Замд яваа клирингийн мөнгө
Төлбөр хүлээн авагч мөнгийг өөрийн дансандаа оруулснаас хойш бодитойгоор ашиглах боломж бүрдэх хүртэлх хугацаа.
Замд яваа клирингийн мөнгө
Төлбөр хүлээн авагч мөнгийг өөрийн дансандаа оруулснаас хойш бодитойгоор ашиглах боломж бүрдэх хүртэлх хугацаа.
Сунгах бонд
Анхнаасаа 1-5 жилийн богино хугацаатай гаргасан, бонд эзэмшигчийн сонголтоор төсөөтэй хугацаагаар сунгах боломжтой бонд. Хүү нь хугацааны эцэст өөрчлөгдөх тул хөвөгч хүүтэй бондтой төстэй.
Хязгаарлагдмал хариуцлага
Зөвхөн компанид оруулсан, эзэмшдэг хөрөнгийн хувь хэмжээгээрээ хариуцлага хүлээх хуулийн нөхцлийг хэлнэ.
Клирингийн байгууллага
Үнэт цаасны арилжаанд оролцогч талуудын төлбөр тооцоонд зуучлах зорилгоор биржээс нээсэн байгууллага.
Сунгалт
Шууд биш боловч авлагаа дараа бүрэн авахаар тохиролцсон компанийн зээлдүүлэгчдийн хэлцэл.
Хязгаарлагдмал хариуцлагатай компани/ХХК
Хувь эзэмшигчид нь компанид оруулсан хөрөнгө оруулалт, хувь эзэмшлээрээ хүлээх хариуцлага нь хязгаарлагдах, хувийн хөрөнгөнд халдахгүй хуулийн бүтэцтэй компанийг хэлнэ.
Түншийн нөлөөлөл
Компаниас ногдол ашгийн төлбөрийн хуваарьтайгаа зохицуулж хувь нийлүүлэгчдээ сонгодог гэсэн аргумент.
Гадны санхүүжилтийн хэрэгцээ ("бөглөө" үзүүлэлт)
Таамаглан тооцох аргын үед гадны санхүүжилтийн хэрэгцээ нь тэнцлийг тэнцүүлэгч бөглөө үзүүлэлт болдог.
Хязгаарлагдмал хариуцлагатай компани
Үүсгэн байгуулагчдын тоо нь 50-аас дээшгүй, хаалттай захиалгын үндсэн дээр хувьцаагаа гаргадаг компани.
Эцэслэх
Санхүүгийн ажил гүйлгээг гүйцээх буюу төлбөр тооцоог нь барагдуулах