Capital asset pricing model (CAPM)

Тайлбар:

Хөрөнгө активын үнэлгээний загвар (САРМ)

Эрсдэл ихтэй үнэт цаасны үнэ цэнийг тогтооход ашиглагддаг эрсдэл ба хүлээгдэж буй өгөөжийн хамаарлыг харуулсан загвар. E(Ri) = Rf + β(Rm – Rf); E(Ri) – үнэт цаас эсвэл үнэт цаасны багцын хүлээгдэж буй өгөөж; Rf – эрсдэлгүй үнэт цаасны өгөөж; Β – системийн (зах зээлийн) эрсдэл буюу бета; Rm – нийт зах зээлийн өгөөж (ерөнхий индексүүдийн өгөөжөөр орлуулж болно); Энэхүү загвар нь үнэт цаас эсвэл үнэт цаасны багцын хүлээгдэж буй өгөөж нь эрсдэлгүй үнэт цаасны өгөөж дээр эрсдлийн урамшуулал нэмсэнтэй тэнцүү байх ёстой гэсэн утгыг агуулна. Хүлээгдэж буй өгөөж нь хөрөнгө оруулагчийн хүссэн хэмжээнд хүрэхгүй бол тэрээр хөрөнгө оруулахаас татгалзна.