Нүүр хуудас / Миний нүдээр / Хувийн санхүү
ХАДГАЛАХ ЗУРШИЛТАЙ АЛДАРТНУУД
Leonardo DiCaprio
Алдарт жүжигчин, Леонардо ДиКаприо 200 сая долларын хөрөнгөтэй ч спорт машин унахаас татгалзаж Тоёота Приус машиныг сонгосон байна. Тэрээр хувийн онгоцонд тухлахаас илүүтэйгээр байгаль орчноо эрүүл байлгах замыг сонгожээ. Түүний гол зорилго бол нийгэмд ээлтэй байх явдал юм.
Зөвлөмж: Өөрийн хүссэн зүйлээс илүү чухал шаардлагатай зүйлүүдэд мөнгөө зарцуулах хэрэгтэй. <Юуг хүсэж байна түүндээ багыг зарцуулж, юу нь чухал түүндээ ихийг зарцуул> Энэ нь нийгмийн сайн сайхны төлөө хандив өргөх, ирээдүйн амьдралынхаа төлөө мөнгө хадгалах, үр хүүхдийнхээ ирээдүйг бүтээхэд мөнгө зарцуулах хэрэгтэйг хэлж байгаа юм. Машин, хувцас, өндөр зэрэглэлийн зүйлүүдэд мөнгө зарцуулахаас илүү банканд мөнгөтэй байх нь илүү үр ашигтай.
Kristen Bell
Диснейн хамгийн алдартай хүүхэлдэйн кино болох “Frozen” киноны гол дүр Кристен Белл 16 сая долларын цэвэр орлоготой. Тэрээр улаан хивсэн дээр хүссэн гоёлоо өмсөж болох хэдий ч хямд төсөр, дэгжин хувцасладгаараа алдартай. Тэр ч бүү хэл нэгэн арга хэмжээн дээр 45 долларын даашинзаар гоёсон нь олны анхаарлыг ихэд татжээ.
Зөвлөмж: Таны орлого нэмэгдэхийн хэрээр хэрэглээ өснө гэсэн үг биш юм. Хэдийгээр та үнэтэй хувцаслаж болох ч бага мөнгө зарцуулан үзэсгэлэнтэй, дэгжин харагдах боломжтой.
Sarah Michelle Gellar
Жүжигчин Сара Мишель Геллар 15 сая долларын хөрөнгөтэй, түүний нөхөр Фредди Принц 19 сая долларын хөрөнгөтэй. Геллар саятан хэдий ч өдөр тутамдаа өндөр зардал гаргадаггүй, хүнсний дэлгүүр эсвэл томоохон супер маркетуудаар үйлчлүүлэхдээ мөнгөө хэмнэхийн тулд хөнгөлөлтийн купон ашигладаг байна.
Зөвлөмж: Та өдөр тутмын худалдан авалтандаа хөнгөлөлтийн купон ашигласнаар хэрэглээндээ бага мөнгө зарцуулж, хадгаламждаа илүү их мөнгө хуримтлуулах боломжтой болох юм. Багахан хувийн хөнгөлөлт ч урт хугацааны туршид их хэмжээний мөнгө болонг хуримтлагдана.