Holding company

Тайлбар:

Толгой компани

Нэг буюу түүнээс дээш тооны компанийн хяналтын багцыг эзэмшдэг компани.


Micro economics

Тайлбар:

Микро эдийн засаг

Хувь хүн, өрх гэр болон байгууллагын жижиг түвшний эдийн засгийн шийдвэр гаргалтыг судалдаг эдийн засгийн ухааны салбар.


Credit guarantee

Тайлбар:

Зээлийн баталгаа

Зээлдэгч тал зээлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд өмнөөс нь үүргийн хэрэгжилтийг хангах амлалт, гэрээ.


Holding period return

Тайлбар:

Эзэмших хугацааны өгөөж

Хөрөнгө оруулалтын хугацааны өгөөж буюу үнэт цаасны үнийн өөрчлөлт ба орлогыг багтаасан нийт өгөөж.


Middle management

Тайлбар:

Дунд шатны удирдлага

Дээд шатны удирдлага болон доод шатны удирдлагын дундын түвшний удирдлага.


Credit period

Тайлбар:

Зээлийн хугацаа

Өглөгийг (дансны өр) барагдуулах хугацаа.


Horizon analysis (bond)

Тайлбар:

Хэвтээ шинжилгээ (бонд)

Хөрөнгө оруулалтын хугацааны эцэс дэх жилийн хүүгийн муруйг таамаглах замаар бондын өгөөжийг урьдчилан таамаглах үйл явц.


Miller-Orr model

Тайлбар:

Миллер-Оррын загвар

Зардлын хувьд үр ашигтай, гүйлгээний зориулалттай мөнгө хөрөнгийн үлдэгдлийг тодорхойлох загвар. Мөнгөн хөрөнгийн урсгал тодорхойгүй гэсэн санаанд үндэслэсэн мөнгөн хөрөнгийн үлдэгдлийн дээд хязгаар, оновчтой үлдэгдэл (буцах цэг)-ийг тодорхойлох загвар.