Нүүр хуудас  /  Онолын нүдээр

Мөнгөний цаг хугацааны үнэ цэн гэж юу вэ?

Нийтэлсэн
admin
Он сар өдөр
2020-08-10 13:14:38
Ангилал
Онолын нүдээр

Мөнгөний цаг хугацааны үнэ цэн гэдэг нь өнөөдрийн 1₮ нь ирээдүйн 1₮-өөс илүү үнэ цэнтэй гэсэн санаа дээр үндэслэдэг. Өөрөөр хэлбэл мөнгө нь цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнээ алдаж инфляцын нөлөөгөөр худалдан авах чадвар нь буурдаг.

Томьёо : FV=PV*(1+k)^n  

  • FV-ирээдүйн үнэ цэн 
  • PV- өнөөдрийн үнэ цэн 
  • K-Хүү буюу хорогдуулалтын хувь
  • n-хүү бодогдох мөчлөгийн тоо

Энэхүү ойлголтыг танд жишээгээр тайлбарлавал: Та 3 жилийн өмнө 1000₮-ийг 3 жилийн хугацаатай жилийн 12% хүүтэй хадгаламжид хийсэн бол та өнөөдөр 1404₮ авах байсан гэсэн үг юм. Тооцоолол: FV=1000∗(1+0.12)^3 п

Та өөрт байгаа 1000₮-ийг өнөөдөр хадгаламжид хийвэл жилийн 12%-ийн хүү авах бөгөөд жилийн эцэст 1120 төгрөгтэй болно. Хэрэв 1000₮ гэртээ хадгалсан бол энэ нь инфляцын хувиар худалдан авах чадвараа алдана. Энэ жилийн инфляц 8% байсан бол нэг жилийн дараа таны 1000₮ өнөөдрийн 920₮ тэнцэх хэмжээний худалдан авах чадвартай байх юм.

Бид бүхэн 10 жилийн өмнө 1000₮-өөр худалдан авдаг байсан зүйлээ өнөөдөр илүү өндөр үнэ төлж худалдан авж байдаг. Иймээс бид мөнгөн хөрөнгөө ашиг олох хөрөнгө оруулалтад байршуулах нь үнэ цэнээ алдахаас хамгаалах юм.