Нүүр хуудас  /  Онолын нүдээр

Зөрүүтэй нөхцөлийн гэрээ гэж юу вэ?

Нийтэлсэн
Он сар өдөр
2020-08-10 12:44:47
Ангилал
Онолын нүдээр

Хувьцаа, валют өөр бусад хөрөнгийн ханшийн зөрүү дээрээс ашиг олох зорилготой байгуулж байгаа гэрээг contract for differences буюу CFD гэнэ.

Та 10000 долларын үнэтэй 1 ширхэг хувьцааг авахыг хүсч байна гэе. Тэгвэл танд 10000 доллар шаардлагатай. Өөрөөр хэлбэл таны авахыг хүссэн 1 ширхэг хувьцааг та өөрт байгаа 10000 доллараар худалдах авах нь 1:1 харьцаатай байна гэсэн үг. Үүнийг хөшүүрэг гэдэг.  Таны авсан хувьцааны ханш 9000 боллоо гэхэд та 1000 доллар л алдана.

CFD нь зөвхөн ханшийн зөрүүнээс ашиг олох зорилготой брокертой байгуулах гэрээ гэж ойлгож болно. Мөн танд заавал 10000 доллар шаардлагагүй, зөвхөн тодорхой хэмжээний мөнгө барьцаа байршуулдаг. Жишээ нь мөнгөний тань 10 хувь буюу та 1000 доллар байршуулах хэрэгтэй болсон гэе. Та тухайн хувьцааг ирээдүйд ханш нь өснө гэж таамаглаад CFD авсан гэж бодъё. CFD ийн хөшүүрэг бркероосоо хамаараад янз бүр байдаг бөгөөд 5 хөшүүрэгтэй гэвэл 1000 доллартой та 5000 долларын арилжаанд оролцох боломжтой бөгөөд өөрөөр хэлбэл амжилттай арилжаа хийвэл таны мөнгө 5 дахин нэмэгдэнэ гэсэн үг. Гэвч хэрэв таны хийсэн арилжаа бүтэлгүйтвэл брокер тань өөрөө алдагдалд орохоос сэргийлэн таны арилжааг зогсоож та алдагдалд орох эрсдэлтэй. Үүний Margin Call гэдэг. 

Өөр нэг том эрсдэл нь жишээлбэл газрын тосны үнэ арилжаа хаагдсан үед нэг томоохон мэдээний дараа огцом унаж арилжаа нээгдэхэд өмнөхөөсөө бага ханшнаас эхэлбэл тэрхүү алдагдлыг та хүлээнэ гэсэн үг.

CFD нь зөвхөн ханшны зөрүү дээрээс ашиг олох зорилготой бөгөөд нэг хувьцааны CFD авлаа гэхэд тухайн хувьцааг авсан гэсэн үг биш харин тухайн хувьцааны ханш өөрчлөгдлөө гэхэд түүнээс олох ашгийг хүртэх зорилготой гэрээг худалдаж авч байна гэсэн үг юм.