End user

Тайлбар:

Эцсийн хэрэглэгч

Эрсдлээс хамгаалах, хөрөнгө/өр төлбөрөө удирдах буюу эсвэл ашиг олох зорилгоор зохион байгуулалттай бирж буюу брокероор дамжуулан санхүүгийн ажил гүйлгээнд оролцож буй байгууллага. Эцсийн хэрэглэгч нь гол төлөв корпораци, төрийн байгууллага, байгууллагын хөрөнгө оруулагч болон санхүүгийн байгууллагаас бүрддэг. Эцсийн хэрэглэгчийн үүсмэл хэрэглүүрийн үйл ажиллагаа нь ихэнхидээ байгууллагын бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээтэй холбоотой байдаг.


Legislation

Тайлбар:

Хууль тогтоомж

Хууль батлах эрх бүхий байгууллагаас батлагдсан, тодорхой нутаг дэвсгэр дээр хэрэгжиж буй хууль.


Capital market

Тайлбар:

Хөрөнгийн зах зээл

Урт хугацаат үнэт цаасны нийлүүлэгчид болон хэрэглэгчдийг холбодог зах зээл.


Ending cash

Тайлбар:

Мөнгөн хөрөнгийн эцсийн үлдэгдэл

Бэлэн мөнгөний эхний үлдэгдэл ба цэвэр мөнгөн урсгалын нийлбэр.


Legislative body

Тайлбар:

Хууль тогтоогч байгууллага

Тодорхой нутаг дэвсгэр дээр хууль тогтоомж батлах эрх бүхий байгууллага


Capital market line

Тайлбар:

Хөрөнгийн зах зээлийн шугам

Эрсдэлтэй багцыг зах зээлийн индекс багцаар орлуулсан хөрөнгө хуваарилалтын шугам.


Endowment funds

Тайлбар:

Хандивын сан

Ашгийн бус байгууллагын нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг багцийн хөрөнгө оруулалтын сан.


Lender

Тайлбар:

Зээлдүүлэгч

Эх үүсвэр, хөрөнгийг бусдад тодорхой нөхцөлөөр зээлдүүлэгч хувь хүн, албан байгууллага.


Capital rationing

Тайлбар:

Хөрөнгийн хязгаарлалт

Компанийн санхүүжилтийн эх үүсвэр нь тогтмол учраас хөрөнгө зарцуулалтын өрсөлдөх төслүүдээс сонгож хуваарилах нөхцөл байдал.


Equally weighted index

Тайлбар:

Тэнцүү жигнэсэн индекс

Үнэт цаасны өгөөжүүдийн энгийн дунджаар тооцсон индекс.