Зээлийн шинжилгээ
Зээлдэгчийн зээлийн өргөдөлд хийх үнэлгээ.
Зээлийн шинжилгээ
Зээлдэгчийн зээлийн өргөдөлд хийх үнэлгээ.
Эрсдлээс хамгаалах
Нбб-ийн зорилгоор эрсдлээс хамгаалах гэдэгт нэг буюу түүнээс дээш тооны хэрэглүүрийг эрсдлээс хамгаалах гэсэн зориулалтаар ашиглахыг ойлгох ба ингэснээр эдгээрийн бодит үнэ цэнийн өөрчлөлт нь эрсдлээс хамгаалагдсан зүйлийн мөнгөн гүйлгээ буюу бодит үнэ цэнийн өөрчлөлтийг бүрэн буюу хэсэгчлэн нөхөх юм_
Санах ой
Санах ой, ой санамж, дурсамж.
Хадгаламж зээлийн хоршоо
Гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээдийг хэлнэ.
Эрсдлээс хамгаалах хэрэглүүр
Мөнгөн гүйлгээ буюу үнэ цэнэ нь эрсдлээс хамгаалагдсан тухайлсан зүйлийн мөнгөн гүйлгээ буюу бодит үнэ цэнийн өөрчлөлтийг нөхөхөөр хүлээгдэж буй бөгөөд ийнхүү ашиглах зориулалтыг нь тогтоосон үүсмэл хэрэглүүр буюу эсвэл (хязгаарлагдмал тохиолдолд) өөр бусад санхүүгийн хөрөнгө, өр төлбөр.
Нэгдэлт
Хоёр ба түүнээс дээш тооны компани нэгдэж аль нэг компанийхаа нэрийг авах.
Кредит карт
Бараа бүтээгдэхүүнийг зээлээр авах эрхийг олгодог пластик картыг хэлнэ.
Урт хугацааны үнэлгээний жин
Капиталын жинхэнэ бүтцэд тулгуурласан бүртгэлийн буюу зах зээлийн үнэлгээний жин.
Компанийн нэгдэл
2 болон түүнээс дээш тооны компани хоорондоо нэгдэх.
Зээлийн хороо
Зээлийн хүсэлтийг хүлээн авч зээл олгох эсэх шийдвэрийг хамтдаа гаргадаг бүлэг хүмүүсийг хэлнэ.