Буцаан эзэмшилтийн гарз
Өр төлбөрөө барагдуулахгүй, үүргээ биелүүлээгүйн улмаас хөрөнгийг хураан авахад үүсэх алдагдал.
Буцаан эзэмшилтийн гарз
Өр төлбөрөө барагдуулахгүй, үүргээ биелүүлээгүйн улмаас хөрөнгийг хураан авахад үүсэх алдагдал.
Авлагын бүтэц
Зээлдүүлэгчдийн авлагын дүнд хувь тэнцүүлэн тооцож олгох мөнгөн төлбөр.
Тогтмол орлоготой үнэт цаас
Бонд гэх мэтийн тодорхой хугацаанд тодорхой мөнгөн орлого авчирдаг үнэт цаас.
Алдагдалтай гэрээний алдагдал
Алдагдалтай гэрээнээс үүдэн үүссэн, хүлээсэн алдагдал.
Нийлмэл хүү
Санхүүгийн хэрэгсэлд төлсөн хүү нь тодорхой хугацааны эцэст үндсэн төлбөрийн бүрэлдэхүүн хэсэг болох үйл явц.
Шулуун бонд
Купон хэв хэмжээ нь тогтмол хувь хэмжээтэй бондыг хэлнэ.
Алдагдлын лимит
Өмч хөрөнгийн даатгалаас олгох хохирлын мөнгөний лимит.
Итгэлийн индекс
Дээгүүр зэрэглэлтэй компаниудын бондын жилийн хүүг дундуур зэрэглэлтэй компаниудын бондын жилийн хүүд харьцуулсан харьцаа.
Зээлийн тогтмол хүү
Зээл олгох үеийн суурь хүүн дээр нэмэгдэл хүүг нэмж тогтоогоод, зээлийн хугацаа дуусах хүртэл мөрддөг тогтмол хүү.
Бага үнэтэй түргэн элэгдэх зүйлс
Үнэ цэнэ багатай бөгөөд түргэн элэгдэж дуусдаг хөрөнгө, эд зүйлс.