Нүүр хуудас / Онолын нүдээр
Форвард хэлцэл
Форвард хэлцэл гэдэг нь ирээдүйд тогтсон хугацаанд тохирсон үнээр тодорхой бараа бүтээгдэхүүн хөрөнгийг арилжаалахаар хоёр тал тохиролцсон болохыг батлах хэлцэл буюу үүрэг юм.
Форвард хэлцлийн жишээ авч үзье. Нэгэн нефтийн компани одоогоос 8 сарын дараа 2 сая тонн нефть худалдахаар төлөвлөж байгаа бөгөөд тус хугацаанд түүхий эдийн үнэ буурахвий гэдэгт санаа зовж байгаа бөгөөд иймээс 8 сарын хугацаатай форвард хэлцэл байгуулж 8 сарын дараа 2 сая тонн нефтиэ 1200₮ өөр зарахаар болов. 8 сарын дараа нефтийн үнэ өсөх, буурах, хэлцлийн ханштай адил байх гэсэн 3 хувилбараар өөрчлөгдөж болно.
Өсөх буюу зах зээл дээр нефтийн үнэ 1250₮ болсон бол зах зээлийн үнээс багаар гэрээ хийсэн учир нефтийн компани нийт 100сая төгрөгийн алдагдалтай байна.
Буурсан буюу зах зээлийн үнэ 1150₮ болсон тохиолдолд зах зээлийн үнээс өндрөөр гэрээ хийсэн учир нефтийн компани нийт 100 сая төгрөгийн ашигтай байна. 8 сарын дараах зэх зээлийн үнэ гэрээний үнээр байвал ашиг болон алдагдалгүй байх юм.
Ирээдүйд ханш өсөх эсвэл буурах хөдөлгөөнөөс хүлээх алдагдлыг бууруулах зорилготой, үүсмэл үнэт цаасны нэг хэлбэр юм. Форвард хэлцлийн хувьд нэг талын ашиг нь нөгөө талын алдагдал болдог.