Зүйл
Санхүүгийн тайлангийн хувьд аливаа мөр эсвэл бүртгэлийн ангиллыг хэлнэ. Жишээ нь богино хугацааны хөрөнгө, урт хугацааны хөрөнгө гэх мэт.
Зүйл
Санхүүгийн тайлангийн хувьд аливаа мөр эсвэл бүртгэлийн ангиллыг хэлнэ. Жишээ нь богино хугацааны хөрөнгө, урт хугацааны хөрөнгө гэх мэт.
Банкны салбар
Банк нь нэг бус хэд хэдэн өөр байршилд банкны бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд ойр болгох зорилгоор салбар банк байгуулахыг хэлнэ.
Эргэлзээтэй авлага
Компани эргүүлж авахад эргэлзээ төрүүлэх авлага. Найдваргүй авлага гэж хасагдуулга хийхгүй.
Ижил шинж чанартай зүйлс
Ижил төстэй шинж чанартай зүйлүүд. Жишээ нь урт болон богино хугацааны өр төлбөр нь хоёул өр төлбөр учраас ижил төстэй гэж үзнэ.
Хугарлын цэгийн шинжилгээ (зардал-тоо хэмжээ-ашгийн хамаарлын шинжилгээ)
Шинжилгээг ашиглан 1-д үйл ажиллагааны зардлыг нөхөхүйц борлуулалтын түвшинг тодорхойлно, 2-т борлуулалтын янз бүрийн түвшин дэх ашигт ажиллагааг тодорхойлно.
Довын онол
Хувьцааны зах зээлийн үнийн богино ба урт хугацааны хандлагыг танин мэдэхийг оролдох техник.
Женсений хэмжүүр
Хөрөнгө оруулалтын альфа хэмжүүр. Активын үнэлгээний загвараар тогтоосноос илүү гарсан дундаж өгөөж.
Хугарлын цэгийн мөнгөн урсгал
Төслийг хүлээн зөвшөөрөхөд шаардагдах мөнгөн орлогын хамгийн бага хэмжээ NPV>$0.
Эхний төлөлт, урьдчилгаа төлөлт
Машин, орон сууц гэх мэт өртөг өндөртэй эд зүйл худалдан авч буй тохиолдолд төлдөг урьдчилгаа төлбөр
Хамтын хөрөнгө
2 ба түүнээс дээш тооны өмчлөгч хамтран эзэмшдэг хөрөнгө.