Нийтийн эзэмшлийн хувьцаа
Компаниас гаргаж нийтийн эзэмшилд байгаа хувьцааны тоо хэмжээ.
Нийтийн эзэмшлийн хувьцаа
Компаниас гаргаж нийтийн эзэмшилд байгаа хувьцааны тоо хэмжээ.
Хүлээгдэж буй үнэт цаас
Буцааж дуудах чанарыг нь ашиглан хөрвүүлэх боломжгүй үнэт цаас.
Засвар өөрчлөлт оруулах
Асуудлыг шийдэж, сайжруулахын тулд үйл ажиллагааг нягтлан үзэх, өөрчлөлт оруулах.
Хяналт
Аливаа зүйлд хяналт тавих, алдааг илрүүлэх, зааварчилах.
Хяналтын хариуцлага
Хяналт тавих, зааварчилах үүрэг хахиуцлага.
Захиалга нь илүүдсэн үнэт цаас
Бүрэн зарагдсан үнэт цаасны гаргалт.
Захиалга нь илүүдсэн хувьцааны нөхцөл
Хувьцааны эрх (stock rights) эсвэл баталгаат эрх (warrant) гаргах үед одоогийн хувьцаа эзэмшигчиддээ компаниас олгодог давуу эрх буюу сонголт. Энэхүү хэлцлийн үед компанийн хувьцаа эзэмшигчид өмчлөлийн хэмжээгээ шинэ хувьцаа худалдаж авснаар хадгалан үлдэх боломжтой ба эрхээ хэрэгжүүлээгүй хувьцаа эзэмшигчдийн хувь хэмжээг бусдад нь захиалгын үнийн түвшинд тэнцүүлэн хуваарилан олгодог.
Лангууны арын арилжаа
Хөрөнгийн бирж дээр бүртгэгдээгүй үнэт цаасыг зардаг болон худалдан авдаг биет бус зах зээл.
Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч
Аливаа өмчийн хуулийн дагуу албан ёсны өмчлөх эрхийг эзэмшигч.
Өмчлөл
Аливаа хөрөнгийг өмчлөх хуулиар олгогдсон эрх.