Нүүр хуудас  /  Онолын нүдээр

Мөнгө гэж юу вэ?

Нийтэлсэн
Он сар өдөр
2022-01-05 03:40:14
Ангилал
Онолын нүдээр

Мөнгө бол бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн материаллаг баялаг, үнэ цэнийг илэрхийлсэн хэмжүүр.

"Цаасан мөнгө нь яг л цэвэр алт эсвэл мөнгөтэй адил худалдан авах чадалтай. Эзэнт гүрний хаана ч хүн бүр хүлээн зөвшөөрч наймаа арилжаа хийдэг." - Марко Поло.

Мөнгө нь түүхэн хөгжлийн явцад таваар үйлчилгээний холбогч зууч болж ирсэн. Зах зээлийн арилжаа солилцооны явцад хүмүүс бартер, үнэт металл, зоосон мөнгө ашиглаж худалдаа хийдэг байсан бол цаг хугацааны явцад улам боловсронгуй болон бидний хэрэглэдэг цаасан мөнгийг бүх нийтээр хүлээн зөвшөөрч хэрэглэдэг.Орчин үед илүү боловсронгуй болж цахим мөнгө төлбөр  тооцооны хэрэгсэл болж байна.