Continuous probability distribution

Тайлбар:

Магадлалын тасралтгүй тархалт

Өгөгдсөн үйл явдлын хувьд гарах боломжит бүхий л үр дүнгүүдийн магадлалын тархалт.


Foreign bond

Тайлбар:

Гадаадын бонд

Хөрөнгө оруулагчийн орны мөнгөн тэмдэгтээр илэрхийлэгдсэн, хөрөнгө оруулагчийн орны зах зээл дээр зарагддаг, гадаадын компани, засгийн газраас гаргаж буй бонд.


Management accounting

Тайлбар:

Удирдлагын бүртгэл

Компанийн менежментийн зүгээс үйл ажиллагаатай холбоотой гол шийдвэрүүд гаргахдаа ашигладаг дотоод бүртгэлийг хэлнэ. Тайлан гаргахад ашигладаг санхүүгийн бүртгэлээс ялгаатай.


Controlling council/supervisory board

Тайлбар:

Хяналтын зөвлөл

Төлөөлөн удирдах зөвлөл буюу хувьцаа эзэмшигчдийг төлөөлж байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх эрх үүрэг бүхий хамгийн дээд байгууллага


Foreign direct investment

Тайлбар:

Гадаадын шууд хөрөнгө оруулалт

Гадаад улс руу хийх хөрөнгө, менежмент, техникийн шилжүүлэг.


Management board/board of directors

Тайлбар:

Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/

Хувьцаа эзэмшигчдийг төлөөлж компанийн үйл ажиллагаатай холбоотой гол шийдвэрийг гаргах эрх бүхий дээд зөвлөл.


Conventional cash flow pattern

Тайлбар:

Мөнгөн урсгалын хэвшсэн загвар

Хугацааны эхэнд мөнгөн зарлага нэг мөсөн гараад дараа нь орох мөнгөн орлогын цуваа.


Foreign exchange contract

Тайлбар:

Гадаад валютын арилжааны гэрээ

Гадаад валютаар илэрхийлэгдсэн хөрөнгө, өр төлбөрийг ирээдүйд солилцохыг шаарддаг буюу эсвэл ийм сонголтын эрх олгож буй гэрээ.


Management control

Тайлбар:

Удирдлагын хяналт

Тавьсан зорилтуудыг өгөгдсөн хугацаанд биелүүлэх зорилго бүхий менежментийн функцыг хэлнэ.


Convergence property

Тайлбар:

Үнэ нийлэх чанар

Хэлцлийн хугацааны эцэст ирээдүйн үнэ ба спот (одоогийн) үнэ нийлэх чанар.