Нүүр хуудас / Онолын нүдээр
Арбитраж гэж юу вэ?
Арбитраж гэж юу вэ?
Арбитраж гэдэг нь нэг ижил бараа бүтээгдэхүүн өөр газруудад ялгаатай үнээр зарагдаж байх үед эрсдэлгүйгээр ашиг олох боломж юм.
Арбитраж нь
- Байршлын
- Зээлийн хүүний
- Гурвалсан арбитраж гэсэн төрлүүдтэй байна.
Байршлын арбитражийн хувьд тухайн нэг валютийн эрэлт нийлүүлэлтээс үүдэн ханш нь өөр өөр тогтоогдох боломжтой бөгөөд энэ нь байршлаас хамаарч байвал байршлын арбитраж болно. Жишээ нь: Улаанбаатарт өнөөдөр юаний төгрөгтэй харьцах ханш 392₮ байхад Замын-Үүдэд 395₮ байгаа нь юаны эрэлт их байгаагаас үүдэн үнэ нь өссөн байгаа нь байршлаас шалтгаалсан арбитраж юм.
Зээлийн хүүний арбитраж нь хоёр улсын зээлийн хүүний түвшин болон валютын ханшны харьцаанаас үүсдэг. Зээлдэгч нь ирээдүйд үүсэж болох валютын ханшны эрсдэлийг хааж чадвал хүүний зөрүүнээс ашиг хүртэх боломжтой байдаг.
Гурвалсан арбитраж нь гурван валютын хоорондоо харьцах ханшны зөрүүнээс ашиг олох боломжийг хэлнэ.
Арбитраж нь аливаа хөрөнгийг хямд зарагдаж байгаа газраас худалдан авч үнэтэй байгаа газарт борлуулж ашиг олох үндсэн санаатай бөгөөд богино хугацаанд л орших боломжтой гэж үздэг. Учир нь тухайн хөрөнгийн хямд үнэ нь эрэлтийг нэмэгдүүлж улмаар үнийн тэнцвэр тогтох болно.