Опцион
Тодорхой эд хөрөнгийг (активийг) тогтоосон үнээр тогтоосон хугацааны өмнө эсвэл эцэст худалдан авах буюу худалдах эрх.
Опцион
Тодорхой эд хөрөнгийг (активийг) тогтоосон үнээр тогтоосон хугацааны өмнө эсвэл эцэст худалдан авах буюу худалдах эрх.
Опционы уян чанар
Суурь үнэт цаасны үнэлэмж (үнэ цэнэ) нь 1 хувиар нэмэгдэхэд дагаж нэмэгдэх опшины үнэлэмжийн (үнэ цэнийн) өсөлтийн хувь.
Опционы үнэ тогтоох загвар
Санхүүгийн үүсмэл хэрэгслийн нэг болох опционы үнийг тогтооход хэрэглэх загвар.
Опцион
Урьдчилан тохирсон үнээр урьдчилан тохирсон огноонд хувьцаа үнэт цаасыг худалдах, худалдан авах эрхийг эдлэх боловч үүрэг хүлээхгүй санхүүгийн хэрэгслийг хэлнэ.
Зөвшөөрлийн вексель
Тээврийн ачааг хүлээн авсан болохыг баталж олгодог баримт.
Нэрийн чек
Зөвхөн чек дээр нэр нь бичигдсэн хүнд төлбөр хийх чекийг хэлнэ.
Захиалгын зардал
Бараа материалын захиалгыг өгөх ба хүлээж авахад гардаг бичилт тооцооны тогтмол зардал.
Захиалгын зардал
Захиалга хийхтэй холбоотойгоор гарах төрөл бүрийн зардлыг хэлнэ.
Ердийн орлого
Компанийн бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалтаас бий болсон орлого.
Зохион байгуулалттай санхүүгийн зах зээл
Тодорхой дүрэм журам, зохицуулалтын дагуу үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн зах зээлийг хэлнэ.