Хөдөлмөрийн үнэлгээний түвшин
Минут, цаг, хоног гэх мэт тодорхой хугацаанд ажил үйлчилгээ үзүүлсний хөлс тариф.
Хөдөлмөрийн үнэлгээний түвшин
Минут, цаг, хоног гэх мэт тодорхой хугацаанд ажил үйлчилгээ үзүүлсний хөлс тариф.
Нэгтгэх, задлах
Энгийн ба уламжлагдсан үнэт цаасыг нэгтгэх замаар шинэ эрлийз (гибрид) үнэт цаасыг бий болгох буюу активын ангилал тус бүрээр өгөөжийг задлах.
EBIT-EPS –ын хамаарлын шинжилгээ
Татвар ба хүүгийн зардлын өмнөх орлого (EBIT)-ын хүлээгдэж буй янз бүрийн хувилбаруудын дундаас нэгж хувьцааны ашгийг (EPS) хамгийн их байлгах капиталын бүтцийг сонгох арга.
Суурь давхарга
Давхарга, бүрхүүл, гадаргуу, үе.
Бизнес мөчлөг
Эдийн засгийн уналт сэргэлтийн дахин давтагдах мөчлөг.
Эдийн засгийн хөрвүүлэлтийн тоо
Арилжаалагдах үнэт цааснаас мөнгөн хөрөнгөд, мөнгөн хөрөнгөөс арилжаалагдах үнэт цаасанд хөрвүүлэх хамгийн бага зардал бүхий хөрвүүлэлтийн тоо.
Эдийн засгийн тэргүүлэх үзүүлэлтүүд
Эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөхөөс түрүүлж өсөж буурч байдаг үзүүлэлтүүд.
Бизнесийн эрсдэл
Эдийн засгийн таагүй орчноос шалтгаалан үйл ажиллагааны зардлаа нөхөж чадахгүйд хүрэх эрсдэл.
Эдийн засгийн ашиг
Компанийн үйлдвэрлэлийн чадварт өөрчлөлт гараагүй байсан ч мөнхийн төлбөрийн чадвартай байх эдийн засгийн тооцоолол.
Түрээс
Төрөл бүрийн хөрөнгийг түр хугацаанд ашиглуулсны хариуд тогтмол төлбөр төлөх.