Correspondence

Тайлбар:

Захидал харилцаа

Захидал солилцох замаар харилцах.


Futures

Тайлбар:

Фъючерс

Аливаа хөрөнгийг тодорхой үнээр ирээдүйд худалдах, худалдан авах тохиролцоо гэрээг хэлнэ. Форвардаас ялгарах гол ялгаа нь бирж дээр арилжаалагддаг, өндөр түвшинд стандартчилагдсан байдаг.


Market value

Тайлбар:

Зах зээлийн үнэ цэнэ

Зах зээл дээр холбоо хамааралгүй гуравдагч этгээдэд богино хугацаанд худалдах боломжтой үнийг хэлнэ.


Correspondent bank

Тайлбар:

Корреспондент банк

Гадаад улс оронд аливаа банкны үйлчилгээг төлөөлөн үзүүлж буй гадаадын банкыг хэлнэ.


Futures contracts

Тайлбар:

Фьючерсийн гэрээ

Тодорхой санхүүгийн хэрэглүүр, гадаад валют, бараа бүтээгдэхүүнийг ирээдүйн тогтсон өдөр эсвэл заасан хугацааны турш заасан үнээр буюу өгөөжөөр худалдан авах буюу худалдах тухай бирж дээр арилжаалагддаг гэрээ.


Market value weights

Тайлбар:

Зах зээлийн нийт үнэлэмжийн жин

Компанийн гаргасан хувьцааны тоо, нэгж хувьцааны зах зээлийн үнийн үржвэрээр тооцсон жин


Cost of a new issue of common stock

Тайлбар:

Шинээр гаргах хувьцааны өртөг

Доогуур үнэлэгдэх ба гаргалтын зардлыг тусгасан хувьцааны өртөг.


Futures price

Тайлбар:

Ирээдүйн хэлцлийн үнэ

Ирээдүйн хэлцлийн хугацааны эцэст төлөхөөр урьдчилан тохиролцсон үнэ.


Market value-weighted index

Тайлбар:

Зах зээлийн нийт үнэлэмжээр жигнэсэн дундаж

Үнэт цаас бүрийн зах зээлийн нийт үнэлэмжээр жигнэсэн дундаж өгөөжүүдийн индекс. Стандарт энд Пүүрз 500-ын индекс.


Cost of capital

Тайлбар:

Капиталын (хөрөнгийн) өртөг

Компаниас өөрийн зах зээлийн үнэлэмжээ хадгалах эх үүсвэр татахын тулд төслийн хөрөнгө оруулалтаар зайлшгүй олох шаардлагатай өгөөж.