Нийт ахуйц ашиг
Борлуулсан барааны өртгөө төлсний дараа үлдэж байгаа борлуулалтын төгрөг тутмын ашгийн хувь. Борлуулалтаас борлуулсан барааны өртгийг хасч (нийт ашиг гарна) борлуулалтын дүнд хувааж тооцно.
Нийт ахуйц ашиг
Борлуулсан барааны өртгөө төлсний дараа үлдэж байгаа борлуулалтын төгрөг тутмын ашгийн хувь. Борлуулалтаас борлуулсан барааны өртгийг хасч (нийт ашиг гарна) борлуулалтын дүнд хувааж тооцно.
Зээлийн хугацаа
Зээлийн төлбөр төлөгдөж дуусах хугацаа.
Хамтран ажиллагч
Хамтран ажиллагч эсвэл аливаа гэрээ хэлэлцээрийн нөгөө талыг хэлнэ.
Баталгаа
Аливаа нөхцөл шаардлага хангагдахыг баталгаажуулсан амлалт гэрээг хэлэх бөгөөд ихэнхдээ бичгэн хэлбэрээр байна.
Төлбөрийн хэрэгсэл
Төлбөр төлөх, шилжүүлэхэд ашигладаг арга хэрэгслүүдийг хэлнэ.
Харилцагч
Үүсмэл хэрэглүүрийн ажил гүйлгээнд оролцогч нөгөө тал.
Эрсдлийн хамгаалалт
Тодорхой хөрөнгө, өр төлбөр, ирээдүйд хийгдэх ажил гүйлгээний үнэ буюу хүүний түвшний тааламжгүй өөрчлөлтийн эрсдлээс байгууллагыг хамгаалах стратеги. Тодорхой позициудын алдагдлыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь өөр нэг зах зээл дээрх тусдаа позициудаас олсон олзоор тэнцвэржүүлэх гэсэн хүлээлттэйгээр ямар нэг харилцаа үүсгэж, эрсдлээс зайлсхийх буюу багасгахын тулд эрсдлийн хамгаалалтын ашигладаг.
Дунд хугацаат үнэт цаас
Дунд хугацааны үнэт цаас буюу ихэнх тохиолдолд 2-10 жилийн хугацаатай бондыг хэлнэ.
Улсын сонголт
Аль нэг улсад хийх хөрөнгө оруулалтыг сонгох активын хуваарилалт.
Эрсдлээс хамгаалалтын үр нөлөөт байдал
Эрсдлээс хамгаалагч хэрэглүүр нь хамгаалагдсан эрсдэлд хамаатай мөнгөн гүйлгээ буюу бодит үнэ цэнийн өөрчлөлтийг нөхөж чадаж буй түвшин.