Жинхэнэ хүүгийн хувь
Зээлдүүлэгчээс жинхэнээр авсан буюу зээлдэгчээс жинхэнэ төлсөн хүүгийн хувь.
Жинхэнэ хүүгийн хувь
Зээлдүүлэгчээс жинхэнээр авсан буюу зээлдэгчээс жинхэнэ төлсөн хүүгийн хувь.
Түрээслэх-зээлээр авах (түрээслэх-авах) шийдвэр
Шинээр үл хөдлөх хөрөнгө авах гэж байгаа компанийн хувьд тулгардаг түрээслэх, зээлээр худалдан авах, эсвэл өөрт байгаа бэлэн мөнгөөрөө худалдан авах эсэхийг тодорхойлсон шийдвэр.
Эргэн дуудагдах бонд
Эргэн дуудагдах хугацааны дотор бондыг гаргагчаас буцаан худалдаж авах нөхцөлтэй бонд.
Жилийн жинхэнэ хүүгийн хувь
Нийлмэл хүүгийн аргыг ашиглаж тооцсон үнэт цаасны жилийн хүүгийн хувь.
Түрээс
Татвараас чөлөөлөгдөх тодорхой цуврал төлбөрийг гэрээний дагуу төлж үндсэн хөрөнгийг эзэмших үйл ажиллагаа.
Кап
Нэрлэсэн дүнд сууриласан колл опционы бүлэг. Эдгээр опционы хэрэгжилтийн үнэ нь хүүний түвшний дээд хязгаарыг тогтоодог.
Моргэйжоор баталгаажсан үнэт цаасны үргэлжлэх бодит хугацаа
Хүүгийн түвшин өөрчлөгдөх нь моргэйжийн урьдчилан барагдуулалтад хэрхэн нөлөөлөхийг харуулдаг үргэлжлэх хугацааны хэмжүүр.
Түрээсийн гэрээгээр тохиролцох зүйл
Түрээсийн гэрээнд тусгагдсан нөхцөл, зохицуулалтууд.
Өөрийн хөрөнгө
Хувь нийлүүлэгчдийн оруулсан хөрөнгө мөнгийг хэлнэ.
Үр ашигтай хязгаар
Багцын эрсдлийн түвшин бүрт хүлээгдэж байгаа өгөөжийн хамгийн их утгыг илэрхийлсэн график.