлд төрсөн бай өөрийн ертөнцөө өөрөө бүтээж амьдралын хэмнэлээ өөрчлөх боломжтой. Багаасаа мөрөөдөж ирсэн орчин, зурагт, сонин, сэтгүүл, сошиал ертөнцөөс харж сэтгэлд үлдсэн зүйлсээ буулгаж болох тийм л ертөнц. Кинон дээр гардаг дэлхийн одуудын уулга алдам орд харш шиг өөрийн гэсэн ертөнцийг бүтээж гэртээ үдэшлэг зохиож яагаад болохгүй гэж. Танд боломж, чадвар хангалттай бий.