Нүүр хуудас  /  Бизнесийн нүдээр Гадаад орчин ямар байна вэ?

Газрын тосны зах зээлийн тухай

Нийтэлсэн
Он сар өдөр
2021-09-14 07:34:28
Ангилал
Бизнесийн нүдээр

Газрын тос нь шар, хар, хүрэн зэрэг олон янзын өнгөтэй ба ихэвчлэн хар, хар хүрэн өнгөтэй байдаг, газрын гадарга доор байгальд үүсэн бий болсон, төрөл бүрийн шатахууны бүтээгдэхүүн болгон боловсруулах боломжтой шингэнийг хэлдэг.

Газрын тосны үндсэн хэрэглээ нь төрөл бүрийн түлш (бензиндизель түлштийрэлтэт хөдөлгүүрийн түлшшингэрүүлсэн хий г.м), тос болон тослох материал, хуванцар, химийн бодисууд гарган авахад ашиглагддаг байна.

Нэг баррель газрын тосноос гарган авдаг бүтээгдэхүүнүүд:

ГАЗРЫН ТОСНЫ 2019 ОНЫ ТОП-5 НИЙЛҮҮЛЭГЧИД

2020 оны байдлаар газрын тос үйлдвэрлэлтийн хэмжээ /Нэг өдөрт үйлдвэрлэж буй хэмжээгээр .сая баррель/

Олборлож буй нийт газрын тосны 84%-ийг эрчим хүчний түүхий эд, үлдэх 16%-ийг химийн үйлдвэрийн түүхий эд болгон хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг.  

2019 онд хийгдсэн газрын тосны худалдаа /Эх сурвалж: Statistical Review of World Energy/

 

Газрын тосны чанар ба үнэ ханшийн уялдаа холбоо

Төрөл бүрийн газрын тосны үнэ өөр хоорондоо ялгаатай байхад нөлөөлдөг хүчин зүйлс:

  • Газрын тосны хүхэрлэг шинж чанар
  • API нягтаршил /American Petroleum Institute Gravity/
  • Газарзүйн байрлал зэргээс хамаардаг

Газрын тосыг агуулах хүхрийн хэмжээнээс шалтгаалан “амтлаг” ба “гашуун” гэж ангилдаг.

Агуулагдах хүхрийн хэмжээ багатай /жингийн<0.5%/ газрын тосыг амтлаг байдаг бол хүхрийн хэмжээ өндөртэй /жингийн>1%/ газрын тосыг гашуун гэнэ.

Америкийн Шатахууны Институтээс энэхүү шатахууны нягтаршлыг хэмжих нэгжийг гаргасан. Ихэнх газрын тосны API нягтаршлын түвшин 10-70 хооронд байдаг.


Эх сурвалж: Speight

Газрын тосны ангиллын хүснэгт:


Газрын тосыг тодорхойлогч жишиг үнэ:

Газрын тосонд 4 төрлийн тодорхойлогч жишиг үнэ байдаг. Үүнд:

  • Brent Blend
  • West Texas Intermediate /WTI/
  • Dubai
  • OPEC Basket

Дэлхий даяар ойролцоогоор 160 орчим ялгаатай төрлийн түүхий газрын тосыг худалдаалдаг бөгөөд ямар чанартайгаас хамаарч дээрх жишиг үнийн түвшнээс дээгүүр эсвэл доогуур үнээр борлогддог. Дээр байх жишиг үнийг ашиглахын гол зорилго нь төрөл бүрийн газрын тосны үнийг тогтоох, харьцуулах ажлыг хялбар болгох, зах зээл дээрх үнийн түвшний үр дүнтэй, нээлттэй ил тод байдлыг хангахад оршдог.

  1. Brent: Хойд тэнгис дагуу байршилтай 15 газрын тосны ордуудаас олборлосон газрын тосыг хэлдэг
  • API нягтаршил 38.06 ба агуулагдах хүхрийн хэмжээ 0.37% байдаг буюу хөнгөн, амтлаг гэсэн ангилалд ордог
  • Ойролцоогоор дэлхийн нийт газрын тосны гуравны хоёрын үнийг тогтооход жишиг үнэ болгон ашигладаг, хамгийн гол жишиг үнэ юм.
  • Brent blend-н үнийн түвшин ихэнх тохиолдолд WTI, OPEC basket ханшнаас өндөр бага ялгаатай байдаг.
  1. WTI: Энэхүү жишиг үнэ нь АНУ-д борлуулагдаж буй газрын тосны үнийг тогтооход ашиглагддаг.
  • API нягтаршлын хэмжээ 39.6 ба агуулагдах хүхрийн хэмжээ 0.24%-тай өндөр чанартай гэж үздэг бөгөөд Хөнгөн, Амтлаг ангилалд хамаардаг
  • Brent-д хамаарах газрын тосноос өндөр нягтаршилтай ба агуулагдах хүхрийн хэмжээ багатай байна.
  1. Dubai: Энэхүү газрын тосны жишиг үнийг Персийн булангаас олборлосон газрын тосны үнийг тогтооход ашигладаг бөгөөд хөнгөн, гашуун ангилалд багтдаг. Дубай болон ойр хавийн газар нутгаас олборлодог.
  • API нягтаршил нь 31 ба агуулагдах хүхрийн хэмжээ 2 хувь орчим байдаг буюу Brent буюу Brent тосноос 6 дахин, WTI тосноос 8 дахин гашуун байдаг байна.
  1. OPEC basket: Шатахуун Экспортлогч Орнуудын Байгууллага /OPEC/-ийн зүгээс гаргаж буй дэлхийн газрын тосны үнийн түвшин, нөхцөл байдлыг тодорхойлохдоо ашигладаг жишиг үнийг хэлнэ.
  • ОПЕК-н гишүүн 13 орны газрын тосны үнийг нийт экспортын хэмжээнд эзлэх хувиар нь жигнэсэн дунджаар тогтоож буй үнийг хэлдэг.

