Нүүр хуудас / Онолын нүдээр
Брокер гэж юу вэ?
Нийтэлсэн
Он сар өдөр
2022-02-08 10:18:37
Ангилал
Онолын нүдээр
Брокер гэдэг нь хөрөнгө оруулагч болон үнэт цаасны бирж хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг хувь хүн эсвэл пүүс юм. Үнэт цаасны бирж нь тухайн биржийн гишүүдийнхээ л захиалгыг хүлээн авдаг тул хөрөнгө оруулагчид биржийн гишүүдээр дамжуулж л үйлчилгээг авах шаардлагатай болдог.
Бат Хөрөнгийн биржээс үнэт цаас худалдан авахаар шийдэн үнэт цаас болон төлбөр тооцооны дансаа нээлгэн хувьцаагаа сонгоно. Гэтэл бирж зөвхөн өөрийн гишүүдийнхээ захиалгыг биелүүлдэг учир Батад брокер хөлслөн өөрийнхөө нэрийн өмнөөс өөрийнхөө хөрөнгөөр сонгосон хувьцаагаа авахуулах шаардлага тулгарна. Энэ тохиолдолд брокер нь зуучлагчийн үүрэг гүйцэтгэн үйлчилгээний төлбөр авдаг.