Nonconventional cash flow pattern

Тайлбар:

Мөнгөн урсгалын хэвшмэл бус загвар

Хугацааны эхэнд мөнгөн зарлага нэгмөсөн гараад дараа нь цуваагаар мөнгөн орлого орохгүй байдал.


Noncumulative preferred stock

Тайлбар:

Ногдол ашиг нь үл хуримтлагдах давуу эрхтэй хувьцаа

Өмнөх үеийн төлөгдөөгүй ногдол ашгийн авлагыг тооцдоггүй давуу эрхтэй хувьцаа.


Non-exchange income

Тайлбар:

Арилжааны бус орлого

Арилжаанаас бусад үйл ажиллагаанаас олсон ашиг.


Nonmonetary items

Тайлбар:

Мөнгөн бус зүйлс

Бэлэн мөнгө эсвэл бэлэн мөнгө рүү түргэн хөрвөх чадвартай хөрөнгө өр төлбөрөөс бусад хөрөнгө, өр төлбөрийг хэлнэ.


Nonmonetary method

Тайлбар:

Мөнгөн бус арга

Хөрвөх чадвар сайтай хөрөнгүүдийг зах зээлийн үнэ цэнээр, хөрвөх чадвар муутай хөрөнгүүдийг түүхэн үнэ цэнээр нь үнэлэх арга.


Nonparticipating preferred stock

Тайлбар:

Нэмэгдэл ашгаас хувь үл хүртдэг давуу эрхтэй хувьцаа

Эзэмшигчид нь зөвхөн тогтоосон ногдол ашиг авдаг давуу эрхтэй хувьцаа.


Nonprofit organization

Тайлбар:

Aшгийн бус байгууллага

Нийгэмд ашиг тус үзүүлэх зорилготой, ашиг олох үндсэн зорилгогүй байгууллагыг хэлнэ. Ихэнх тохиолдолд татвараас чөлөөлөгдсөн, өгсөн хандив хөрөнгө оруулалтыг татвараасаа суутгах боломжтой байдаг.


Nonqualified stock option plan

Тайлбар:

Хувьцааны ердийн опцион төлөвлөгөө

Татварын хувьд илүү хөнгөлөлт эдэлдэггүй опционы төрлийг хэлнэ.


Nonrecourse basis

Тайлбар:

Үл буцаах нөхцөл

1. Зээлдүүлэгч худалдаж авсан дансны авлагынхаа барьцаагаар үл нөхөгдөх зээлийн эрсдлийг бүрэн хариуцах нөхцөл. 2. Зээлдэгч, баталгаа гаргагч эсвэл худалдагч гэх зэрэг талууд ямар нэгэн алдагдал эсвэл хохирол гарсан тохиолдолд тэдгээрийг тавьсан барьцаагаараа л барагдуулах үүрэгтэй, түүнээс гадуурх үүргийг зээлдүүлэгч эсвэл худалдан авагчийн өмнө хүлээхгүй гэсэн нөхцөл.


Nonvoting common stock

Тайлбар:

Саналын эрхгүй хувьцаа

Өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхийн зэрэгцээ шинээр элсэж буй хөрөнгө оруулагчдад саналын эрх олгохгүй байхаар зорьж компаниас гаргасан хувьцаа.