Байгууллагыг татан буулгах
Компанийг татан буулгах буюу үлдсэн хөрөнгийг зарж борлуулж өр төлбөрийг дарах, хувьцаа эзэмшигчдэд тараан ноогдуулах.
Байгууллагыг татан буулгах
Компанийг татан буулгах буюу үлдсэн хөрөнгийг зарж борлуулж өр төлбөрийг дарах, хувьцаа эзэмшигчдэд тараан ноогдуулах.
Хазайлтын коеффициент (итгэлцүүр)
Янз бүрийн хүлээгдэж буй өгөөжтэй активуудын эрсдлийн түвшинг харьцуулахад ашигладаг харьцангүй тархалтын хэмжүүр.
Хүчин зүйлсийн загвар
Хувьцааны өгөөжийн хувь дахь компанийн онцлогтой эрсдэл ба системийн эрсдлийг харьцуулан хэмждэг статистикийн загвар.
Хөрвөх чадвар
1. Актив болон үнэт цаас үнийн өөрчлөлтгүйгээр хурдан арилжаалагдах чанар. 2. Актив болон үнэт цаасыг маш хурдан мөнгөнд хөрвөх (мөнгө болгох) боломж.
Зэрэгцэн орших
Нэг газар эсвэл нэг цагт хамт оршин байх
Хүчин зүйлийн багц
Нэг хүчин зүйлийн хувьд бета нь 1-тэй тэнцүү, бусад хүчин зүйлсийн хувьд бета нь 0-тэй тэнцүү байгуулагдсан сайн тархаагдсан багц.
Хөрвөх чадварын эрсдэл
Хөрвөх чадвар буюу богино хугацааны төлбөрийн үүргээ биелүүлж чадахгүй байх эрсдэл үүсэх.
Зоосон мөнгө
Мөнгө болгон ашигладаг металлаар хийсэн албан ёсны дүрс тэмдэг бүхий эд зүйлийг хэлнэ.
Факторинг-дансны авлагаа худалдах
Дансны авлагаа факторын болон санхүүгийн байгууллагуудад хямдралтай худалдаж эх үүсвэр олж авах.
Хөрөнгийн хөрвөх чадвар
Богино хугацаанд бэлэн мөнгө рүү маш бага эсвэл ямар ч алдагдалгүйгээр хөрвөх чадварыг илэрхийлнэ.