Cardholder

Тайлбар:

Карт эзэмшигч

Тухайн картан дээр нэр нь бичигдсэн буюу картыг эзэмших хууль ёсны эрх бүхий этгээдийг хэлнэ.


Ethics

Тайлбар:

Ёс зүй

Бизнесийн шийдвэр гаргах ёс зүйн стандарт.


Letter to Stockholders

Тайлбар:

Хувьцаа эзэмшигчдэд илгээх захидал

Ерөнхийдөө хувьцаа эзэмшигчдийн жилийн тайлангийн эхний хэсэг бөгөөд удирдлагаас тайлагнадаг анхны мэдээлэл юм.


Carrying costs

Тайлбар:

Хадгалалтын зардал

Нэгж бараа материалыг тодорхой хугацаагаар хадгалахад гардаг хувьсах зардал.


Eurobond

Тайлбар:

Евробонд

Зээлдэгч аль нэг улсад бонд гаргахдаа түүнийгээ тухайн улсын мөнгөний нэгжээс өөр мөнгөний нэгжээр нэрлэн гаргах үйлдэл. Ж: Австралийн компани Япон улсад АНУ-ын доллараар нэрлэгдсэн бонд гаргаж болно.


Level of activity

Тайлбар:

Үйл ажиллагааны түвшин

Тодорхой хугацаанд үйдвэрлэж буй, бий болгож буй үйлдвэрлэл, гаралтын хэмжээг хэлнэ.


Cash bonuses

Тайлбар:

Бэлэн мөнгөнийн шагнал

Тодорхой зорилгодоо хүрсэний нь төлөө удирдлагад төлж буй мөнгөн шагнал.


Eurobond market

Тайлбар:

Евро бондын зах зээл

Арилжаалагдах улсын мөнгөний нэгжээс бусад орны мөнгөний нэгжээр нэрлэгдсэн бондуудын зах зээл.


Level precision

Тайлбар:

Нарийвчлалын түвшин

Ямар нэг зүйлтэй хэр ойролцоо, зөрүүгүй, ойролцоо, ижил байгаа нарийвчлалын түвшнийг хэлнэ.


Cash budget (cash forecast)

Тайлбар:

Мөнгөн хөрөнгийн төсөв (таамаглал)

Компанийн мөнгөн хөрөнгийн богино хугацааны хэрэгцээг тодорхойлохын тулд хийсэн бэлэн мөнгөний орлого зарлагын тооцоо.