Хөрөнгө оруулалтын банк (ХОБ)
Олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг санхүүгийн зуучлагч байгууллага: 1. Компаниудад хөрөнгө оруулдаг урт хугацааны хөрөнгө оруулагч. 2. Компаниас ба засгийн газраас гаргасан үнэт цаасыг нийтэд арилжаалдаг санхүүгийн зуучлагч (андеррайтер). 3. Нэгдэлтийн үед тохиромжтой зорилтот компанийг нээн тодруулж хэлэлцээр өрнүүлэхэд туслалцаа үзүүлдэг санхүүгийн байгууллага (зөвлөгч, гүйлгээ/хэлцэл хариуцагч). 4. Том хэмжээний хөрөнгө оруулагчдад брокер болон үйлчилж хөрөнгийг нь удирддаг санхүүгийн байгууллага (брокер/дилер).