Leveraged lease

Тайлбар:

Хөшүүргийн түрээс

Үндсэн хөрөнгийн өртгийн 20 орчим хувийг түрээслүүлэгчээс хувь оролцоо болгон гаргаж үлдэх хэсгийг зээлдүүлэгч гаргах түрээс.


Cash discount

Тайлбар:

Бэлэн мөнгөний хөнгөлөлт

Зээлийн хугацаанаас өмнө, тогтоосон хугацаанд худалдан авагчаас төлбөрөө хийсэн тохиолдолд үзүүлэх хөнгөлөлт.


EX dividend

Тайлбар:

Ногдол ашгийн өмнөх үеийн арилжаа

Ногдол ашгийн бүртгэлийн огнооноос ажлын 2 өдрийн өмнө эхэлж тооцсон ногдол ашиг авах эрхгүйгээр зарагддаг хувьцааны арилжаа.


Leveraged recapitalization

Тайлбар:

Зээлээр хөрөнгөжүүлэлтийн стратеги

Зээл авч ихээхэн хэмжээний ногдол ашиг хуваарилснаар санхүүгийн хөшүүргээ ихэсгэж эзэмшигдэхээс зайлсхийдэг зорилтот компанийн стратеги.


Cash discount period

Тайлбар:

Бэлэн мөнгөний хөнгөлөлтийн хугацаа

Зээлийн хугацаа эхэлснээс хойш бэлэн мөнгөний хөнгөлөлтийн хугацаа дуусах хүртэл хугацаа.


EX rights

Тайлбар:

Өмнөх эрх

Нэг бол хугацаа нь дууссан, эсвэл өөр хөрөнгө оруулагч руу эрх нь шилжсэн, эсвэл аль хэдийн хэрэгжсэн гэх зэрэг аль нэг шалтгааны улмаас арилжаалагддаг ч ямар ч эрх олгохоо больсон үнэт цаасуудад хамаарна (Ж: санал өгөх эрх).


Levy tax

Тайлбар:

Татвар ногдуулах

Татвар ногдуулах, хураах эсвэл татварын төлбөрт хөрөнгө хурааж авах.


Cash flow matching

Тайлбар:

Бэлэн мөнгөний урсгалыг тэнцэтгэх

Тогтмол орлоготой үнэт цаасны багцаас олох бэлэн мөнгөний орлогоо өр төлбөрийн зарлагатай тэнцэтгэх.


Excess cash balance

Тайлбар:

Мөнгөн хөрөнгийн илүүдэл

Бэлэн мөнгөний эцсийн үлдэгдэл нь компанид зайлшгүй шаардлагатай нөөц үлдэгдлээс илүүдэж хөрөнгө оруулалт хийх боломжтой эх үүсвэр.


Liability insurance

Тайлбар:

Хариуцлагын даатгал

Хүн болон өмч хөрөнгөнд учирсан бэртэл гэмтэл болон хохирлын эсрэг хамгаалах даатгалыг хэлнэ