General meeting of shareholders

Тайлбар:

Хувь нийлүүлэгчдийн хурал /ХНХ/

Ихэнхдээ жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд компанитай холбоотой чухал асуудлуудын талаар шийдвэр гаргах, ТУЗ-н гишүүдийг сонгох зэрэг ажлыг хэрэгжүүлдэг.


Marketable securities

Тайлбар:

Түргэн борлогдох үнэт цаас

Засгийн газрын богино хугацаат өрийн бичиг, арилжааны бичиг, Засгийн газар, бизнес, санхүүгийн байгууллагын гаргасан шилжих хадгаламжийн сертификат зэрэг богино хугацаат өрийн хэрэгслүүд.


Cost of common stock equity

Тайлбар:

Энгийн хувьцааны өртөг

Компанийн хувьцаанд хөрөнгө оруулж эрсдэл үүрснийхээ төлөө хөрөнгө оруулагчаас шаардах хамгийн наад захын өгөөж (E(Ri)). Энгийн хувьцааны өртгийг САРМ загвараар тооцоолж болно.


Golden parachutes

Тайлбар:

Алтан шүхэр стратеги

Зорилтот компани нь бусад компанийн эзэмшилд очсон нөхцөлд зорилтот компанийн гол удирдлагуудад томоохон хэмжээний урамшуулал өгөхөөр тусгасан хөдөлмөрийн гэрээ. Эзэмшигч компанийн хувьд энэ нь ихээхэн зардалтай байдаг учраас зорилтот компанийн хувьд хамгаалалт болдог.


Market-to-book value ratio

Тайлбар:

Зах зээлийн ба бүртгэлийн үнэлгээний харьцаа

Хувьцааны зах зээлийн үнийг нэгж хувьцааны бүртгэлийн үнэд харьцуулсан харьцаа.


Cost of giving up a cash discount

Тайлбар:

Бэлэн мөнгөний хөнгөлөлтөөс татгалзсаны зардал

Өглөгийг нэмэлт өдрөөр хойшлуулсны төлөө төлөх хүү.


Government budget

Тайлбар:

Улсын төсөв

Тухайн жилийн төр засгийн орлого, зарлагыг таамагласан, тодорхойлсон баримт бичгийг хэлнэ.


Marking to markets

Тайлбар:

Зах зээлийн барагдуулалт

Ирээдүйн хэлцлээр тогтоогдсон үүргүүдийн өдөр тутмын тооцоо барагдуулалт.


Cost of long-term debt

Тайлбар:

Урт хугацаатай санхүүжилтийн өртөг

Зээллэгийн замаар урт хугацаатай санхүүжилт олж авах татварын дараахь өнөөгийн өртөг.


Greenmail

Тайлбар:

Ногоон шуудан стратеги

Зорилтот компани нь өөрийн нэг буюу хэд хэдэн хувь нийлүүлэгчээс ихээхэн хэмжээний хувьцааг хувийн хэлцлээр зах зээлийн үнээс дээгүүр үнээр буцаан худалдаж авч дээрэнгүй эзэмшлээс хамгаалдаг стратеги.