Finished goods inventory

Тайлбар:

Бэлэн бүтээгдэхүүний нөөц

Үйлдвэрлэгдэж дууссан боловч зарагдаж амжаагүй байгаа зүйлс.


Loss from fixed assets write off

Тайлбар:

Үндсэн хөрөнгийн хасагдуулалтын алдагдал

Үндсэн хөрөнгийн үнэ цэнэ буурсан эсвэл үнэ цэнэгүй болсон тохиолдолд хүлээх алдагдал.


Compensating balance

Тайлбар:

Дансны үлдэгдлийн шаардлага

Компанийн авсан богино хугацаатай зээлийн дүнгийн тодорхой хувийг дансандаа заавал байлгаж байх шаардлага.


Fiscal policy

Тайлбар:

Сангийн бодлого

Эдийн засгийг тогтворжуулах зорилгоор засгийн газрын зардал болон татварыг өөрчлөх бодлого.


Loss on expiration of stock rights

Тайлбар:

Хувьцааны эрхийн хүчингүй болcны алдагдал

Хувьцаа худалдан авах эрхийн хугацаа дууссанаар хүлээсэн алдагдал.


Competitive bidding

Тайлбар:

Өрсөлдөж авах санал

Гаргасан үнэт цаасыг хамгийн өндөр үнээр авах санал гаргасан банк буюу банкны бүлгийн захиалгыг урамшуулах замаар ХОБ-ыг сонгодог арга.


Five C's credit

Тайлбар:

Зээл олгоход баримтлах Таван “Си”-гийн зарчим

Зээлдэгчийн зээл төлөх чадварыг тодорхойлох зорилгоор компанийн зээлийн шинжээчдээс хэрэглэдэг 5 гол хэмжүүр Character (Зээлдэгчийн түүх), Capacity (Төлбөрийн чадвар), Capital (Санхүүгийн чадвар), Collateral (Барьцаа хөрөнгө), Conditions (Гадаад нөхцөл).


Loss of a profitable contract

Тайлбар:

Ашигтай гэрээг алдах

Ашигтай нөхцөлтэй, ашиг орлого олох байсан гэрээг байгуулж чадалгүй алдах.


Complete portfolio

Тайлбар:

Бүтэн багц

Эрсдэлгүй ба эрсдэлтэй активыг (үнэт цаасыг) багтаасан нийт багц.


Fixed income funds

Тайлбар:

Тогтмол орлоготой үнэт цаасны сан

Тогтмол орлоготой үнэт цаасанд төвлөрч хөрөнгө оруулдаг хамтын сангийн хэлбэр.