Dedication strategy

Тайлбар:

Үнэнч стратеги

Олон үеийн бэлэн мөнгөний урсгалыг тэнцэтгэх стратеги.


Interest bearing financial instrument

Тайлбар:

Хүүтэй санхүүгийн хэрэглүүр

Хүү төлдөг санхүүгийн хэрэгслийг хэлнэ.


Net investment

Тайлбар:

Цэвэр хөрөнгө оруулалт

Нийт капитал хөрөнгө оруулалтаас элэгдэлийн зардлыг хассан дүнг хэлнэ.


Ask price

Тайлбар:

Зарах үнэ

Үнэт цаасыг худалдахаар дилерээс санал болгож байгаа үнэ.


Deep discounted securities

Тайлбар:

Их хэмжээний хөнгөлттэй үнэт цааснууд

Нэрлэсэн үнэ буюу хугацааны эцэст төлөгдөх дүнгээс эрх доогуур үнээр зарагдаж буй санхүүгийн хэрэгслийг хэлнэ.


Interest capitalization

Тайлбар:

Хүүгийн капиталжуулалт

Төлөгдөөгүй хүүгийн дүнг зээлийн үндсэн төлбөрлүү хөрвүүлж нэмэхийг хэлнэ.


Net present value (NPV)

Тайлбар:

Цэвэр өнөөгийн үнэлэмж (үнэ цэнэ)

Компанийн хөрөнгийн өртгийн хувиар хямдруулан тооцсон төслийн ирээдүйд орох мөнгөн урсгалуудын өнөөгийн үнэлэмжээс (үнэ цэнээс) анхны хөрөнгө оруулалтыг хасч гаргадаг төслийн үнэлгээний (төсөл сонголтын) дэвшилтэт арга.


Asset allocation

Тайлбар:

Активын хуваарилалт

Хөрөнгө оруулалтын багцыг активын ерөнхий ангиллаар хуваарилах үйл явц.


Default premium

Тайлбар:

Төлбөрийн чадварын урамшуулал

Төлбөрийн чадварын эрсдлийг нөхсөн хөрөнгө оруулалтын өгөөжийн урамшуулал.


Interest expense

Тайлбар:

Хүүгийн зардал

Аливаа санхүүгийн бүтээгдэхүүн хэрэгсэлтэй холбоотойгоор гарсан хүүгийн зардлыг хэлнэ.