Financial leverage

Тайлбар:

Санхүүгийн хөшүүрэг

Зээл буюу санхүүжилтийн тогтмол зардлыг ашиглаж нэгж хувьцаанд ногдох ашгийг (EPS) нэмэгдүүлэх үйл явц.


Long position

Тайлбар:

Урт позиц

1. Үнэ нь өснө гэсэн хүлээлттэйгээр үнэт цаасыг худалдан авч ирээдүйд зарах зорилготойгоор тодорхой хугацаанд барих үйлдэл.2. Опшин хэлцлийг худалдан авах үйлдэл (опшины хувьд).


Commission broker

Тайлбар:

Шимтгэлийн брокер

Үнэт цаасны арилжааны захиалгыг гүйцэтгэгч, хөрөнгийн бирж дээр ажилладаг брокерийн пүүсийн төлөөлөгч.


Financial management

Тайлбар:

Санхүүгийн удирдлага

Бизнесийн байгууллага дахь санхүүгийн менежерийн хариуцсан үүрэг.


Long term investment

Тайлбар:

Урт хугацаат хөрөнгө оруулалт

Урт хугацааны буюу ихэнхдээ 1 жилээс дээш хугацаатай хөрөнгө оруулалтыг хэлнэ.


Commission revenue (expense)

Тайлбар:

Шимтгэлийн орлого (зардал)

Брокер болон агентууд борлуулалт, арилжаа хийсний төлөө авсан урамшууллаас олсон орлогыг хэлнэ.


Financial manager

Тайлбар:

Санхүүгийн менежер

Санхүүгийн, санхүүгийн бус, хувийн, олон нийтийн, том, жижиг, ашгийн, ашгийн бус бүхий л төрлийн компани байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг удирддаг ажилтан.


Long-term (strategic) financial plans

Тайлбар:

Урт хугацааны (стратегийн) санхүүгийн төлөвлөгөө

Урт хугацаанд төлөвлөгдсөн санхүүгийн үйл ажиллагаа ба тэрхүү үйл ажиллагааны санхүүгийн үр дагавар.


Commitment fee

Тайлбар:

Амлалтын шимтгэл

Эргэлтийн зээлийн шугамын үед зээлдэгчийн ашиглаагүй зээлийн эрхийн дундаж үлдэгдэлд ногдуулан тооцож авдаг шимтгэл.


Financial market

Тайлбар:

Санхүүгийн зах зээл

Хувьцаа бонд өрийн бичиг гэх мэт санхүүгийн хөрөнгийг арилжаалдаг захыг хэлнэ