Convertible bond

Тайлбар:

Хөрвөх бонд

Тогтоосон тооны энгийн хувьцаанд хөрвөдөг бонд.


Forward rate agreement

Тайлбар:

Форвардын гэрээ

Зөрүү хүүний түвшнээр тодорхойлогдсон дүнг ирээдүйн тогтсон өдөр солилцох тухай хоёр талын хоорондын хэлцэл. Тэрхүү дүн нь жишиг хувь хэмжээ (libor, төрийн сангийн өрийн бичиг гэх мэт) болон хүүний зөвшилцсөн түвшингийн хоорондын зөрүүд суурилсан байх ба нэрлэсэн дүнгээс бодогдоно.


Market order

Тайлбар:

Зах зээлийн захиалга

Үнэт цаасыг зах зээл дээр одоо байгаа үнээр шууд худалдаж авах буюу худалдах захиалга.


Convertible preferred stock

Тайлбар:

Хөрвөх давуу эрхтэй хувьцаа

Тогтоосон тооны энгийн хувьцаанд хөрвөдөг давуу эрхтэй хувьцаа.


Forwards

Тайлбар:

Форвард

Аливаа хөрөнгийг тодорхой үнээр ирээдүйд худалдах, худалдан авах тохиролцоо гэрээг хэлнэ


Market portfolio

Тайлбар:

Зах зээлийн багц

Багцын бүрэлдэхүүн дэх үнэт цаас бүр нь өөрийн зах зээлийн үнэлэмжтэй (үнэ цэнтэй) пропорциональ хамааралтайгаар орсон багц.


Convexity

Тайлбар:

Конвексити

Бондын үнэ, жилийн хүүгийн харьцааг харуулсан муруйн чиглэлийн өөрчлөлт.


Fourth market

Тайлбар:

Дөрөвдөгч зах зээл

Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцааг хөрөнгө оруулагчид брокерийн зуучлалыг алгасан өөр хоорондоо шууд арилжих үйл явц.


Market premium

Тайлбар:

Зах зээлийн урамшуулал (хөрвөх үнэт цаасны хувьд)

Хөрвөх үнэт цаасны зах зээлийн үнэлэмж нь түүний шулуун болон хөрвөлтийн үнэлгээнээс давсан хэсэг.


Corporate bond

Тайлбар:

Компанийн бонд

Компани нь тодорхой хэмжээний мөнгийг санхүүгийн байгууллагаас буюу хувь хүнээс зээлсэн, түүнийгээ ирээдүйд тодорхой нөхцлийн дагуу төлөхийг амласан өрийн бичиг.