Margin call

Тайлбар:

Маржиний шаардлага

Маржин данс буюу зээлээр санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын дансны доод үлдэгдэл хүрэлцэхгүй болсон тохиолдолд брокерын зүгээс нэмэлт мөнгө байршуулах шаардлага тавихыг хэлнэ.


Conversion fund

Тайлбар:

Хөрвөлтийн сан

Тэтгэвэрт гарахдаа амьжиргааны түвшин орлогоо бууруулахгүйн тулд ашигладаг хөрөнгө оруулалтын сангийн хэлбэр


Foreign trade

Тайлбар:

Гадаад худалдаа

Өөр өөр улсууд хоорондоо бараа үйлчилгээ худалдаалахыг хэлнэ.


Marginal cost-benefit analysis

Тайлбар:

Ахиуц зардал-үр ашгийн шинжилгээ

Ахиуц үр ашиг нь нэмэгдсэн зардлаас илүү байсан нөхцөлд л санхүүгийн шийдвэрийг гаргаж хэрэгжүүлдэг эдийн засгийн зарчим.


Conversion price

Тайлбар:

Хөрвөх үнэ

Хөрвөх үнэт цаасийг энгийн хувьцаанд хөрвүүлсний эцэст бодитойгоор энгийн нэгж хувьцаанд төлсөн үнэ.


Forward contract

Тайлбар:

Форвард хэлцэл

Урьдчилан тохирсон тодорхой үнээр, тодорхой хугацаанд активыг хүргэж өгөх үүрэг.


Marginal tax rate

Тайлбар:

Татварын ахиуц хувь

Орлогын тодорхой түвшнээс илүү гарсан хэсэгт ногдуулдаг татвар.


Conversion ratio

Тайлбар:

Хөрвөх харьцаа

Хөрвөх үнэт цаас энгийн хувьцаанд хөрвөх харьцаа.


Forward rate (bond)

Тайлбар:

Форвард хүү (бонд)

Урт хугацаатай бондын хүлээгдэж буй өгөөжийг богино хугацаатай бондын өгөөжтэй хугацааг нь сунгах замаар тэнцүүлэн тооцдог богино хугацаат ирээдүйн хүү.


Market capitalization rate

Тайлбар:

Зах зээлийн хямдруулалтын хувь

Компанийн мөнгөн урсгалыг хямдруулахад ашиглах зах зээл дээр хүлээн зөвшөөрөгдсөн хямдруулалтын хувь.