Loan amortization schedule

Тайлбар:

Зээлийн барагдуулалтын хуваарь

Зээлийг тэнцүү хэмжээний төлбөрүүдээр барагдуулах хуваарь. Энэ нь тухайн төлбөр бүрт орсон үндсэн өр ба хүүгийн хэмжээг харуулдаг.


Combiner

Тайлбар:

Нэгтгэгч

Хоёр компани нэгдэх буюу нэг нь нөгөөгөө худалдан авч буй тохиолдолд худалдан авч буй компани.


Financial Accounting Standards Board (FASB)

Тайлбар:

Санхүүгийн бүртгэлийн стандартын зөвлөл

Нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмыг тунхагладаг нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн байгууллага.


Loan loss provisions

Тайлбар:

Зээлийн эрсдлийн сан

Олгосон зээлийн тодорхой хувь нь эргэн төлөгдөхгүй алдагдал болно гэж тооцоолж байгуулсан алдагдлыг нөхөх санг хэлнэ.


Comfort

Тайлбар:

Тав тух

Тав тухтай, санаа зовох зүйлгүй, эрх чөлөөтэй хүссэнээрээ байх.


Financial break-even point

Тайлбар:

Санхүүгийн хугарлын цэг

Татвар ба хүүгийн зардлын өмнөх орлого (EBIT) нь нийт санхүүгийн тогтмол зардлаа дөнгөж хаах түвшин буюу нэгж хувьцааны орлого (EPS) нь тэгтэй тэнцүү байх (EBIT)-ын түвшин.


Loan portfolio

Тайлбар:

Зээлийн багц

Тухайн банк эсвэл зээлдэгчийн олгосон бүх зээлийг нийтэд нь зээлийн багц гэнэ.


Commercial bank

Тайлбар:

Арилжааны банк

Ашиг олох зорилгоор банкны бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэгч байгууллагыг хэлнэ.


Financial engineering

Тайлбар:

Санхүүгийн инженерчлэл

Сонирхогч этгээдийн захиалгад нийцүүлэн үнэт цаасыг бий болгох, зохион бүтээх үйл явц.


Local currency

Тайлбар:

Дотоод валют

Тухайн газар нутагт ашигладаг албан ёсны мөнгөн тэмдэгтийг хэлнэ. Жишээ нь Монгол улсын хувьд төгрөгийг хэлнэ.