Евро зээлийн зах
Олон улсын банкуудаас зээлийн шугамын хэлбэрээр олон улсын корпораци, засгийн газруудад олгодог урт хугацаатай хөвөгч хүүтэй зээллэг.
Евро зээлийн зах
Олон улсын банкуудаас зээлийн шугамын хэлбэрээр олон улсын корпораци, засгийн газруудад олгодог урт хугацаатай хөвөгч хүүтэй зээллэг.
Хөшүүрэг
Зээллэгээр санхүүжих үйл явц буюу тогтмол зардалтай хөрөнгө, эх үүсвэрийг ашиглах замаар компанийг өмчлөгчдийн өгөөжийг нэмэгдүүлэх үйл ажиллагаа.
Мөнгөн хөрөнгийн эргэлтийн мөчлөг
Компанийн мөнгөн хөрөнгө үйлдвэрлэлийн орцын төлбөрт зарцуулагдсанаас хойш борлогдсон бэлэн бүтээгдэхүүнийн төлбөр орж ирэх хүртэлх хугацаа.
Евро валютын зах зээл
Бүс нутгийн мөнгөний зах зээлийн олон улсын эквивалент. Энэ нь америк доллар, евро болон бусад хөрвөх чадвар сайтай мөнгөн тэмдэгтүүдээр илэрхийлэгдсэн банкны богино хугацаат хадгаламжуудын зах зээл юм.
Хөшүүргийн харьцаа
Компанийн өр төлбөр ба нийт өөрийн хөрөнгийн харьцаа.
Мөнгөний эргэлтийн загвар
Мөнгөн хөрөнгө эзэмших, эсвэл түүнийгээ арилжаалагдах үнэт цаасанд байршуулахын зардал. Үр ашгийг харьцуулах замаар эдийн засгийн хувьд оновчтой мөнгөн хөрөнгийн бүтцийг тодорхойлох загвар.
Евродолларын хадгаламж
АНУ-аас бусад улсын банкинд байршсан долларын хадгаламж.
Зээлээр санхүүжсэн худалдан авалт
Ихээхэн хэмжээний зээлийн эх үүсвэрийг ашиглан компанийг худалдан авах арга техник.
Мөнгөн хөрөнгийн зарлага
Санхүүгийн өгөгдсөн хугацааны дотор шилжүүлсэн компанийн бэлэн мөнгөний зарлага.
Европ опшин
Зөвхөн хугацааны эцэст хэрэгжүүлэх боломжтой опшин.