Conflicting rankings

Тайлбар:

Зөрчилтэй эрэмбэлэлт

Мөнгөн урсгалын цаг хугацаа, хэмжээний зөрүүгээс шалтгаалан өгөгдсөн төслийн цэвэр өнөөгийн үнэлэмжээр (NPV) ба өгөөжийн дотоод хувиар (IRR) тооцсон үзүүлэлтүүдийн эрэмбэ зөрчилдөх явдал.


Fixed rate mortgage

Тайлбар:

Тогтмол хүүтэй үл хөдлөх хөрөнгийн зээл, мортгеж

Тогтмол хүүтэй, моргэйжийн хугацаанд сар бүр тэнцүү хэмжээн төлбөр төлөгддөг, үл хөдлөх хөрөнгөөр барьцаалагдсан зээл.


Lower of cost or market method

Тайлбар:

Өртөг ба зах зээлийн үнийн аль бага арга

Бүтээгдэхүүний түүхэн өртөг эсвэл зах зээлийн үнэ цэнийн аль багаар нь баланс дээр бүртгэх.


Congeneric merger

Тайлбар:

Нэг салбарын компанийн нэгдэлт

Нэг салбарын боловч, нэг төрлийн бизнес эрхэлдэггүй, нийлүүлэгч худалдан авагчийн харьцаагүй компаниудын нэгдэлт.


Flat yield curve

Тайлбар:

Жилийн хүүгийн параллель муруй

Богино ба урт хугацаатай зээлийн хүү харьцангуй адилхан болохыг харуулах жилийн хүүгийн муруй.


Lowest activity level

Тайлбар:

Үйл ажиллагааны доод түвшин

Үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн түүхэн эсвэл боломжит хамгийн бага түвшин.


Conglomerate merger

Тайлбар:

Өөр салбарын компанийн нэгдэлт

Бизнесийн ямар ч уялдаа холбоогүй компаниудын нэгдэлт.


Float

Тайлбар:

Замд яваа мөнгө

Төлбөр хариуцагчаас шилжүүлсэн мөнгө төлбөр хүлээн авагчийн дансанд ороогүй байх нөхцөл.


Low-regular-and-extra dividend policy

Тайлбар:

Тогтмол ногдол ашгийг багаар, дээр нь илүүг нэмж олгох бодлого

Ногдол ашгийг зориудаар бага хувиар тооцож тогтмол хуваарилаад хувьцааны ашиг нь ердийнхөөс илүү гарсан тохиолдолд нэмж ногдол ашиг хуваарилах бодлого.


Conservative financing strategy

Тайлбар:

Санхүүжилтийн консерватив стратеги

Санхүүжилтийн түрэмгий стратегийн эсрэг бодлого. Эрсдлийг аль болох бууруулахын тулд багцын сонголт болон активын хуваарилалтаа тохируулах үйлдэл. Эрсдлээ багасгах гол зорилготой байдаг учраас консерватив стратегитэй хөрөнгө оруулагчид нь активынхаа ихэнх хувийг эрсдэл багатай өрийн бичиг, мөнөгөний зах зээлийн болон тогтмол орлоготой үнэт цаасууданд байршуулах нь нийтлэг.