Нүүр хуудас  /  Онолын нүдээр

Тэтгэврийн сан гэж юу вэ?

Нийтэлсэн
admin
Он сар өдөр
2020-08-10 08:34:03
Ангилал
Онолын нүдээр

Тэтгэврийн сан нь тухайн хүнийг тэтгэвэрт гарах үед нь орлогын эх үүсвэрээр хангах зорилготой сан юм.

Иргэн Б цалингаасаа сар бүр нийгмийн даатгал төлдөг бөгөөд мөн давхар хувийн тэтгэврийн сандаа 30000 төгрөгийг 30 жилийн турш хийсээр иржээ. Хөрөнгө оруулалтын өгөөж 15 хувь гэж тооцсон бол. Иргэн Б одоо тэтгэвэрт гарахдаа улсаас тэтгэвэр авахаас гадна 415 сая төгрөгийг хувийн тэтгэврийн сангаасаа шууд авах боломжтой болжээ. Хувийн тэтгэврийн сан нь ажилтан болон ажил олгогчийн шимтгэл дээр хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмээд сангийн үйл ажиллагааны зардлыг хасч таны мөнгийг тооцдог.

Тэтгэврийн санг:

  • Хувийн тэтгэврийн сан
  • Улсын тэтгэврийн сан гэж хувааж авч үздэг.

Улсын тэтгэврийн сан гэдэг нь хуваарилалтын систем бүхий, иргэдийн амьжиргааны баталгаат түвшин алдагдах эрсдэлийг улсаас тэтгэвэр тэтгэмж олгох замаар нөхөх зорилготой санг хэлнэ.

Харин хувийн тэтгэврийн сан гэдэг нь хуримтлалын систем бүхий, тэтгэвэрт гарсан хойноо улсын тэтгэврийн сангаас гадна нэмэлт тэтгэвэр авах бололцоог олгодог, ажилчдын цалингаасаа тогтмол төлөх мөнгөн дүнг хөрөнгийн захын үйл ажиллагаагаар эргэлдүүлдэг бөгөөд өгөөж тооцогддог, тэтгэвэрт гарсан үедээ бөөнд нь мөнгөө авах эсвэл хүссэн хугацаандаа багтаж тодорхой мөнгөн дүнгээр тэтгэвэр авах бололцоог бий болдог, хэн нэгэнд өвлүүлж болдог сан юм.