Aggressive financing strategy

Тайлбар:

Санхүүжилтийн түрэмгий стратеги

Дээд зэргийн өгөөж авахын тулд багцын сонголт болон активын хуваарилалтаа тохируулах үйлдэл. Энэхүү стратеги нь хөрөнгө оруулалтын ашгийг салбарын эсвэл нийт зах зээлийн дунджаас дээгүүр байлгахыг оролддог ба илүү их эрсдлийг хүлээн зөвшөөрдөг. Хөрөнгөө өсгөх гол зорилготой байдаг учраас түрэмгий стратегитэй хөрөнгө оруулагчид нь активынхаа ихэнх хувийг эрсдэл багатай өрийн бичигт оруулахын оронд эрсдэл болон өгөөж өндөртэй хувьцаанд байршуулах нь нийтлэг.