Cash method

Тайлбар:

Мөнгөн суурьт арга

Бэлэн мөнгийг бодитойгоор орох болон гарах үед нь орлого зарлагад тооцох арга.


Excess reserves

Тайлбар:

Илүүдэл нөөц

Байх ёстой эсвэл хэрэгцээтэй нөөцийн хэмжээнээс илүү гарсан дүн хэмжээ


LIBOR (abbreviation for London interbank offered rate)

Тайлбар:

Лондонгиийн банк хоорондын санал болгосон хүү

Дэлхийн том банкууд банк хоорондын зах зээл дээр хоорондоо богино хугацааны санхүүжилт олгоход шаардах дундаж хүүгийн түвшнийг хэлнэ. Дэлхийд их хэмжээний санхүүгийн хэрэгсэл энэхүү хүүгийн түвшингээс хамаарсан байдаг, эдийн засгийн ерөнхий эрсдэлийн түвшнийг илэрхийлдгээрээ өндөр ач холбогдолтой байдаг.


Cash receipts

Тайлбар:

Мөнгөн хөрөнгийн орлого

Санхүүгийн өгөгдсөн хугацааны дотор авсан компанийн бэлэн мөнгөний орлого.


Excess return

Тайлбар:

Илүүдэл өгөөж

Эрсдэлгүй активын өгөөжөөс давсан өгөөжийн хувь.


License agreements

Тайлбар:

Лицензийн гэрээ

Тодорхой нэг зүйлийг ашиглах эсвэл гүйцэтгэх эрхийг олгосон албан ёсны гэрээг хэлнэ.


Cash/bond selection

Тайлбар:

Бэлэн мөнгө ба бондын сонголт

Урт хугацаатай үнэт цаас ба мөнгөний зах зээлийн хэрэгсэл хоорондын сонголт.


Exchange rate

Тайлбар:

Валютын ханш

Дотоодын мөнгөн тэмдэгтийг гадаадын мөнгөн тэмдэгтээр солилцох ханш.


License fees

Тайлбар:

Лицензийн хураамж

Өмч хөрөнгийг ашиглах эрхийг олгосны хариуд төлөх төлбөрийг хэлнэ.


Central bank

Тайлбар:

Төв банк

Тус улсын мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх үүрэг бүхий санхүүгийн системийг хариуцагч банкыг хэлнэ.