Нүүр хуудас / Энгийн нүдээр / Эрсдэл, аюулгүй байдал
Төлбөр орлогын харьцаа буюу ТОХ гэж юу вэ?
Төлбөр орлогын харьцаа буюу товчилбол ТОХ гэдэг нь банкнаас танд олгох боломжтой зээлийн дүнг тооцон гаргадаг аргачлал юм. Өөрөөр хэлбэл таны сарын орлогоос хэдэн хувийг нь зээлд төлбөл танд санхүүгийн ачаалал бага ирэх вэ гэдгийг тооцдог дүн юм.
Банк яагаад төлбөр орлогын харьцаанд анхаардаг вэ?
Зээлийн нийт төлбөр нь зээлдэгчийн сарын орлогоос давсан эсвэл хэрэглээний зардлыг төсөвлөөгүйгээс цаашид амьжиргааны зарлагаа танах, нэмж зээл авах зэрэг санхүүгийн хүндрэл үүсдэг. Иймд банкны зүгээс энэхүү эрсдэлээс сэргийлэх зорилгоор ТОХ тооцон зээл олгодог байна. Сард төлөх ёстой зээлийн нийт дүн (Зээлийн үндсэн төлбөр болон хүүний нийлбэр) нь таны сарын орлогын 60 хувиас ихгүй байх тохиолдолд банкнаас танд зээл олгодог. Өөрөөр хэлбэл үлдсэн 40 хувийг хэрэглээний зардал буюу хүнс, хоол, байр гэх мэт бусад зардалд зарцуулах боломжийг танд олгож байгаа юм. Жишээ нь: Таны нэг сарын орлого /НДШ, ХХОАТ, зээлийн төлөлт зэргийг суутгасан дүн/ 1,000,000 төгрөг гэж үзэхэд банкнаас сарын зээлийн төлөлтийн дүн 600,000 төгрөгөөс ихгүй байхаар тооцож, танд зээл олгодог байна.
Төлбөр орлогын харьцааг тооцох нь харилцагчдын санхүүгийн нөхцөл байдлыг хамгаалах, цаашлаад улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чухал нөлөө үзүүлдэг.