Газрын тосны Фьючерсийн зах зээл

Газрын тос гэх түүхий эдийн үнийн савлагааны гол шалтгаан нь 1980-аад онуудад үүсэн бий болсон газрын тосны фьючерсийн зах зээл /Oil futures/ юм.

Анх үүсэхдээ газрын тосны компаниудыг үнийн савлагаанаас хамгаалах, хэджинг хийх (ханшийн хөдөлгөөний эрсдэлийг бууруулах) бололцоог олгох зорилготой байсан боловч аажмаар цэвэр санхүүгийн зах зээлийн шинж чанартай болж хөгжсөн. Спекуляци хийж ашиг олох зорилготой санхүүгийн хэрэгсэл болж хувирсан юм.

Фьючерсийн гэрээгээр хүлээсэн үүргийг хоёр арга замаар биелүүлэх буюу гэрээг хаах боломжтой байдаг. Үүнд:

/Фьючерс гэрээ гэдэг нь тодорхой нэр төрлийн стандартчилагдсан бараа таваарыг ирээдүйд тодорхой үнээр худалдах буюу худалдан авах гэрээ юм./

  • Гэрээнд тусгагдсан эд зүйлсийг бодитоор хүргэж өгөх
  • Бэлэн мөнгөний тохиролцоо хийж хаах

Фьючерсийн болон опционы дэлхийн хамгийн том бирж болох Chicago Mercantile Exchange-н мэдээллээр нийт фьючерс гэрээ нь спекуляци хийх зорилготой байдаг бөгөөд хугацаанаас өмнө бэлэн мөнгөний гүйлгээгээр хаагддаг.

2000 оноос эхлэн газрын тосны салбарт шууд оролцоогүй дэлхийн томоохон банкнууд /Goldman Sachs, Morgan Stanley гэх мэт/ ашиг олж, спекуляци хийх зорилгоор фьючерсийн зах зээлд оролцож эхэлсэн бөгөөд газрын тосны компаниуд болон газрын тос арилжаалагч байгууллагууд ч  мөн зөвхөн хэджинг хийхээс гадна газрын тосны үнийн өсөлт, бууралт дээр тоглох зорилгоор оролцож эхэлсэн.

2008-2010 оны хооронд газрын тосны фьючерсийн зах зээл дээр нийтдээ ойролцоогоор 51,000 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний арилжаа хийгдсэн нь мөн хугацаанд биетээр худалдаалагдсан газрын тосны нийт үнэ цэнээс даруй 27 дахин, дэлхийд үйлдвэрлэгдсэн газрын тосны нийт үнэ цэнээс 7 дахин их байсан.

Газрын тосны үнэ дээд цэгтээ хүрсэн 2008 оны 6 сард биетээр арилжаалагдсан нийт газрын тосны хэмжээ 700 сая баррель байсан бол үүнээс 30 дахин их хэмжээний буюу нийт 20,000 орчим сая баррель газрын тосыг бирж дээр биет бусаар арилжаалагдсан.

Харин 2020 оны короновирус цар тахлын улмаас АНУ-ын зах зээлд газрын тосны үнэ түүхэндээ анх удаа хасах утгад хүрсэн. Үүний шалтгаан нь цар тахалтай холбоотойгоор хүмүүсийн амьдралын хэвшил, хэрэглээнд гарсан өөрчлөлт, мөн АНУ-ын газрын тос худалдаачид өөрт буй газрын тосны нөөцөө хадгалах савгүй болсны улмаас газрын тосны эрэлт буурсан ба нийлүүлэгчид өөрт байгаа илүү тосыг худалдан авагчдад мөнгө төлж өгсөн гэсэн үг юм. 2020 онд ихэнх орнуудад газрын тосны үнийн бууралт хэдэн сар дамнан үргэлжилсэн бол 2020 оны дунд үе буюу 6 сараас сэргэсэн.