Үйл ажиллагааны нөхцөл
Тодорхой нэг процесс эсвэл системийг ажилуулахын тулд бүрдүүлэх шаардлагатай орчин нөхцөл.
Үйл ажиллагааны нөхцөл
Тодорхой нэг процесс эсвэл системийг ажилуулахын тулд бүрдүүлэх шаардлагатай орчин нөхцөл.
Үйл ажиллагааны мөчлөг
1. Компанийн эргэлтийн хөрөнгө нь мөнгөн хөрөнгөөс бэлэн бүтээгдэхүүн руу, түүнээс дансны авлага руу, түүнээс эргэж мөнгөн хөрөнгө руу шилжих үйл явц. 2. Түүхий эд материал, хөдөлмөр зэргийг худалдан авч эхэлж буй үеэс эхлэн бэлэн бүтээгдэхүүнээ борлуулж авлагаа цуглуулж дуусах хүртэлх хугацаа.
Үйл ажиллагааны мөнгөн урсгал
Компанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон борлуулалтанд шууд хамааралтай бэлэн мөнгөний урсгал.
Үйл ажиллагааны түвшин
Хэвийн ажиллагааг хангахын тулд дагаж мөрдөх ёстой үйл ажиллааганы түвшин.
Үйл ажиллагааны ахуйц ашиг
Хүү, татварыг оруулахгүйгээр бусад бүх өртөг зардлаа төлсний дараа үлдэж байгаа борлуулалтын төгрөг тутмын ашгийн хувь. Борлуулалтаас хүү, татвараас бусад зардлыг хасч (үйл ажиллагааны ашиг гарна) борлуулалтын дүнд хувааж тооцно.
Үйл ажиллагааны ашгийн тест
Үйл ажиллагааны ашиг нь түр зуурын эсвэл тогтворжсон эсэхийг
Үйл ажиллагааны нэгж
Цех, хэлтэс, үйлдвэрлэлийн шугам зэрэг компанийн бодит үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулдаг бизнесийн хэсэг.
Алдагдсан боломжийн өртөг
Санал болгосон төсөлд зарцуулж байгаа хөрөнгөөр өөр илүү сонголт хийж олох байсан мөнгөн орлого.
Капиталын оновчтой бүтэц
Эх үүсвэрийн жигнэсэн дундаж өртөг хамгийн бага, компанийн үнэлэмж хамгийн их байх капиталын бүтэц.
Эрсдэлтэй активын оновчтой багц
Эрсдэлтэй активуудыг эрсдэлгүй активтай хольж бүтэн багц үүсгэсэн хамгийн сайн хувилбар.