Нүүр хуудас  /  Онолын нүдээр

Ажилгүйдэл ба ажилгүйдлийн түвшин гэж юу вэ?

Нийтэлсэн
Он сар өдөр
2021-08-02 02:28:17
Ангилал
Онолын нүдээр

Ажилгүйдэл /Unemployment/

Ажил идэвхтэй хайж буй хүн ажил олж чадахгүй байхыг ажилгүйдэл гэнэ. Ажилгүйдэл нь эрүүл эдийн засгийн нэгэн хэмжүүр бөгөөд ажилгүйдлийг мөчлөгийн, бүтцийн, шилжилтийн ба улирлын хэмээн 4 хуваана.

Ажилгүйдлийн түвшин /Unemployment rate/     

Ажилгүйдлийн түвшин гэдэг нь ажиллах хүч доторх ажилгүй байгаа иргэдийн  эзлэх хувиар илэрхийлэгдэнэ. Эдийн засаг тааруухан, ажлын байр хомс байгаа үед ажилгүйдлийн түвшин өсөх хандлагатай байдаг бол эдийн засаг өсөж, ажлын байр харьцангуй элбэг байвал энэ нь унах төлөвтэй байна.

Ажилгүйдлийн түвшинг яаж тооцдог вэ?

Ажилгүйдлийн түвшин нь Ажилгүй иргэдийн нийт эдийн засгийн идэвхтэй хүн амд эзлэх хувь байна. Ажилгүй иргэн гэдэг нь сүүлийн 7 хоногийн турш ажил эрхлээгүй, ажил идэвхтэй хайж байгаа, ажиллахад бэлэн байгаа иргэнийг хэлнэ. Эдийн засгийн идэвхтэй хүн ам гэдэг нь ажилгүй иргэн болон ажил эрхлэгчдийн нийлбэр байна.